Мишэль Монтень: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Файл:Montaigne 1578.jpg|thumb|Монтений хөргийг мөн үеийн зураач Томас де Лөгийн зурсанаар]]
'''Мишэль Эйкэм дө Монтень''' (* 1533 оны 2-р сарын 28; 1592 оны 9-р сарын 13) бол уран зохиолын нэг төрөл болох эсээг үндэслэгч, Францын сэргэн мандалтын үеийн хамгийн алдартай, суут сэтгэгч, зохиолчдын нэг. Тэрээр жишээ баримтууд болон богино хэмжээний өгүүллэг, аникдотуудыг нэгтгэн өөрийн санааг тун оновчтой, нарийн илэрхийлэн бичсэнээрээ алдартай. Түүний энэхүү бичлэгийн хэлбэр нь эсээ (essais - туршицууд) бөгөөд Монтений эсээнүүд одоог хүртэл хамгийн гайхалтай хэвээр байна. Монтений эсээ, үзэл баримтлал, философи нь дэлхийн хэмжээний зохиогчид [[Рене Декарт]], [[Блез Паскаль]], [[Жан Жак Руссо]], Уиллиам Хазлит, Ралф Валдо Эмэрсон, [[Фридрих Ницше]], Стифан Цвейг, Эрик Хоффер, Исаак Асимов болон [[Уильям Шекспир]]<nowiki/>ийн сүүл үед хийсэн зохиол, бүтээлд шууд нөлөө үзүүлсэн байдаг.
 
Өөрийн цаг үедээ тэрээр төрийн албан тушаалтан гэхээс илүүтэйгээр зохиолч, яруу найрагч гэдгээрээ алдартай байжээ. Жишээ баримт болон өөрийн бодлуудыг хэт тусган эсээгээ бичиж байсныг хөгжил дэвшил гэхээсээ илүүтэйгээр бичлэгийн зохист харьцааг алдуулсан хэмээн үзэж, “Миний ном бол тэр чигээрээ би юм” хэмээх тунхаглалыг нь өөрийгөө хэт өөгшүүлсэн үзэлтэй хэмээн зэмлэж байсан ч түүнийг оюун санааны хувьд эрх чөлөөтэйгөөр, бүх зүйлд эргэлзэх тэрхүү үзлийн үндсийг гаргаж ирсэн гэдэгтэй бүгд санал нийлдэг. “Би чухам юу мэдэх билээ?” гэсэн асуулт нь түүний философийн үндсэн асуулт юм. Тэрээр өөрийн бүх мэдлэг, бодол, мэдрэмжүүдийг ухамсартайгаар шүүн тунгааж, “хорвоо дээрх хамгийн аугаа зүйл бол өөрийгөө мэдэж, захирах явдал” гэж үзэж байсан нь өнөөгийн уншигчдын дунд ч хуучраагүй мөнхийн сэдэв мөн билээ.
Мөр 6:
Түүний эсээнүүдийг унших явцад тэрээр өөрийгөө тодорхойлох явдал үе үе тохиолддог бөгөөд үүнээс жишээ болгон дурдвал “...Ганцаар амьдрах хэв маягт амархан идээшдэг хүмүүс байна. Төрөлхөөсөө залхуу, идэвхгүй, хүсэл зорго нь гал мэт дүрэлзэн асдаггүй хүмүүс (дашрамд хэлэхэд, би яг тиймэрхүү хүн л дээ) ...” гэсэн хэсгийг түүний Ганцаардлын тухай эсээнээс уншиж болно. Мөн “Би бол ямарваа адгуу хүсэлд тэгтлээ гүн автдаггүй. Намайг тэгтэл улайруулах амаргүй л дээ. Төрөлхөөсөө би ийм араншинтай, түүн дээр бас байнга бодож эргэцүүлж явахыг илүүд үздэгийнхээ ачаар, өдөр өнгөрөх тусам улам хатуужсаар л байна.” гэсэн хэсгийг “Уй гашуудлын тухайд” эсээний сүүлийн хэсгээс харж болно. Өнөөг хүртэл биднийг өөрийн гайхамшигт оюунлаг ертөнцөөр аялуулан буй энэхүү эрхэм хүн чухамдаа ямар амьдралыг туулж, хэрхэн амьдарч байсан талаар товчхон сонордуулъя.
 
==Амьдрал==
===Гарал болон бага нас===
Монтень 1533 оны 2 сарын 28-нд Францын Бордо хотын ойролцоо Шатэю дэ Монтень эдлэнд мэндэлжээ. Энэхүү эдлэнг түүний өвөг эцэг Рамон Филипе Эйкэм үр хүүхдүүддээ их хэмжээний өв хөрөнгийн хамт өвлүүлэн үлдээсэн байна. Монтений эцэг Пьерр Эйкэм цэргийн албан тушаалтан байсан бөгөөд Бордо хотын захирагчаар ажиллаж, эх Антойнэт Лопез нь протестант шашны жирийн нэгэн сүсэгтэн байжээ.
 
Line 20 ⟶ 22:
Түүний номын тавиурт доорх бичээс өлгөөтэй байжээ:
 
<blockquote>''“Христийн тооллын 1571 онд, гучин найман настай Мишель дэ Монтень 2-р сарын сүүлчийн өдөр буюу өөрийн төрсөн өдрөө ордны болон төрийн урт удаан, зүдэргээтэй ажлаасаа салж, анхаарал сарних зүйл үгүй, амар амгалан газар аль хэдийн талаасаа хэтэрчихсэн өөрийн үлдсэн амьдралаа суут мэргэдийн эрдэм мэдлэгийн ариун ундаргаас хүртэхээр шийдсэн юм. Хэрвээ хувь тавилан зөвшөөрөх аваас, тэрбээр энэхүү гайхамшигт оршихуйгаа гүйцээн бүтээж, өөрийн эрх чөлөө, амар амгаланг дархлан үлдээх буй за.”''</blockquote>
 
===Амьдралын сүүлийн жилүүд===
1578 онд түүний эрүүл мэнд гэнэт муудаж, бөөрний чулуунаас болж шаналах болжээ. Нэгэнт ямар ч эм тан, эмч домч тусалж чадахгүй гэдгийг ойлгосон тэрээр эмчилгээний өөр арга зам хайн 1580-1581 онуудад Франц, Герман, Австри, Швейцарь, Итали зэрэг Европын орнуудаар гэр бүлийн хамт аялсан байна. Энэхүү аялалынхаа явцад тэрээр улс үндэстнүүдийн хүн ам, нийгэм соёлын ялгааг харьцуулан ажиглаж, тэмдэглэл хөтөлж байсан нь хожим түүний бүтээлүүдэд ашиглагдсан байдаг.
 
Line 27 ⟶ 30:
 
1592 онд өөрийн эдлэнд 59 насандаа хоолойны ангенаас болж нас барав. Өвчин нь түүний ярих чадварыг улам бүр муутгаж байх үед тэрээр “Оюун ухааны хамгийн амт шимттэй, сайхан зүйл бол харилцан яриа. Энэ нь надад амьдралын өөр бусад ямар ч зүйлстэй эгнэшгүй сайхан санагддаг, хэрвээ надад сонгох боломж байсан бол би ямар ч эргэлзээгүй ярих, сонсох чадвараас хараагаа алдахыг илүүд үзнэ” хэмээсэн байдаг.
 
==Цахим холбоос==
{{Commons|Michel de Montaigne|Мишэль Монтень}}
* [http://www.amisdemontaigne.fr/ ''Société Internationale des Amis de Montaigne.'' - албан ёсны цахим хуудас]
 
[[Ангилал:1533 онд төрсөн]]