Алфа Ромео: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 29:
1910 оны зургаадугаар сарын 24-нд [[Ломбард муж|Ломбард мужийн]] компаний захирал нь компанийхаа нэрийг ''Società Anonima Lombarda Fabbrica Automobili'' (үгчлэн орчуулбал: "Хувьцаат компани, ломбардын автомобилфабрик") гэж нэрлээд A.L.F.A. хэмээн товчлон нэрлэх болов. Энэ үйл явдал нь өнөөдөр тус компанийг үүсгэн байгуулсан албан ёсны өдөр хэмээн тооцдог.<ref>[http://www.autoweb.com.au/cms/A_52638/title_Alfa-Romeo-Celebrates-90-Years-Of-Success/newsarticle.html autoweb.com:"Alfa Romeo celebrates 90 years of success"]</ref> Яг тэр жилдээ тус компани Меросигийн анхны хийц болох [[А.Л.Ф.А 24 HP|24 HP]] автомашины загварыг зах зээлд гаргасан бөгөөд тус тэрэгний хөргөх нүүргэвч дээр ''Алфа'' гэж маркийн нэрээ бичсэн байна. Үүний зэрэгцээ авто спортод зориулан хоёр Алфа 24 HP гаргасан бөгөөд дараа жил нь буюу 1911 оны тавдугаар сарын [[Тарга Флорио]]д оролцжээ.<ref>{{cite web|url=http://www.targaflorio.info/06.htm|title=6^ Targa Florio|accessdate=2009-09-26}}</ref>
 
1914 онд [[дэлхийн 1-р дайн]] эхлэв. Үүнээс шалтгаалан автомашины үйлдвэрлэлээс зэвсгийн үйлдвэрлэлд шилжлээ. 1915 онд Даррак үлдсэн байсан хувьцаагаа бүгдийг нь зарсан. 1915 оны есдүгээр сарын 21-нд хөрөнгө мөнгөний асуудалтай байсан компаний нийт хөрөнгийн 95%-г ''Банка Италиана ди Сконто'' авчээ. 1915 оны есдүгээр сарын 28-нд тус компани бүх хөрөнгөө зарав.<ref name="A.L.F.A. diventa Alfa Romeo">{{cite web|url=http://www.archiviostorico.alfaromeo.it/cgi-bin/pbrand.dll/ALFAAS_ITALIA/magazine/magazine.jsp?categoryOID=-1073804730&contentOID=1074097464|title=1915: A.L.F.A. diventa Alfa Romeo|publisher=Alfa Romeo|accessdate=2009-09-26}}</ref> 1915 оны арванхоёрдугаар сарын 2-нд непалаас[[Неаполь|неаполиос]] гаралтай инженер [[Никола Ромео]]гоор удирдуулсан ''Аккомандита Инж. Никола Ромео & Ко'' гэх нэртэй зэвсгийн үйлдвэр тус үйлдвэрийг өөртөө нэгтгэн авчээ. Дайны жилүүдэд сум болон онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэн борлуулж нэлээд ашигтай ажилласан байна. Ажилчдын тоо нь 200-гаас 4000 болон өслөө.<ref>{{cite web|url=http://books.google.de/books?id=DJvGpo_CH-UC&printsec=frontcover&source=gbs_v2_summary_r&cad=0#v=onepage&q=&f=false|title=The economic history of Italy 1860-1990|accessdate=2009-08-16|author=Vera Zamagni|pages=221}}</ref>
 
Дайны дараа 1919 оноос эхлэн Портеллод ахиад суудлын автомашины үйлдвэрлэлээ сэргээв. 1920 онд компаний нэрийг шинэ эзэмшигчийн нэрийг оруулан маркийн нэрээр бүртгэсэн нь Алфагаас Алфа&nbsp;Ромео болголоо. 1923 оны автомашины уралдаанд амжилттай оролцон Тарга Флорио авто уралдаанд давхар ялалт байгуулав.<ref>{{cite web|url=http://www.formula2.net/Targa23.htm|title=Targa Florio 1923|accessdate=2009-09-03|publisher=StefanÖrnerdal}}</ref> 1925 онд автомашины анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион явагдсан бөгөөд энэ тэмцээнд Алфа Ромео автомашины анхны дэлхийн аварга болжээ.