Хотгойд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 14:
 
 
'''Хотгойд''' ('''Хотогойд''') овогийнудмын хүмүүс одоо Монголын Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тэс, Асгат, Нөмрөг, Тэлмэн сумд бүтнээр Түдэвтэй сумын Ойгон нуур баг мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнхаан, Хатгал, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Их-Уул, Бүрэн, Тосонцэнгэл, Түнэл, Мөрөн, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг сумдад бөөнөөр оршин сууж байна. Мөн түүнчлэн Архангай аймгийн Их тамир, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Шарга, Тонхил, Дорнод аймгийн Матад, Халх гол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Хяргас, Малчин, Наранбулаг, Ховд аймгийн Дөргөн, Дуут, Хэнтий аймгийн Хэрлэн, Завхан аймгийн Алдархаан, Шилүүстэй, Цагаанчулуут зэрэг сумдад Хотогойд, Хотогойлог гэх овгууд бүртгэгдсэн байна. [Очир.А, Сэржээ.Ж “Монголчуудын овгийн лавлах” УБ., 1998 тал 20-32]
 
'''Хотгойд''' нь нутгийн хойд хэсэг [[Хангайн нуруу]]ны араар Халхын Засагт хан аймгийн баруун ба баруун хойд хэсгээр Хөвсгөл нуураас Увс нуур өнгөрөх өргөн уудам нутагт нутаглаж ирсэн овог аймаг юм. Халхын Ойрад руу хийсэн довтолгооноор зарим хойд хүмүүсийг Халхын нутагт авчиран суулгасан нь халхтай холилдон одоогийн хотгойдууд болжээ. XVI-XVII зууны үед Хотгойдын Алтан ханы улс оршин тогтнож байсан. Хотгойдын Алтан ханы улсын хойд хил [[Красноярск]] хот, өмнөд хил нь Алтайн нурууны зүүн хэсэгт хүрч байсан бөгөөд тэд Тува, Енисейн киргизүүдийг нэг хэсэг захирч байв. Ойрад, хотгойдууд Баруун Монголд ноёрхохын төлөө тэмцэлдэн хотгойдууд ойрадуудыг баруун тийш шахсан боловч 17-р зууны дундаас хотгойдуудын хүч буурчээ. Хотгойдын улсыг Халхын 3 ханлигийн дараах 4 дэхь ханлиг гэж үздэг. Хотогойдуудыг 1628-1655 оны хооронд Шолой убаши хунтайжийн хүү Омбо эрдэнэ хунтайж захирч байгаад 1655 оны үед Хотогойдыг захирсан Лувсанринчин сайн ханы үед нэгэн хошуу болгосон бололтой. Энэ тухай “Энх амгалан хааны бодлогын бичиг”-т,
Мөр 26:
Ийм харилцаа Шолой убаш, түүний хөвгүүн Омбо-Эрдэнэ нарын үед хэвийн үргэлжилж байсан юм. Хотогойдыг захирч асан Омбо-Эрдэнэ хунтайж бие даасан гадаад бодлого явуулж, Орос улс Ойрадуудтай найрсгаар харилцан улс төрийн дипломат аргаар Хотогойдыг бие даасан нэгэн улс болгохыг эрмэлзсэн бодлого явуулж байжээ.
Энэ бодлого Омбо-Эрдэнийн хөвгүүн Лувсанренчингийн үед нилээд алдарсан юм. 
Лувсанринчин 1696 онд нас нөгчсөний хойно түүний албат ард нь 1709 оны үед уугуул нутагтаа буцан ирсэнд Манжийн хаан зарлиг гарган Лувсанринчингийн хүү Намримчимбод захируулан нэгэн хошуу зохиосон байна. Энэхүү хошуу нь Хотогойдын Цогтой вангийн хошуу юм.
Харин нутагтаа үлдсэн Хотогойдуудыг 1686 оны Хүрэн бэлчирийн чуулганаар Дорж дай хунтайжийн удмын Гэндэн бэйлд захируулжээ. Ингэснээр Хотогойдууд хоёр хэсэг тасарсан бөгөөд нэлээд хэсэг нь Лувсан сайн тайжийн харъяанд байсан бол үлдэх хэсэг нь Гэндэн бэйлд захирагдах болжээ. Чингэснээр Хотогойдын таван хошууны дөрвийх нь өвөг дээдэс нь Дорж дай хунтайжийн шууд удамд хамаарах болж харин Цогтоо вангийн хошууны ноёд л Омбо-Эрдэнэ хунтайжийн үртэс болжээ.
Гэндэн Хотогойдын ноён суусан цагаасаа Манжийн төрд идэвхитэй зүтгэж байгаад 1694 онд Манжид дагаар ороход түүнд төрийн бэйл цол өргөн үе улируулан засаг өргөмжилжээ. Гэндэнг 1697 онд нас нөгчихөд түүний хүү Сүнчинсэнгэд захируулж байгаад түүнийг 1704 онд нас нөгчихөд үргүйн учир Гэндэнгийн үрчилсэн хүү Бүүвэй Хотогойдын ноён суусан байна. Түүний хойно 1730-1737 онуудад түүний ахмад хөвгүүн Банди, 1737-1757 онд Банди бэйлийн хүү Шадар ван Чингүнжав нар угсаа залган захирч байв.
 
Бүүвэй бэйл, Банди ахай нар Манж чин гүрний бодлогыг хүлээн зөвшөөрч хүчин зүтгэж байсан бол шадар ван Чингүнжав анхнаасаа Манжийн төрийн бодлогыг эрс эсэргүүцэн албыг хайш яайш хуумгайлж байсан бөгөөд үүнийхээ төлөө тэрээр зэрэг тушаал ч буурч байсан аж. 1750-иад оны эхэн үеэс Чингүнжав өвөр Монголын Сэвдэнбалжир, Ойрадын Амарсанаа нартай үгсэн нийлж Манжийн эсрэг зэвсэгт тэмцэл хийхээр товлосон авч Манж нар энэхүү оролдлогыг нь өөрсдийн туршуулуудаар дамжуулан заншлан мэдсэний үндсэн дээр тэдний хүчийг нь салган Амарсанааг Ойрад тийш, Чингүнжавыг Халхад илгээн Сэвдэнбалжирыг барьж хорьсон байна. Ийм явдал гарсныг мэдсэн Чингүнжав Хотогойд голдуу цэргээ удирдан Манжийн эсрэг босох тэмцлээ эхэлсэн ажээ. Хэдийгээр Чингүнжавын тэмцлийг аялдан дагалдсан хэд хэдэн тэмцэл Халхад тэрхүү дуулианаар гарсан хэдий ч нэгдсэн удирдлага зохион байгуулалт байгаагүй учир Манж нар тус тусад нь цохисон ажээ. Манжийн эсрэг хийх тэмцлийг манлайлсан Чингүнжав бусад босогчидтой хүчээ нэгтгэж чадаагүйн дээр Халхын олонх ноёд Манжийн талыг илэрхий баримтлан түүнд туслахгүй байсан зэргээс үүдэн аргагүйн эрхэнд хүчин мөхөсдөн 1757 оны эхээр Манж нарт баригдан гэр бүлийн хамт хороогдсон байна.
Манж нар Хотогойдын бослогыг дарсаны хойно тэднийг хуваан бутаргах явдлыг улам эрчимжүүлж нэмж 3 хошуу байгуулсан байна. Хотогойдууд нь Тоос, Халиучин, Шэжнүүд, Их Хотогойд, Бага Хотогойд, Мянгад [Галдан Туслагч “Эрдэнийн эрих “ Хэвлэлд бэлтгэсэн Насанбалжир.Ц УБ 1960 тал 121] гэсэн үндсэн 6 отогтой бөгөөд тэднийг бутарган хошуу зохиохдоо ч мөн энэ 6 отгоор нь буй.
 
Хотогойдууд нь Манжийн үедүеэс Засагт хан аймагт таван хошуунд хуваагдан Хотогойд таван хошуу хэмээгдэн явжээ.
 
 
Хотогойдууд нь Манжийн үед Засагт хан аймагт таван хошуунд хуваагдан Хотогойд таван хошуу хэмээгдэн явжээ.
1. Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу: Чингүнжавын хошууны гол нутгийг тусгаар тогтнолын төлөөх бослогыг даралцагч Вамбуудоржид Жүн ван цол өргөн захируулсан байна. Энэхүү хошуу нь Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу, Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошуу гэгдэж байгаад 1931 онд Хөвсгөл аймгийн Баян-Уул, Баянхайрхан, Цэцэрлэг, Цагаан уул, Бүрэнхаан сумд үүссэн байна.
2. Цогтой вангийн хошуу: Шолой уваши хунтайжийн ахмад хүү Омбо-Эрдэнийн хүү Лувсанринчин, түүний хүү Намринчимбогийн албат нь Цогтоо вангийн хошууны эхлэл болж өгчээ. Эл хошууг 1709 онд Хөх нуураас эргэн ирсэн Лувсанринчингийн албатаар нэг сумтайгаар байгуулсан байна. Манжийн үед Халхын баруун замын дундад баруун гарын адгийн хошуу хэмээгдэн нутгийн хил нь зүүн тийш Буга өндөр хүрч, өмнө зүгт Дунд Самгалтай, умар зүг Баян-Айраг уул, баруун зүг Байцас уул, зүүн хойш Муу түлээт, баруун хойш Өвөр Улаагчин, зүүн өмнө Булан, баруун өмнө Босго уул хүрч байв. 1911 оноос 1923 онд Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуу хэмээн дотроо Баруун Ангирт, Зүүн Ангирт, Ойгон, Тэлмэн, Нөмрөг таван багтай явжээ. 1911 оны байдлаар 33 өрх, 346 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 530 өрх 1283 хүн амтай, 17 сүм хийдэд 619 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1923 оноос улс даяар хийгдсэн орон нутгийн засаг захиргааны шинэчлэлтийн дагуу Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу нэртэй болж дотроо Баянхайрхан, Баян-зүрх, Мандал, Уранхайрхан гэсэн 4 сумтай байгуулагдав. Цогтой вангийн хошууг Намринчимбо, Жамъян, Гомбоцэрэн, Ларь, Банди, Сэндэвдорж, Цэсүрэндорж, Галдангүнтүв, Магсаржав, Загдсамбар, Дамдинавшаа нар угсаа залган захирч байжээ.