Хотгойд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 30:
Гэндэн Хотогойдын ноён суусан цагаасаа Манжийн төрд идэвхитэй зүтгэж байгаад 1694 онд Манжид дагаар ороход түүнд төрийн бэйл цол өргөн үе улируулан засаг өргөмжилжээ. Гэндэнг 1697 онд нас нөгчихөд түүний хүү Сүнчинсэнгэд захируулж байгаад түүнийг 1704 онд нас нөгчихөд үргүйн учир Гэндэнгийн үрчилсэн хүү Бүүвэй Хотогойдын ноён суусан байна. Түүний хойно 1730-1737 онуудад түүний ахмад хөвгүүн Банди, 1737-1757 онд Банди бэйлийн хүү Шадар ван [[Чингүнжав]] нар угсаа залган захирч байв.
 
Бүүвэй бэйл, Банди ахай нар Манж чин гүрний бодлогыг хүлээн зөвшөөрч хүчин зүтгэж байсан бол шадар ван [[Чингүнжав]] анхнаасаа Манжийн төрийн бодлогыг эрс эсэргүүцэн албыг хайш яайш хуумгайлж байсан бөгөөд үүнийхээ төлөө тэрээр зэрэг тушаал ч буурч байсан аж. 1750-иад оны эхэн үеэс [[Чингүнжав]] өвөр Монголын Сэвдэнбалжир, Ойрадын [[Амарсанаа]] нартай үгсэн нийлж Манжийн эсрэг зэвсэгт тэмцэл хийхээр товлосон авч Манж нар энэхүү оролдлогыг нь өөрсдийн туршуулуудаар дамжуулан заншлан мэдсэний үндсэн дээр тэдний хүчийг нь салган Амарсанааг[[Амарсанаа]]г Ойрад тийш, [[Чингүнжав]]ыг Халхад илгээн Сэвдэнбалжирыг барьж хорьсон байна. Ийм явдал гарсныг мэдсэн [[Чингүнжав]] Хотогойд голдуу цэргээ удирдан Манжийн эсрэг босох тэмцлээ эхэлсэн ажээ. Хэдийгээр [[Чингүнжав]]ын тэмцлийг аялдан дагалдсан хэд хэдэн тэмцэл Халхад тэрхүү дуулианаар гарсан хэдий ч нэгдсэн удирдлага зохион байгуулалт байгаагүй учир Манж нар тус тусад нь цохисон ажээ. Манжийн эсрэг хийх тэмцлийг манлайлсан [[Чингүнжав]] бусад босогчидтой хүчээ нэгтгэж чадаагүйн дээр Халхын олонх ноёд Манжийн талыг илэрхий баримтлан түүнд туслахгүй байсан зэргээс үүдэн аргагүйн эрхэнд хүчин мөхөсдөн 1757 оны эхээр Манж нарт баригдан гэр бүлийн хамт хороогдсон байна.
Манж нар Хотогойдын бослогыг дарсаны хойно тэднийг хуваан бутаргах явдлыг улам эрчимжүүлж нэмж 3 хошуу байгуулсан байна. Хотогойдууд нь Тоос, Халиучин, Шэжнүүд, Их Хотогойд, Бага Хотогойд, Мянгад [Галдан Туслагч “Эрдэнийн эрих “ Хэвлэлд бэлтгэсэн Насанбалжир.Ц УБ 1960 тал 121] гэсэн үндсэн 6 отогтой бөгөөд тэднийг бутарган хошуу зохиохдоо ч мөн энэ 6 отгоор нь буй.
 
Хотогойдууд нь Манжийн үеэс Засагт хан аймагт таван хошуунд хуваагдан Хотогойд таван хошуу хэмээгдэн явжээ.
1. Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу: Чингүнжавын[[Чингүнжав]]ын хошууны гол нутгийг тусгаар тогтнолын төлөөх бослогыг даралцагч Вамбуудоржид Жүн ван цол өргөн захируулсан байна. Энэхүү хошуу нь Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу, Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошуу гэгдэж байгаад 1931 онд Хөвсгөл аймгийн Баян-Уул, Баянхайрхан, Цэцэрлэг, Цагаан уул, Бүрэнхаан сумд үүссэн байна.
2. Цогтой вангийн хошуу: Шолой уваши хунтайжийн ахмад хүү Омбо-Эрдэнийн хүү Лувсанринчин, түүний хүү Намринчимбогийн албат нь Цогтоо вангийн хошууны эхлэл болж өгчээ. Эл хошууг 1709 онд Хөх нуураас эргэн ирсэн Лувсанринчингийн албатаар нэг сумтайгаар байгуулсан байна. Манжийн үед Халхын баруун замын дундад баруун гарын адгийн хошуу хэмээгдэн нутгийн хил нь зүүн тийш Буга өндөр хүрч, өмнө зүгт Дунд Самгалтай, умар зүг Баян-Айраг уул, баруун зүг Байцас уул, зүүн хойш Муу түлээт, баруун хойш Өвөр Улаагчин, зүүн өмнө Булан, баруун өмнө Босго уул хүрч байв. 1911 оноос 1923 онд Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуу хэмээн дотроо Баруун Ангирт, Зүүн Ангирт, Ойгон, Тэлмэн, Нөмрөг таван багтай явжээ. 1911 оны байдлаар 33 өрх, 346 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 530 өрх 1283 хүн амтай, 17 сүм хийдэд 619 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1923 оноос улс даяар хийгдсэн орон нутгийн засаг захиргааны шинэчлэлтийн дагуу Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу нэртэй болж дотроо Баянхайрхан, Баян-зүрх, Мандал, Уранхайрхан гэсэн 4 сумтай байгуулагдав. Цогтой вангийн хошууг Намринчимбо, Жамъян, Гомбоцэрэн, Ларь, Банди, Сэндэвдорж, Цэсүрэндорж, Галдангүнтүв, Магсаржав, Загдсамбар, Дамдинавшаа нар угсаа залган захирч байжээ.
3. Далай гүний хошуу: Ашихай дархан хунтайжийн дэд хүү Түмэндара дайчингийн хүү Шолой увш хунтайжийн дэд хүү Дорж дай хунтайж, түүний хүү Гэндэн бэйлийн дөтгөөр хүү Шагжагт байгуулсан гавъяаг нь үнэлж Эрдэнэ дүүрэгч вангийн хошуунаас тасдан өгсөн албат нь 1724 оны үеэс Далай гүний хошуу гэгдэх болжээ. Манжийн үед Халхын өрнө замын баруун гарын баруун этгээдийн хошуу хэмээгдэн нутгийн хил нь зүүн зүг Нарийн Дөлбөр, баруун зүг Хар хоргон голын булаг, өмнө зүг Чацарт, умар зүг Ачин булаг тус тус хүрнэ. Богд хаант монгол улсын үед Засагт хан аймгийн Далай гүний хошуу хэмээн нэрлэгдэж, Өвөр Баруун, Ар баруун, Ар зүүн, Өвөр зүүн гэсэн 4 отогтой байсан байна. 1911 оны байдлаар 84 өрх, 234 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 654 өрх 1848 хүн амтай, 29 сүм хийдэд 735 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1923-1931 оны үед Хантайшир уулын аймгийн Бүрэнтогтох уулын хошуу хэмээн нэрийдэгдэж байсан бөгөөд 1924 онд Бөгдгөөн хан уулын хошуутай нийлэн 1929 онд Наранжаргалант уулын хошуутай нэгдэв. Одоогийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Бүрэнтогтох сум болсон ажээ. Далай гүний хошууг Шагжаг, Доржцэдэн, Цэдэвдорж, Шагдаржав, Доржжав, Төгсдэлгэр, Базаррагчаа, Доржпалам нар үе улиран захирч байв.