Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Khalkhin_Gol_Soviet_map_of_battle_1939.jpg файлыг коммонсд Basvb хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Per [[:c:Commons:Deletion requests/File:Khalkhin Gol Soviet map of b
Мөр 35:
===Монголын байр суурь===
{{Гол|Их Хэлмэгдүүлэлт (Монгол)}}
{{Гол|Манжуурын бага хурал)}}
Манжгонууд БНМАУ-ын талууд аль аль нь үүссэн нөхцөл байдалд хүлээцтэй хандаж байсан тул дорнод хилд буй болсон хилийн маргааныг гэрээ хэлэлцээний журмаар зохицуулж болно гэж Монголын удирдагчид үзэж байлаа. Манжуур өртөөнд болсон Япон-Манжго-Монголын хилийн хэлэлцээнд Монголын тал Ерөнхий сайдын орлогчийн төвшинд идэвхитэй оролцож байлаа. Хэрэвзээ Монголчууд Манжго улсыг хүлээн зөвшөөрвөл Япон улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болно гэсэн санал ч гарчээ. Иймээс Монголын удирдагчид Манжгогийн талтай хилийн маргаанаа аль болох өөрснөө зохицуулах хүсэлтэй болоод иржээ. Иймээс ч Ерөнхий сайд Гэндэн “Монгол улс Манжготой байлдах ямар ч хүсэлгүй, ийм юм хүсч байгаагаараа япон орос хоёр л байлдана биз” гэсэн утгаар санаагаа илэрхийлж байв. Чухам ийм бодолтой байсан учир зөвлөлтийн цэргийг Монголын нутагт оруулж байршуулахын эсрэг байсан юм.