Шолой убаши хунтайж: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary Tags: Mobile edit Mobile web edit |
No edit summary Tags: Mobile edit Mobile web edit |
||
Мөр 1:
[[Хотгойд]] нь түүний захирагч Гэрсэнз жалайр хунтайжын ахмад хүү Ашихай дархан хунтайжын дэд хүү Түмэндарь дайчингийн удмын хүчирхэг ноён Шолой убаши хунтайж, түүний хүү Омбо – Эрдэнэ /Алтан хан/ нарын үед газар нутаг тэлж, цэрэг,эдийн засгийн хувьд хүчирхэгжиж халхын баруун гарын тэргүүлэгчдийн мэдлээс гарч бие даах бодлого явуулж ирсэн бөгөөд түүний эзэмшил нь баруун тийш Алтайн Урианхай, [[Красноярск]] хязгаар, зүүн тийш Сэлэнгэ, Тамирын эхэнд тулж байв. Мөн тэд Орос улстай харилцан элч солилцож худалдаа наймаа хийж байжээ. Иймээс Оросын хаанаас
Ингэж харилцахдаа Оросын цагаан хааны зүгээс дорно зүг хаяа тэлж Сибирь, алс Дорнодод ирсэн тул улмаар
Ингээд хэсэг хугацаанд засварласны дараа 1617 оны 2 сарын 2 - нд Томскийн харьяат Василий Тюмениц, аравны дарга И.Петров нар Оросын хаан Михайл Федоровичийн элчээр Алтан хан руу зарагдаж 18 өдрийн турш хүнд хэцүү замыг туулан Алтан ханы нутгийн захад иржээ. Алтан ханы өргөөнд ойртон очиход хан өөрийн бага хүүг 50 орчим нум сум бүхий морьт цэргийн хамт илгээн идээ ундааны зүйлтэйгээр тосон авчээ. Оросын элчдийн зорилго нь Алтан ханаар Оросын хараат болох тангараг өргүүлэх, тэдний зан байдал, нутаг орныг тандан судлах байв. Алтан хан Оросын элчийг хүлээн авч хэрэг зоригийг асуун бэлэг сэлтийг хүлээн авч дайллага цайллага хийн өнгөн дээрээ Оросын хааныг хүндэтгэн үзэж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ өөрийгөө эзэн хааны хэмжээнд тавьж түүнээс цэргийн тусламж авахын зэрэгцээ шаардлага гарвал зохих хэмжээний цэргийг Орос улсад илгээж байж болохыг мэдэгдээд өөрийн элч Даян, Хичээнгүй нарыг дагалдуулан илгээжээ. Ийнхүү Оросын элч нар үндсэн зорилгоо биелүүлээгүй бөгөөд Алтан ханы бурхан тахих ёслолд оролцсоноо “Алтан хан Оросын эзэн хааны харьяат болох тангараг үйлдэв”
Алтан ханы элч нарын гол зорилго нь Ойрадын Хар хултай байлдахад тусламж үзүүлэх, дарь хийх, галт зэвсэг үйлдэх дархан илгээх, Сибирын хотод худалдаа хийлгэхийг гуйжээ. Оросын хаан мөн л найрсаг харилцаа тогтоохыг хүсэн буйгаа илэрхийлэн дайлж цайлаад тавьсан саналуудад нь тодорхой хариу өгөөгүй бөгөөд 1617 оны 8 сард Монголын элчдийн хамт өөрийн элч Иван Петлинээр удирдуулсан 11 хүнтэй багийг Монголоор дайруулан Хятадад очуулахаар буцаасан байна. Алтан хан Оросын талын хүссэнээр И.Петлин нарыг Хятадад хүргэхийн тулд агт мориор хангаж Билэгт, Дархан хэмээх хоёр ламаар газарчлуулжээ. 1618 онд Алтан хан И.Петлинийг буцахад түүнийг дагалдуулан өөрийн элчээр дотны хүн Дархан ламыг Москвад илгээжээ. Дархан лам 1620 оны эхээр Москвад хүрэлцэн очиж Оросын эзэн хаан Михайл Федоровичид бараалхан Алтан ханы бичсэн жуух бичгийг гардуулжээ. Элчийн зорилго нь Орос улсад амласан амлалтаа сахиж буй дүр үзүүлэх, Ойрадтай хийх тэмцэлдээ Орос улсаас цэрэг, зэвсгийн тусламж хүсэх, Сибирь хотод худалдаа хийхийг зөвшөөрүүлэх, өндөр цол хэргэм хүсэх зэрэг байсан бөгөөд Оросын хаанаас асуудалд ихэд болгоомжтой хандан элчийг жил орчим байлгаж байгаад “Алтан ханыг Их эзэн хааны ивээлд орвол түүнийг дайснаас хамгаалах болно“ гэсэн хариутайгаар буцаажээ. Мөн дахин Алтан ханы элчийг хүлээж авахгүй, тэдэнтэй ямар нэгэн хэлбэрээр харилцахгүй байхыг Сибирийн хотуудын захирагч нарт тушаасан байна.
Энэ үеэс тэдгээрийн хоорондын харилцаа муудаж эхэлсэн бөгөөд Шолой Убаши ч Ойрадын Хар хул хаантай байлдаж эхэлсэн учраас харилцаа нэг хэсэгтээ тасарчээ.
|