Хотгойд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 42:
5. Ахай бэйлийн хошуу: Ахай бэйлийн хошууг 1757 онд Эрдэнэдүүрэгч вангийн хошуунаас таслан Дорж дай хунтайжийн дэд хүү Гэндэн бэйлийн дэд хүү Тувагийн хүү Дашпунцагийн албат дээр тулгуурлан байгуулсан байна. Манжийн үед Халхын өрнө замын дундад зүүн гарын адгийн хошуу хэмээн нэг гүйцэд сумын албатай, нутаг дэвсгэр нь зүүн зүг Баянзүрх уул, баруун зүг Дэлгэр гол, умар зүг Номт, өмнө зүг Оодос, зүүн хойд зүг хилийн харуул, баруун хойш Соёг толгой, баруун өмнө зүг Бор бургас хүрч байв. 1911-1922 онд Засагт хан аймгийн Ахай бэйлийн хошуу гэж нэрлэгдэн явсан бөгөөд 1911 оны байдлаар 85 өрх, 308 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 823 өрх 3471 хүн амтай, 153 сүм хийдэд 2345 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1923 оноос Хантайшир уулын Наранжаргалант уулын хошуу нэрээр байгуулагдаж хожим Цэцэрлэг Мандал уулын аймагт шилжсэн. Тус хошуунаас Арбулаг, Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул сум бүтнээр Түнэл, Алаг-Эрдэнэ сумын зарим баг нь байгуулагджээ. Ахай гүний хошууг Дашпунцаг, Гомбожав, Жигмидчавдан, Чойгончигдаш, Нилханвар, Намхайдорж, Цэдэндорж нар үе улиран захирч байв.
6. Жалханз хутагтын шавь: Жалханз хутагтын шавийг байгуулахдаа Хотогойдын Дүүрэгч ван, Ахай засгийн хошуунаас таслан нутаг олгосон тул мөн Хотогойдын түүхэнд хамаарал бүхий юм. Жалханз хутагтын уг эх нь энэтхэгийн Базарваань, Цогтсарха, Зундуйёндон, Их түгээмэл гүндүү, хан Махасуха, Чойгүцагаан, Чимэдманабадар, гэсэн 7 үе хувилж, түүний хойно түвдэд Дүвчиннамхайжалцан, Батлужав хэмээх Мижиддорж, Жамагарбо, Жамьянмоломпил, Балжиржамц, Чойжилжамц гэсэн 6 үе хувилаад манжийн Тэнгэрийн сэцэн хааны 4-р он (1630 он Д.Б)-д монгол газар халхын Засагт хан аймагт Лувсанданзанжамц нэрээр хувилж, Эеэр засагчийн 11-р он (1645 он Д.Б)-д жанч халжээ. 2-р үе хувилсан нь Лувсанданзанбалсан (1657-1741), 3-р үе хувилсан нь Галсандамбийеримпил (1747-1785) Ховдын Түгээмэл амаржуулагч сүмийг 11 жил захирч суужээ. 4-р үе хувилсан нь Лувсанбалжирлхүндэв (1796-1847) Ховдын Түгээмэл амаржуулагч сүмийг 4 жил захирч байв. Төр гэрэлтийн 4-р он (1824 он Д.Б)-ы XII сард гуулиар цутган үйлдсэн “Халхын Засагт хан аймгийн Жалханз хутагтын тамга” гэсэн манж, монгол, түвэд гурван үсгээр бичсэн тамгыг олгожээ. [“Засагт хан аймгийн чухал хэргийн данс” хэвлэлд бэлтгэсэн Г.Дашням, На.Сүхбаатар, С.Чулуун УБ., 2002 тал 41] Чингэснээр Жалханз хутагт нь тамга барьж шавь захирах эрхтэй болсон байна. Жалханз хутагтын шавийг байгуулахдаа Хотогойдын Дүүрэгч ван, Ахай засгийн хошуунаас хувь таслан байгуулжээ. 5-р үе хувилсан нь Чоймболжалцан (1849-1855), 6-р үе хувилсан нь Чойжижалцан (1857-1874), 7-р үе хувилсан нь Дамдинбазар (1875-1923), 8-р үе хувилсан нь Билэгдэмбэрэл (1923-1978) нар тус тус тодорчээ. Жалханз хутагтын шавийн нутгийн цэс нь баруун зүгт Загастайн даваа, баруун хойд тал нь өвөр Улаагчин өртөө, хойд тал нь Хоньт холбоо нуур, зүүн тал нь Хантийн дөрвөлжийн өндөрлөгт хүрч байв. 1911 оны байдлаар 61 өрх, 558 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 545 өрх 1051 хүн амтай, 28 сүм хийдэд 433 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1925 оноос Хантайшир уулын аймгийн Өлзийт Баянзүрх уулын хошуу гэгдэж байгаад 1926 онд Дэлгэрхан уулын хошуунд нэгтэгсэн байна. Одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сум.
 
==ХОТГОЙДЫН ҮЛГЭР ДОМОГ==
 
 
'''Хотгойдын хонгор халзан морины домог'''
 
Хотгойдын унага нь 
Хонгор халзан зүстэй дээ 
Хорин тавны наадамдаа 
Хоохон цолыг дуудуулжээ . . . гэсэн энэ дууг та бүхэн олон удаа сонсож байсан бизээ. 
 
Хотгойд нутагт нэгэн ядуу эр их хурдан Хонгор халзан морьтой байжээ. Тэр морийг нь ноёд, хаад өөрийн болгон авч, нэр дээрээ уралдуулж, алдар хүндийг олох гэж хичнээн оролдовч хараахан чаддаггүй байж. Нэг удаа нутгийн ноён ядуу эрийн морийг булааж аваачаад, зориуд хүн томилон мануулжээ. Морь болон түүнийг манаж байгаа хүнийг үүрээр түр цурам хийх зуур ядуу эр ногт барин хөл нүцгэн гэтэж ирээд, мориныхоо чихэнд: 
Ноёд ноёдын үүдэнд 
Ногттойгоо дүүхэлзэнэ
Ногтлоод ирсэн хүүдээ 
Нойрон дундаа үүрсэнэ . . . гэж дуулаад дагуулаад харьдаг байжээ. 
Тэгэхээр нь нутаг ойрхон болохоор буцаж гүйгээд байна гээд хаанд хурдан морь бэлэглэж нүүр тал олохыг горилон, ядуу эрээс хонгор халзан морийг дахин булаан авч харь газар, хааны сүрэгт хүргүүлжээ. Ядуу эр тэр хол газар явж очиж чадахгүйн эрхээр мөн л адуу хүн хоёр нойр хичнээн даавч үл тэвчин дуг хийх үүрийн харанхуйгаар хазаар барин хотныхоо овоон дээр гарч: 
. . . Хаад хаадын үүдэнд 
Хазаартайгаа дүүхэлзэнэ 
Хазаарлаад ирсэн хүүгээ 
Харан харан баясана аа . . . гэж дуулахад Хонгор халзан морь нь хоногтоо гүйгээд ирдэг байжээ. 
Үүнээс хойш тэр ядуу эр хурдан сайхан хүлгээрээ жил болгоны наадамд түрүү магнай авч, нутгийн олны дунд нэр хүндтэй нэгэн болжээ. Хонгор халзан морийг хорин таван насандаа хошуу наадамд түрүүлэхэд нь атаархсан нутгийн ноён энэ яавч эгэл амьтан биш, язгууртан хүнд л байваас зохих хүлэг хэмээн бодож, тэр морийг эзнээс нь хүчээр булаан авч, хааны газар дахин хүргүүлэхээр хэсэг эрчүүдэд хөтлүүлэн явуулах болжээ. Энэ үед эзэн нь одоо ч эрдэнэт сайхан хүлэг минь эргээд надад ирэхгүй байхаа даа хэмээн харамсаж, мориныхоо сүүлнээс нэгэн туг үс сугалан авч, чагтгандаа зүүгээд: 
- Миний энэ буянт хүлэг надад л хурдална. Харь газар хүргэгдэж, хаан эзэнд очсон ч эс хурдална. Ингээд Өвгөн Хонгор буяныг минь элдвээр бүү хараагаасай, агдалж битгий зовоогоосой, аяар аяар гуядаасай, муулж бүү хэлээсэй, мөрөөр нь мөнх насжуулаасай хэмээн ханцуй дотроо балбирч: 
( . . . Алтан алтан амгайгий нь 
Амы нь дагуулж татаарай 
Алтан сайхан зоогий нь 
Аяар аяар гуядаарай 
Мөнгөн мөнгөн зуузайгий нь 
Марий нь тааруулж татаарай 
Мөлгөр сайхан зоогий нь 
Зөөлөн зөөлөн гуядаарай ) гэж дуулсан гэдэг. 
Хотгойдын унага дуу өндөрлөж байгаа нь энэ хоёр бадаг бол уг дууны тайлал бөлгөө. Нэг үгээр хэлхэд, хаад ноёдын өмнө хүч мөхөсдсөний эрхээр эзэн хүн эрдэнэт сайхан хүлэг морио өөрийн гар дор байлгаж, олон олон наадамд удаа дараалан түрүүлж, магнайг нь тэнийлгэж явсан тэр их ач буяныг хариулж чадахгүй болсон бухимдал цухлаа тайлж, Хонгор халзан морио хол газар очоод хүний гарт их зоволгүй, насны эрхээр жаргаасай гэж ерөөсөн тайлал бадгууд юм. Эзний энэ ерөөл эрдэнэт хүлэгт нь шингэж, харь газрын хааны нэр дээр хурдалж, түүний цөсийг хөөргөлгүй, эх нутгийнхаа уулын тарилганд толгойгоо өргөсөн гэдэг.
 
== Алдартай хүмүүс==