Хотгойд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 74:
Зөөлөн зөөлөн гуядаарай ) гэж дуулсан гэдэг. 
Хотгойдын унага дуу өндөрлөж байгаа нь энэ хоёр бадаг бол уг дууны тайлал бөлгөө. Нэг үгээр хэлхэд, хаад ноёдын өмнө хүч мөхөсдсөний эрхээр эзэн хүн эрдэнэт сайхан хүлэг морио өөрийн гар дор байлгаж, олон олон наадамд удаа дараалан түрүүлж, магнайг нь тэнийлгэж явсан тэр их ач буяныг хариулж чадахгүй болсон бухимдал цухлаа тайлж, Хонгор халзан морио хол газар очоод хүний гарт их зоволгүй, насны эрхээр жаргаасай гэж ерөөсөн тайлал бадгууд юм. Эзний энэ ерөөл эрдэнэт хүлэгт нь шингэж, харь газрын хааны нэр дээр хурдалж, түүний цөсийг хөөргөлгүй, эх нутгийнхаа уулын тарилганд толгойгоо өргөсөн гэдэг.
 
'''Бүст нуур, Алтан тэвш уулын домог'''
 
     Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт буй нэг үзэсгэлэн төгөлдөр нуурыг Бүст нуур гэдэг байна. Энэ нуурын дунд уул бий. Урьд шадар ван Чингүнжав Ховдын цагаан түнгээс гарч Орос улсыг зорин манжийн цэргээс зугтаж явахдаа энд хоног тааруулсан гэнэ. Тэгээд өглөө босоход нь анчин гөрөөчнөөс айсан ан амьтан нуурын мөсөн дээгүүр сүрэглэн давхиж нуурын дундах уул руу айсуй харагджээ. Иймд шадар ван:
Айсан зовсон бүхний амь авран орогнуулдаг ачтай, тустай нуур юмаа хөөрхий хэмээн бишрээд өөдөө харсан сав алтан тэвшээ дунд ууланд нь булж, нуурын мөсийг цоолж товчлуур мөнгөн бүсээ хийсэн гэнэ. Тэр цагаас уг нуурыг Бүст, дундах уулыг нь Алтан тэвш гэж нэрлэх болжээ.
Мөн.,
 
Хоноглосонхон   газар   нь                        
 
Ховдын   цагаан   түнгээ
 
Ховлоод  мордсон   цэрэг   нь
 
Хоёр живаа цэрэг
 
Бүгсэнхэн  газар  нь
 
Бүстийн   дунд   уул
 
Бүслээд   мордсон   цэрэг   нь
 
Хоёр  живаа   цэрэг
 
Хүчлэнхэн   зорьсон   газар   нь
 
Хүрмэн   тагнын   цаахна
 
Хүрээлэн   мордсон   цэрэг   нь
 
Хоёр  живаа  цэрэг
 
Гурван   живаа   цэргээ   дагуулсан   ч   болоосой
 
Гургалдай   зээрдээ   унасан   ч   болоосой                           гэж  энэ  тухай  дуу гарсан гэнэ.
 
 
 
'''Хүдэр хүү'''
 
ТусЦогтой вангийн хошуунд Хүдэр хэмээх нэгэн бяртай хүн байжээ. Хүдэр хүү ээжийн хамт хотогойд – ойрадын дайн самуунаар өөлдийн 9 шар баатарт олзлогдон хүний газар, гүний нутагт зарцлагдан амьдарч байжээ. Ийнхүү хэдэн жил болоход Хүдэр ч эрийн цээнд хүрч, нэгэн өдөр ээждээ өөлдийн 9 шар баатарыг алж нутаг зорих тухайгаа хэлжээ. Өөлдийн баатарууд өглөө гарч дээрэм тонуул хийсээр орой уван цуван ирдэг, ингэхэд нь Хүдэр хүү мориноос буулгаж үүд өргөн оруулж, морь малыг янзлан, ээж нь хоол цайг нь хийж өгдөг байжээ. Иймээс эхээр зөвшөөрүүлсэний эцэст Хүдэр орой цувж ирсэн баатаруудыг нэг нэгээр нь гэр лүү үүд өргөн оруулахдаа ар голыг нь тас шааж алсаар, хамгийн сүүлд ирсэн ахмад баатар нь сэжиг авч “Хөвүүний нүд яасан улаан байна” гээд зугтахыг завдтал барин авч ноцолджээ. Тэрхүү хоёрыг ач тач ноцолдон буй ахуйд ээж нь Хүдэрийн урьд захисан ёсоор бэлдэн өгсөн хутгаар эрээн булчинг нь тас огтлон алж даржээ. Ингээд Хүдэр хүү бор гэрээ баглан үүрч нутгийн зүг явах замдаа газарын уруу шогшиход ээж нь”Аяар гэм. Хөгшин хүн унагаж алах нь уу? ” гэж таягаараа толгой руу нь тогшиж байсан гэдэг. Хүдэр хүү нутагтаа ирээд хар бор амьдралаар амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд хүрээн дээр худалдаа хийж явсан эгнэшгүй хүчтэй оростой барилджээ. Барилдах болоход нөгөөх орос хоёр гартаа хунз цай барин дэлэхэд Хүдэр хоёр засуулаа өргөн дэвсээр гарчээ. Барилдаан болоход Хүдэр мөнөөх оросыг газарт хүргэлгүй нуруугаар нь тас тэврэх алжээ. Хожим Хүдэр Тахилт /Нөмрөг/ уулын оройд байсан бага шиг гэрийн буурин чинээ дайтай бүдүүн модыг : “Хааны аварга дийлэх нь үү? Хангайн аварга дийлэх нь үү?” хэмээн ам гаран тэврэн тонгорсон боловч оройн өмхөрсөн хэсэг нь хугарч түүнийг цохин алжээ. Хүдэрийн шарил Тахилт ууланд байсан ба хавирга нь завсаргүй бөгөөд цээжний хөндийд чоно гөлөглөсөн байсан гэдэг. Түүний шарилыг хожим өөлдүүд хулгайлан авч нутагтаа тахиснаар өөлдийн нутаг хошууд сайн бөхчүүлтэй болсон гэж одоо хүртэл нутгийн ардууд хуучилдаг билээ.
 
== Алдартай хүмүүс==