Хотгойд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 28:
Лувсанринчин 1696 онд нас нөгчсөний хойно түүний албат ард нь 1709 оны үед уугуул нутагтаа буцан ирсэнд Манжийн хаан зарлиг гарган Лувсанринчингийн хүү Намримчимбод захируулан нэгэн хошуу зохиосон байна. Энэхүү хошуу нь Хотогойдын Цогтой вангийн хошуу юм.
Харин нутагтаа үлдсэн Хотогойдуудыг 1686 оны Хүрэн бэлчирийн чуулганаар Дорж дай хунтайжийн удмын Гэндэн бэйлд захируулжээ. Ингэснээр Хотогойдууд хоёр хэсэг тасарсан бөгөөд нэлээд хэсэг нь Лувсан сайн тайжийн харъяанд байсан бол үлдэх хэсэг нь Гэндэн бэйлд захирагдах болжээ. Чингэснээр Хотогойдын таван хошууны дөрвийх нь өвөг дээдэс нь Дорж дай хунтайжийн шууд удамд хамаарах болж харин Цогтоо вангийн хошууны ноёд л Омбо-Эрдэнэ хунтайжийн үртэс болжээ.
Гэндэн Хотогойдын ноён суусан цагаасаа Манжийн төрд идэвхитэй зүтгэж байгаад 1694 онд Манжид дагаар ороход түүнд төрийн бэйл цол өргөн үе улируулан засаг өргөмжилжээ. Гэндэнг 1697 онд нас нөгчихөд түүний хүү Сүнчинсэнгэд захируулж байгаад түүнийг 1704 онд нас нөгчихөд үргүйн учир Гэндэнгийн үрчилсэн хүү Бүүвэй Хотогойдын ноён суусан байна. Түүний хойно 1730-1737 онуудад түүний ахмад хөвгүүн Банди, 1737-1757 онд Банди бэйлийн хүү Шадар ван [[Чингүнжав]] нар угсаа залган захирч байв.
 
Бүүвэй бэйл, Банди ахай нар Манж чин гүрний бодлогыг хүлээн зөвшөөрч хүчин зүтгэж байсан бол шадар ван [[Чингүнжав]] анхнаасаа Манжийн төрийн бодлогыг эрс эсэргүүцэн албыг хайш яайш хуумгайлж байсан бөгөөд үүнийхээ төлөө тэрээр зэрэг тушаал ч буурч байсан аж. 1750-иад оны эхэн үеэс [[Чингүнжав]] өвөр Монголын Сэвдэнбалжир, Ойрадын Амарсанаа нартай үгсэн нийлж Манжийн эсрэг зэвсэгт тэмцэл хийхээр товлосон авч Манж нар энэхүү оролдлогыг нь өөрсдийн туршуулуудаар дамжуулан заншлан мэдсэний үндсэн дээр тэдний хүчийг нь салган Амарсанааг Ойрад тийш, Чингүнжавыг[[Чингүнжав]]ыг Халхад илгээн Сэвдэнбалжирыг барьж хорьсон байна. Ийм явдал гарсныг мэдсэн [[Чингүнжав]] Хотогойд голдуу цэргээ удирдан Манжийн эсрэг босох тэмцлээ эхэлсэн ажээ. Хэдийгээр Чингүнжавын[[Чингүнжав]]ын тэмцлийг аялдан дагалдсан хэд хэдэн тэмцэл Халхад тэрхүү дуулианаар гарсан хэдий ч нэгдсэн удирдлага зохион байгуулалт байгаагүй учир Манж нар тус тусад нь цохисон ажээ. Манжийн эсрэг хийх тэмцлийг манлайлсан [[Чингүнжав]] бусад босогчидтой хүчээ нэгтгэж чадаагүйн дээр Халхын олонх ноёд Манжийн талыг илэрхий баримтлан түүнд туслахгүй байсан зэргээс үүдэн аргагүйн эрхэнд хүчин мөхөсдөн 1757 оны эхээр Манж нарт баригдан гэр бүлийн хамт хороогдсон байна.
Манж нар Хотогойдын бослогыг дарсаны хойно тэднийг хуваан бутаргах явдлыг улам эрчимжүүлж нэмж 3 хошуу байгуулсан байна. Хотогойдууд нь Тоос, Халиучин, Шэжнүүд, Их Хотогойд, Бага Хотогойд, Мянгад [Галдан Туслагч “Эрдэнийн эрих “ Хэвлэлд бэлтгэсэн Насанбалжир.Ц УБ 1960 тал 121] гэсэн үндсэн 6 отогтой бөгөөд тэднийг бутарган хошуу зохиохдоо ч мөн энэ 6 отгоор нь буй.