Дэмчигдонров: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 21:
== Намтар ==
Дэмчигдонров буюу Дэ ван нь 1902 оны 2-р сарын 8-ны өдөр Манж Чин гүрний Цахар аймгийн Шулуун цагаан хошууны нутагт Шилийнгол чуулган дарга бөгөөд Сөнөд Баруун хошууны засаг ноён, жунван Намжилваанчигийн ганц хүү болон мэндэлжээ.
1908 онд эцэг Намжилваанчиг өөд болоход 6 настай Дэмчигдонровыг Чингийн захиргаанаас угсаа залгамжлуулан Жунван цол, хошуу захирах засаг ноёноор өргөмжилсөн.
Их хатан Сөнөд Баруун хошууны сурвалжит тайжийн охинтэй гэрлэж нэг хүүтэй.
Бага хатан Авага хошууны сурвалжит тайжийн охинтой хэдэн жилийн дараа гэрлэж 4 хүү, нэг охинтой. Нийт 5 хүү, нэг охинтой.
 
== Амьдрал тэмцэл ==
[[20-р зуун]]ы эхээр [[Ар Монгол]]д [[1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал|үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн]] үүсэж, 1911 онд [[Жавзандамба хутагт|шашны тэргүүнээ]] хаан залж [[Богд хаант Монгол улс]]ыг байгууллаа. Энэ үед Өвөр Монголын 49 хошууны дийлэнх нь (зарим судлаачид 36, 38 хошуу гэдэг), [[Хөхнуур муж|Хөхнуур]], Алшаагийн Монголчууд шинээр тогтсон улсад дагаар орохоо баталж байв. 1913-1914 онд [[Богд хаан|Богдын]] засгийн газраас [[Дундад Иргэн Улс]]ын цэргийг Өвөр Монголоос үлдэн хөөхөөр цэрэг илгээн байлдаан үүсгэж байлаа.