Тажи хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Тажи хатан''' (1266-1322) бол хиад боржигин Чингим хунтайжийн дунд хү..."
 
No edit summary
Мөр 1:
'''Тажи хатан''' (1266-1322) бол [[Хиад Боржигин|хиад боржигин]] [[Чингим|Чингим хунтайжийн]] дунд хүү [[Дармабала|Дармабал]] ноёны их хатан юм. Тэрээр [[Хонгирад]] овгйин хүн юм. Дармабалад [[Хайсан хүлэг хаан]], [[Буянт хаан|Буянт хаан]] нарыг төрүүлж өгсөн. Тэрээр 1307-1322 он хүртэл Юань улсад хамгийн их нөлөөтэй хүн байж, Тэмүдэр нарын зальхай сайд нарыг ивээлдээ авч, төрийг самарч байсан.
=Гэр бүл=
* Элэнц өвөг:[[Хонгирад|Хонгирадын]] [[Анчин ноён]] (Бөртэ хатны ах)
* Эцэг:'''Хүндтөмөр''' (Анчин ноёны ач хүү)
* Нөхөр: [[Дармабала|Дармабала ноён]] (хожим Хайсан хаан, Шүньзун хаан гэж нэхэн өргөмжилсөн)
* Хүүхэд: [[Хайсан хүлэг хаан|Хайсан]], [[Аюурбарбад буянт хаан|Аюурбарбад]]
=Намтар=
* 1307 оны 6 сард Хайсан ван, хаан суугаад төрүүлсэн эхээ хатан эхэд өргөмжилсөн. Дүү Аюурбарбадыг хунтайж болгожээ.
* 1310 оны 10 сард эзэн хаан, хунтайж нар олон сайдыг дагуулж, Синшэнгүнь ордонд Тажи хатныг '''Тянь Син Ци Рэнь Жао И Шоу Юань хатан эх''' (天兴圣慈仁昭懿寿元皇太后) гэж өргөмжилжээ.
* 1311 оны 4 сард Аюурбарбад, хаан суу, тэрээр хатан эх хэвээр үлдсэн.
* 1320 оны 4 сард Шадбал хунтайж, хаан оронд суугаад Тажи хатныг их хатан эх, өөрийн эх Анаширийг хатан эх гэж өргөмжилжээ.
* 1322 оны 11 сарын 1 нд 56 насандаа таалал төгссөн. 1323 онд [[Шадбал гэгээн хаан|Гэгээн хаан]] эмэг эхдээ '''Жао Сянь Юань Шэн хатан''' гэж нэхэн өргөмжилж, өвгөдийн сүмд түүний тахилыг [[Дармабал]] '''Шүньзун хааны''' тахилын хамт тавьсан.
 
[[Ангилал:1266 онд төрсөн]]