Галдан бошигт хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
монгол
Мөр 25:
 
== Халх-Зүүнгарын дайн ==
Түүний намтрын хамгийн ойлгомжгүй хэсэг нь [[Халх]]тай явуулсан харилцаанд байдаг. Энгийн учирзүйн үүднээс авч үзвэл [[Ойрад]], [[Халх]] хоёр бусдаас хамгийн сайн ойлголцож болмоор. Харамсалтай нь нөхцөл байдал, түүхэн үнэн тийм биш байв. [[Занабазар|Өндөр гэгээн]]тэй түүний харилцаж байсан тухай олон мэдээ түүхийн сурвалжуудад бий. Ер бусын найрсаг, дотно байдлаар элч төлөөлөгч солилцож, ярилцаж байсан яриа хэлэлцээнүүд нь түүхэн баримтанд тодорхой үлдсэн бий. Чухам юун дээр зөрчилдөж, юун дээр үл ойлголцож байсныг нь одоо хэр эрдэмтэд ч сайтар нотлож чадаагүй юм. Чухамдаа [[Өндөр гэгээн]]ий ах [[Түшээт хан]] [[Чахундорж]] л эдгээр их хүмүүсийн хооронд хэрүүлийн алим чулуудаж байсан гэж үздэг. Энэ нь ч үнэн байж болох талтай. [[Түшээт хан Гомбодорж]] 1655 онд таалал болсон нь [[Халх]]ын улс төрийн байдалд эргэлт гарахад хүрсэн эмгэнэл болсон гэж түүхчид үздэг. [[Өндөр гэгээн Занабазар]], [[Чахундорж]] нарын эцэг [[Гомбодорж]] харин ухаатай хүн байлаа. Тэр [[Ойрад]]аас [[хатан]] буулгаж эртнээс уламжилсан өс хонзонг аргацаан тайтгаруулж байсан баримт бий. Харин түүний хүү Чахундорж эртний тэр өс хонзон дээр, эмэг эхийнхээ өслийг өшиж Галдан бошигт хаантай үл найрамдахын бодлого баримталсан юм. [[Өндөр гэгээн]] энэ эвдрэлийг зохицуулахыг ихэд хичээж байсныг түүхэн баримтууд нотлодог. Гэвч тэр яаж ч чадаагүй билээ. Халх, Ойрадын хооронд их тулалдаан эхэлж, энэ тэмцэлд [[Манж Чин улс]], [[Төвөд]]ийн шарын шашны тэргүүнүүд аймшиггүйгээр оролцож Монголын хүчирхэг угсаатныг өөрсдөөр нь өөрсдийг нь доройтуулсан гашуун түүхтэй.
 
[[Манж Чин улс]]ад дагаар орсон [[Халх]]ын ноёдтой хийсэн тэмцэл нь Галдан бошигтын армийг одоогийн [[Налайх|Налайх дүүргийн]] нутаг [[Зуунмод-Тэрэлжийн тулалдаан|Зуун мод]]онд авчирсан юм. [[Энх амгалан|Энх-Амгалангийн]] гурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан [[Ану хатан|Ану хатнаа]], цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. [[Туул гол|Туулын]] хөвөөнд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000, [[Энх амгалан|Энх-Амгалангийн]] [[манж]], [[монгол]] нийлсэн 50000 цэрэг оролцсон гэж [[Баабар]] бичсэн нь бий. Энэ бол 1696 он билээ. Ялагдсан [[Галдан]] баруун зүг дутаахад [[Энх амгалан|Энх-Амгалан]] эцсийг нь үзэхээр араас нь зогсоо чөлөөгүй нэхэв.
 
Галдан бошигт хааныг [[Халх|Халхад]] дайтаж явах хооронд [[Зүүнгар|Зүүнгарт]] [[Сэнгэ хан]]ы хүү [[Цэвээнравдан]] төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг [[Манж Чин улс]], [[Орос]] дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр талын дунд ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм.
 
Амьдралынхаа сүүлчийн жил орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж өнгөрүүлсэн Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэсэн юм. Тэрээр дайсан этгээдүүддээ үүрд баригдаагүй билээ.
 
Галдан бошигт нэгэнтээ цээж дэлдэн байж "Хайран газар нутаг минь харийнхны хөлд дарагдах вий. Хамаг монгол түмэн минь хагаралдан бутарч зовох буй. гэж хэлсэн домогтой.
 
== Гэр бүл ==