Алфа Ромео: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 47:
Alfa Romeo Giulia Nuova Super 1600.jpg|Алфа Ромео Жулиа (1962–1978)
</gallery>
 
Автомашины олон олон уралдаанд Алфа Ромео Жулиа зэрэг загвараараа амжилттай оролцсон нь 1960-д болон 1970-д онд Алфа Ромео нь дунд давхаргынханд өндөр зэрэглэлийн чанартай спорт загварын автомашин үйлдвэрлэдэг гэх нэр хүндэд хүргэжээ. Цувралаар үйлдвэрлэж буй загвартаа [[дискэн тоормос]], таван араат [[хурдны хайрцаг]], ялангуяа хөдөлгүүрүүддээ хоёр дээр байрлалтай [[тахир гол]] болон хэд хэдэн карбюраторыг угсарсан нь бусад энэ зэрэглэлд автомашин үйлдвэрлэгчдэд үлгэр жишээ болсоноор барахгүй зарим тэдний техникийг ч сүүлд авч (жишээ нь BMW) ашигласан байна. Үнийн хувьд Жулиа нь түүнтэй адилхан ангилалд орох [[BMW E114|BMW 2002]]-с харьцангуй хямд байсан учир худалдан авагчдыг өөртөө илүү татаж чаддаг байлаа. 1961 оноос Алфа Ромео бразилийн [[Фабрика Нацианал де Моторес]] компанитай хамтран ажиллах бөгөөд сүүлд 1968 онд тус компанийг бүрэн эзэмшилдээ авчээ. Энэ үйлдвэртээ ''Алфа Рио'' гэх загварыг европын зах зээлд зориулан гаргаж байж. 60-аад онд мөн Алфа Ромео [[Рено]]-той патент солилцоx зорилгоор хамтран ажилласан байна.
 
1971 оны сүүлээр жижиг дунд ангилалд орох [[Алфа Ромео Алфасуд|Алфасуд]]ыг худалдаанд гаргав. Энэ загвар нь Алфа Ромеогийн үйлдвэрлэсэн анхны урдаа хөтлөх тэнхлэгтэй загвар байсан учир тэдний хувьд техникийн шилжилт хийсэн үе байлаа. Үүний хажуугаар урьдны [[ард байршилтай хурдны хайрцаг|трансаксле]] хийцийг эргээд ашиглах болсон ба түүнээ 1972 оны хавраас эхлэн үйлдвэрлэсэн [[Алфа Ромео Алфетта|Алфеттад]] угсарч эхлээд түүнээс хойш бүх дунд ангилалдаа ашиглав. Энэ хийцийг нь [[Порше]] ч мөн 70-аад оны сүүлээс ашиглах болжээ. Гэвч аль аль компани нь зах зээл дэх хүссэн борлуулалтаа хийж чадаагүй юм. Улсын харьяат үйлдвэр учраас Алфа Ромео үе үе улсаас тавьсан шаардлагын өмнө бөхийх хэрэгтэй болдог байв.
 
Алфасудыг үйлдвэрлэхийн тулд өмнөд италид шинэ үйлдвэр барьжээ. Тэр хүртэл Алфа Ромеогийн бүх үйлдвэр италийн хойд хэсэгт байсан. Ингэж өмнө зүгт салбар үйлдвэр барих шалтгаан нь зөвхөн тухайн бүс нутаг дахь ажилгүйдэлтэй тэмцэх байв.<ref name="DER SPIEGEL 22/1986">Der Spiegel: [http://www.spiegel.de/spiegel/print/d-13519158.html ''Ungleiche Partner''], 1986</ref> Insgesamt wurde das neue Werk in der strukturschwachen Region in 13 Jahren 700 Mal bestreikt, also durchschnittlich ein Streik pro Woche.<ref name="AUTO BILD 28/2005">[http://www.autobild.de/artikel/deutschlands-top-200-folge-5-alfasud_51540.html ''Ein Bild von einem Auto''] 2009-08-23</ref> Энэ үйлдвэр нь ашиглалтанд орсоноос хойш жилийн дараагаас Алфа Ромеод алдагдалд оруулжээ. Учир нь үйлдвэрлэлтийн бүтээмж муу болохоор үйлдвэрлэгдэж байгаа автомашин бүрт шилжүүлэн тооцоход ойролцоогоор 1000 маркийг нэмж төлж байж.<ref name="DER SPIEGEL 11/1984">Der Spiegel: [http://www.spiegel.de/spiegel/print/d-13508803.html ''Es war ein Drama''], 1984</ref> Үйлдвэрээ хаана гэхээр улс төрийн шалтгаанаар хааж болдоггүй, хийсэн бүтээгдэхүүний нь чанар муудан<ref name="AUTO BILD 28/2005" /> Алфа Ромеогийн өөрийн түвшинд хүрч чадахгүй байлаа.
 
Бусад бүх автомашин үйлдвэрлэгчдийн адилаар газрын тосны хямрал нь Алфа Ромеог ч бас тойроогүй. Энэ хямралын эсрэг арга хэмжээнд 1978 оноос эхлэн дизель хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэж эхэлсэн байна. 1986 онд гэхэд Алфа Ромео хүчин чадлынхаа зөвхөн тал хувийг л ашиглаж байлаа.<ref name="DER SPIEGEL 22/1986" />
 
=== Ачааны автомашин, автобус, онгоцны хөдөлгүүр ===