Хотгойд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 74:
Зөөлөн зөөлөн гуядаарай ) гэж дуулсан гэдэг. 
Хотгойдын унага дуу өндөрлөж байгаа нь энэ хоёр бадаг бол уг дууны тайлал бөлгөө. Нэг үгээр хэлхэд, хаад ноёдын өмнө хүч мөхөсдсөний эрхээр эзэн хүн эрдэнэт сайхан хүлэг морио өөрийн гар дор байлгаж, олон олон наадамд удаа дараалан түрүүлж, магнайг нь тэнийлгэж явсан тэр их ач буяныг хариулж чадахгүй болсон бухимдал цухлаа тайлж, Хонгор халзан морио хол газар очоод хүний гарт их зоволгүй, насны эрхээр жаргаасай гэж ерөөсөн тайлал бадгууд юм. Эзний энэ ерөөл эрдэнэт хүлэгт нь шингэж, харь газрын хааны нэр дээр хурдалж, түүний цөсийг хөөргөлгүй, эх нутгийнхаа уулын тарилганд толгойгоо өргөсөн гэдэг.
 
'''Хүдэр хүү'''
 
Тус хошуунд Хүдэр хэмээх нэгэн бяртай хүн байжээ. Хүдэр хүү ээжийн хамт хотогойд – ойрадын дайн самуунаар өөлдийн 9 шар баатарт олзлогдон хүний газар, гүний нутагт зарцлагдан амьдарч байжээ. Ийнхүү хэдэн жил болоход Хүдэр ч эрийн цээнд хүрч, нэгэн өдөр ээждээ өөлдийн 9 шар баатарыг алж нутаг зорих тухайгаа хэлжээ. Өөлдийн баатарууд өглөө гарч дээрэм тонуул хийсээр орой уван цуван ирдэг, ингэхэд нь Хүдэр хүү мориноос буулгаж үүд өргөн оруулж, морь малыг янзлан, ээж нь хоол цайг нь хийж өгдөг байжээ. Иймээс эхээр зөвшөөрүүлсэний эцэст Хүдэр орой цувж ирсэн баатаруудыг нэг нэгээр нь гэр лүү үүд өргөн оруулахдаа ар голыг нь тас шааж алсаар, хамгийн сүүлд ирсэн ахмад баатар нь сэжиг авч “Хөвүүний нүд яасан улаан байна” гээд зугтахыг завдтал барин авч ноцолджээ. Тэрхүү хоёрыг ач тач ноцолдон буй ахуйд ээж нь Хүдэрийн урьд захисан ёсоор бэлдэн өгсөн хутгаар эрээн булчинг нь тас огтлон алж даржээ. Ингээд Хүдэр хүү бор гэрээ баглан үүрч нутгийн зүг явах замдаа газарын уруу шогшиход ээж нь”Аяар гэм. Хөгшин хүн унагаж алах нь уу? ” гэж таягаараа толгой руу нь тогшиж байсан гэдэг. Хүдэр хүү нутагтаа ирээд хар бор амьдралаар амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд хүрээн дээр худалдаа хийж явсан эгнэшгүй хүчтэй оростой барилджээ. Барилдах болоход нөгөөх орос хоёр гартаа хунз цай барин дэлэхэд Хүдэр хоёр засуулаа өргөн дэвсээр гарчээ. Барилдаан болоход Хүдэр мөнөөх оросыг газарт хүргэлгүй нуруугаар нь тас тэврэх алжээ. Хожим Хүдэр Тахилт /Нөмрөг/ уулын оройд байсан бага шиг гэрийн буурин чинээ дайтай бүдүүн модыг : “Хааны аварга дийлэх нь үү? Хангайн аварга дийлэх нь үү?” хэмээн ам гаран тэврэн тонгорсон боловч оройн өмхөрсөн хэсэг нь хугарч түүнийг цохин алжээ. Хүдэрийн шарил Тахилт ууланд байсан ба хавирга нь завсаргүй бөгөөд цээжний хөндийд чоно гөлөглөсөн байсан гэдэг. Түүний шарилыг хожим өөлдүүд хулгайлан авч нутагтаа тахиснаар өөлдийн нутаг хошууд сайн бөхчүүлтэй болсон гэж одоо хүртэл нутгийн ардууд хуучилдаг билээ.
 
== Алдартай хүмүүс==