Тогоонтөмөр хаан: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
|||
Мөр 1:
{{Хаан
|name=Тогоонтөмөр ухаант хаан
|title=[[Юань улс]]ын [[монгол хаад|хаан]]
|image=
|caption=
|reign=
|successor= [[Аюуширдар билигт хаан|Аюуширдар хаан]]
|
|given name= Тогоонтөмөр▼
|royal house= [[боржигин]]
|father= [[Хүслэн хутагт хаан]]▼
|mother= [[Маалайдай хатан]]
▲|predecessor=[[Ринчинбал хаан]]
|date of death= {{death date and age1|1370|05|23|1320|5|25}}
|place of death = Умар Юань, [[Иньчан]]
▲|queen=[[Данашир хатан|Данашир]] (1333–1335)<br/> [[Баянхутаг хатан|Баянхутаг]] (1337–1365)<br/> [[Өлзийхутаг хатан|Өлзийхутаг]] (1365–1370)
▲|given name= {{lang-mn|Тогоонтөмөр}}
|temple name= {{lang-mn|Ухаант хаан}} <br> {{lang-zh|元惠宗}} (''Юань Хуйзун'')
▲|father=[[Хүслэн хаан]]
▲|date of birth= 1320 он
|}}
'''Тогоонтөмөр ухаант хаан''' (1320–1370; 50 насалсан) — [[Юань улс]]ын арван нэгдүгээр буюу сүүлчийн '''[[хаан]]''' байв. 1333-1370 он хүртэл 37 жил төр барьсан. 1368 онд [[Дотор газар|Дотор газрыг]] хятадын [[Мин улс]]ад алдсан ч уугуул [[монгол нутаг|Монгол орноо]] захиран суужээ.
== Бага нас ==
Тогоонтөмөр 1320 оны 5 сарын 23-нд хожмын [[Хүслэн хутагт хаан]]ыг [[Цагаадайн улс]]ын нутаг [[Эмиль]] гол орчим байхад ахмад хүү нь болон төржээ. Эх нь түрэг угсааны [[харлуг]] аймгийн [[Маалайдай хатан]] байв. 1928 онд эцэг нь хаан болоод [[Шанду]]д ирэнгүүтээ нас нөхцөж, [[Төвтөмөр заяат хаан]] авга нь хаан болсон. 8 настай Тогоонтөмөр Фэнвэй ван хэмээн өргөмжилөгдсөн.
1333 онд Тайпин ван [[Яньтөмөр]] нас барсан тул [[Будшир хатан]] тэргүүтэй олон ноёд түүнийг хаан ширээнд өргөмжилжээ. Түүнийг хаан болсоноос хойш Хятад оронд бослого хөдөлгөөн ихсэх болсон. 1340 онд өөрийн эцэг эхийн өшөөг авч, Будшир хатан, Яньтөгс ханхүү, болон [[Төвтөмөр хаан]]ы талын ноёдыг төрийн эрхээс зайлуулж, цөллөгт явуулсан. Түүний тушаалаар [[Алтан улс]]ын түүх, [[Сүн улс]]ын судар, [[Хятан улс]]ын судар зэрэг түүхийн бүтээлийг туурвисан. ▼
Заяат хаан Тогоонтөмөрийг [[Гуулин улс]]ын [[Чэжү арал]] руу цөллөгт явуулсан гэх буюу эс бөгөөс 1330 онд [[Бабуша хатан|Бабуша]] хатныг хилсээр алуулахад солонгос вангийн удмын ноёны хатан болсон Дарамбалын охин Будшир оргуулсан, тэнд эцэг хааных нь солонгос хатан Ки Ван-гү асарч байв гэх нь бий. Удалгүй Заяат хаан, түүний хатан [[Будшир хатан|Будшир]] нар «Тогоонтөмөр Хүслэн хутагт хааны хүү биш» гэж худал бичиг үйлдэж Чэжүгээс Гуанши руу шилжүүлж байжээ.<ref name="содбилэг"/>
1332 онд Заяат хаан өөд болж улсын хэргийг түүний бэлэвсэн хатан Будшир, [[Яньтөмөр]] сайд нар шийдэх болов. Заяат хааны «Хүслэн ахын хүүг хаан болгоорой» гэсэн захиас ёсоор Тогоонтөмөрийн дүү Ринчинбалыг хоёр сар гаруй хаан суулгажээ. Тогоонтөмөрийг залж авчиртал 6 сар улс хаангүй байв.
==Хаан==
1333 оны 7 сарын 19-нд Дайду хотноо Будшир хатан тэргүүтэй ихэс чуулж 13 настай Тогоонтөмөрийг Юань улсын хаан өргөмжлөв.
Будшир хатныг хатан эх өргөмжилж, Баяныг Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан, Садуныг зүүн этгээдийн чинсангаар томилжээ.
=== Цэвэрлэгээ ===
1335 онд Садун чинсан нас нөгчихөд оронд нь Яньтөмөрийн хүү Тайпин ван Тэнгисийг томилов. Баруун этгээдийн чинсан болж чадаагүйдээ Тэнгис гоморхож өөрийн дүү Дархай, Садуны дүү Дарь, Хонхтөмөр ван нартай хуйвалдаж Баяныг зайлуулъя хэмээн цэрэглэхэд Баян урьтан мэдэж нийслэлийг хамгаалах цэргээр байлдан дийлжээ. Үүнээс хуйвалдаан үүсгэгч нар эсэргүү нэр зүүж, алагдав. Тэнгис, Дархай нарын дүү [[Данашир хатан|Данашир]] их хатан мөн эсэргүү нэр зүүж цөлөгдөв.
Мэргэд аймгийн [[Баян чинсан]] монгол гэсэн хэт үндсэрхэг үзэлтэй бөгөөд Тогоонтөмөр хаан [[Өлзийхутаг хатан|солонгос хатнаа]] их хатан болгох гэхэд Баян эсэргүүцэж 1337 онд [[Баянхутаг хатан|монгол хатан]] оронд нь сонгож өгчээ. Баян хятад түшмэдийг монгол хэл сурахыг шаардах ба хятад хүнд харгис дээрэнгүй хандаж байв. Баяны өргөмөл хүү Тогтох эцгээ омог сүр, дээрэнгүй нь хэтийдлээ хэмээснээр Тогоонтөмөр хаан 1340 онд Баяныг ордноос хөөх зарлиг гаргаж, Тогтохыг Баяны оронд чинсан болгов.
1340 онд хаан өөрийн [[Хүслэн хутагт хаан|эцэг]], [[Маалайдай хатан|эх]], [[Бабуша хатан|бага эхийг]] нь алж, өөрийг нь цөлсөн өсийг санаж Төвтөмөр заяат хааны тахилын сүмийг нурааж, Будшир хатны хэргэм зэргийг бууруулан Дунань аймаг руу цөлж, түүний хүү Янтөгсийг Гуулин улс руу цөлөв. Мөн ч болоход нь Будшир хатан Янтөгсийг дараагийн хаан болгох тохироо хийж байжээ.
▲
Энэ үеэс эхэлж түүний засаглалын ноёдын дотоод тэмцэл эхэлсэн. Энэ тэмцэлд Мэргидийн [[Баян чинсан|Баян]], [[Тогтох чинсан|Тогтох]], [[Хама]], [[Бортөмөр жанжин|Бортөмөр]]... зэрэг цэргийн томоохон зүтгэлтнүүд нэг үе оройлж байсан боловч цөм Тогоонтөмөрийн нөлөөгөөр үхсэн. Мөн 1360 аад оноос түүний хүү Аюушридар нь хаан сэнтийг булаах оролдлого удаа бүр хийж байсан нь Юань улсын хүчийг мохооход хүргэсэн ба энэ нь өмнөд Хятадад гарч байсан бослогуудыг дарахад хүндрэл учруулж байв.
|