Алфа Ромео: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 52:
1971 оны сүүлээр жижиг дунд ангилалд орох [[Алфа Ромео Алфасуд|Алфасуд]]ыг худалдаанд гаргав. Энэ загвар нь Алфа Ромеогийн үйлдвэрлэсэн анхны урдаа хөтлөх тэнхлэгтэй загвар байсан учир тэдний хувьд техникийн шилжилт хийсэн үе байлаа. Үүний хажуугаар урьдны [[ард байршилтай хурдны хайрцаг|трансаксле]] хийцийг эргээд ашиглах болсон ба түүнээ 1972 оны хавраас эхлэн үйлдвэрлэсэн [[Алфа Ромео Алфетта|Алфеттад]] угсарч эхлээд түүнээс хойш бүх дунд ангилалдаа ашиглав. Энэ хийцийг нь [[Порше]] ч мөн 70-аад оны сүүлээс ашиглах болжээ. Гэвч аль аль компани нь зах зээл дэх хүссэн борлуулалтаа хийж чадаагүй юм. Улсын харьяат үйлдвэр учраас Алфа Ромео үе үе улсаас тавьсан шаардлагын өмнө бөхийх хэрэгтэй болдог байв.
 
Алфасудыг үйлдвэрлэхийн тулд өмнөд италид шинэ үйлдвэр барьжээ. Тэр хүртэл Алфа Ромеогийн бүх үйлдвэр италийн хойд хэсэгт байсан. Ингэж өмнө зүгт салбар үйлдвэр барих шалтгаан нь зөвхөн тухайн бүс нутаг дахь ажилгүйдэлтэй тэмцэх байв.<ref name="DER SPIEGEL 22/1986">Der Spiegel: [http://www.spiegel.de/spiegel/print/d-13519158.html ''Ungleiche Partner''], 1986</ref> Insgesamt wurde das neue Werk in der strukturschwachen Region in 13 Jahren 700 Mal bestreikt, also durchschnittlich ein Streik pro Woche.<ref name="AUTO BILD 28/2005">[http://www.autobild.de/artikel/deutschlands-top-200-folge-5-alfasud_51540.html ''Ein Bild von einem Auto''] 2009-08-23</ref> Энэ үйлдвэр нь ашиглалтанд орсоноос хойш жилийн дараагаас Алфа Ромеод алдагдалд оруулжээ. Учир нь үйлдвэрлэлтийн бүтээмж муу болохоор үйлдвэрлэгдэж байгаа автомашин бүрт шилжүүлэн тооцоход ойролцоогоор 1000 маркийг нэмж төлж байж.<ref name="DER SPIEGEL 11/1984">Der Spiegel: [http://www.spiegel.de/spiegel/print/d-13508803.html ''Es war ein Drama''], 1984</ref> Үйлдвэрээ хаана гэхээр улс төрийн шалтгаанаар хааж болдоггүй, хийсэн бүтээгдэхүүний нь чанар муудан<ref name="AUTO BILD 28/2005" /> Алфа Ромеогийн өөрийн түвшинд хүрч чадахгүй байлаа.
 
Бусад бүх автомашин үйлдвэрлэгчдийн адилаар газрын тосны хямрал нь Алфа Ромеог ч бас тойроогүй. Энэ хямралын эсрэг арга хэмжээнд 1978 оноос эхлэн дизель хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэж эхэлсэн байна. 1986 онд гэхэд Алфа Ромео хүчин чадлынхаа зөвхөн тал хувийг л ашиглаж байлаа.<ref name="DER SPIEGEL 22/1986" />