Богд хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 14:
 
Богд гэдэг нь бурхан мэт онцгой тодорсон содон, гэгээрсэн, цэцэн, мэргэн, дээдийн дээд гэсэн утгыг илэрхийлдэг. Чингис хааныг бурхантай адил дээдлэн шүтэх болсоноор Богд Эзэн Чингис Хаан гэх болсон бол Монголын анхны хувилгаан Живзүндамба хутагтын анхдугаар дүр Өндөр Гэгээн [[Занабазар]]ыгаа бурхан мэт ховор лам хэмээн Богд гэж нэрлэж, 1911 онд Манжаас туурга тусгаар улс болохдоо 8-р Богд Живзүндамбыг хаан ширээнд залж, Олноо өргөгдсөн Богд хаан гэж хэмээн өргөмжилж, төр улсаа Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улс гэж тунхаглан зарлаж байсан билээ.
 
==БОГДЫН ЛҮНДЭН==
 
Түүнчилэн Монголчууд бусдаас онцгой, өндөрлөг, ялгарангуй уулыг Богд гэж нэрлэсэн байх бөгөөд ийм нэртэй уулс нь ихэвчлэн тал хээрийн бүст тохиолдоно. Тийм нэртэй уулс нь Хайрхан нэртэй уулстай адил хад бартаа ихтэй биш, харин хавь ойрдоо содон ноёлог уул байдаг байна. Говийн сүрлэг содон уулс ийм нэртэй байх нь элбэг. Иймээс Богд нэртэй уулс нь бурхан мэт онцгой тодорсон содон уулын нэр болдог байна. Их Богд, Бага Богд, Арц Богд, Аж Богд, Ноён Богд, Хан Богд, Сэгс Цагаан Богд, Шилийн Богд тэргүүтэн Богд нэртэй уулс тооцвол арвин байдаг. Жишээ нь Богд хан уул л гэхэд Монголын ой модот Хангай, Хэнтийн уулсын хамгийн урд хязгаар, тал хээр нутгийн умард хил болон оршдог билээ.