Дарийн Дамдин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: '''Дарийн Дамдин''' нь (1931-2002) Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга цолтой [[үндэсн...
(Өөрчлөлт алга)

10:19, 12 Есдүгээр сар 2008-ий байдлаарх засвар

Дарийн Дамдин нь (1931-2002) Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга цолтой үндэсний бөхийн тамирчин, мөн гавъяат жүжигчин цолтой циркийн жүжигчин юм. Хүү нь улсын гарьд Дамдины Баяраа.

Өсвөр нас

Дарийн Дамдин нь 1931 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд Пүрэвийн хүү болон мэндэлжээ. Түүнийг 6 настайд эцэг нь нас барсан тул эх Дариараа овоглох болсон байна.

Циркийн жүжигчин

Тэрээр циркийн тайзнаа хүч тамирын гайхамшгийг үзүүлдэг жүжигчин байлаа.

Үндэсний бөх

1952 онд 6 давж улсын начин цол хүртсэн бол 1956 онд 9 давж түрүүлэн улсын арслан, 1958 онд 3 дахиа 9 давж түрүүлэн улсын аварга, 1959 онд 9 давж түрүүлэн даян аварга, 1960 онд 9 давж түрүүлэн дархан аварга цол хүртжээ. Улсын наадамд 23 удаа шөвгөрснөөс 5 дараалан түрүүлсэн, мөн 5 удаа түрүү булаалдсан цагийг эзэлсэн их аварга юм.