Хотгойд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 13:
}}
 
 
'''Хотгойд''' ('''Хотогойд''') бол Монголын нутгийн хойд хэсэг [[Хангайн нуруу]]ны араар Халхын Засагт хан аймгийн баруун ба баруун хойд хэсгээр Хөвсгөл нуураас Увс нуур өнгөрөх өргөн уудам нутагт нутаглаж ирсэн овог аймаг юм. Халхын Ойрад руу хийсэн довтолгооноор зарим хойд хүмүүсийг Халхын нутагт авчиран суулгасан нь халхтай холилдон одоогийн хотгойдууд болжээ. XVI-XVII зууны үед Хотгойдын Алтан ханы улс оршин тогтнож байсан. Хотгойдын Алтан ханы улсын хойд хил [[Красноярск]] хот, өмнөд хил нь Алтайн нурууны зүүн хэсэгт хүрч байсан бөгөөд тэд Тува, Енисейн киргизүүдийг нэг хэсэг захирч байв. Ойрад, хотгойдууд Баруун Монголд ноёрхохын төлөө тэмцэлдэн хотгойдууд ойрадуудыг баруун тийш шахсан боловч 17-р зууны дундаас хотгойдуудын хүч буурчээ. Хотгойдын улсыг Халхын 3 ханлигийн дараах 4 дэхь ханлиг гэж үздэг. Хотогойдуудыг 1628-1655 оны хооронд Шолой убаши хунтайжийн хүү Омбо эрдэнэ хунтайж захирч байгаад 1655 оны үед Хотогойдыг захирсан Лувсанринчин сайн ханы үед нэгэн хошуу болгосон бололтой. Энэ тухай “Энх амгалан хааны бодлогын бичиг”-т,
'''Хотгойд''' ('''Хотогойд''') овогийн хүмүүс одоо Монголын Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тэс, Асгат, Нөмрөг, Тэлмэн сумд бүтнээр Түдэвтэй сумын Ойгон нуур баг мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнхаан, Хатгал, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Их-Уул, Бүрэн, Тосонцэнгэл, Түнэл, Мөрөн, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг сумдад бөөнөөр оршин сууж байна. Мөн түүнчлэн Архангай аймгийн Их тамир, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Шарга, Тонхил, Дорнод аймгийн Матад, Халх гол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Хяргас, Малчин, Наранбулаг, Ховд аймгийн Дөргөн, Дуут, Хэнтий аймгийн Хэрлэн, Завхан аймгийн Алдархаан, Шилүүстэй, Цагаанчулуут зэрэг сумдад Хотогойд, Хотогойлог гэх овгууд бүртгэгдсэн байна. [Очир.А, Сэржээ.Ж “Монголчуудын овгийн лавлах” УБ., 1998 тал 20-32]
 
'''Хотгойд''' ('''Хотогойд''') бол Монголыннь нутгийн хойд хэсэг [[Хангайн нуруу]]ны араар Халхын Засагт хан аймгийн баруун ба баруун хойд хэсгээр Хөвсгөл нуураас Увс нуур өнгөрөх өргөн уудам нутагт нутаглаж ирсэн овог аймаг юм. Халхын Ойрад руу хийсэн довтолгооноор зарим хойд хүмүүсийг Халхын нутагт авчиран суулгасан нь халхтай холилдон одоогийн хотгойдууд болжээ. XVI-XVII зууны үед Хотгойдын Алтан ханы улс оршин тогтнож байсан. Хотгойдын Алтан ханы улсын хойд хил [[Красноярск]] хот, өмнөд хил нь Алтайн нурууны зүүн хэсэгт хүрч байсан бөгөөд тэд Тува, Енисейн киргизүүдийг нэг хэсэг захирч байв. Ойрад, хотгойдууд Баруун Монголд ноёрхохын төлөө тэмцэлдэн хотгойдууд ойрадуудыг баруун тийш шахсан боловч 17-р зууны дундаас хотгойдуудын хүч буурчээ. Хотгойдын улсыг Халхын 3 ханлигийн дараах 4 дэхь ханлиг гэж үздэг. Хотогойдуудыг 1628-1655 оны хооронд Шолой убаши хунтайжийн хүү Омбо эрдэнэ хунтайж захирч байгаад 1655 оны үед Хотогойдыг захирсан Лувсанринчин сайн ханы үед нэгэн хошуу болгосон бололтой. Энэ тухай “Энх амгалан хааны бодлогын бичиг”-т,
“… Эебээр засагчийн 12-р он (1655 он Д.Б)–д Халхад найман хошуу байгуулахад Лувсан тайжийг нэгэн хошуу болгосон.” [Пүрэвжав.С “Хотогойдын угсаа гарал ба түүхийн асуудалд” УБ., 1970 тал 41]
гэсэн байна. Энэхүү хошуу нь 1655-1691 хооронд Хотогойд нэгэн хошуу, 1691-1911 оны үед Халхын баруун замын дундад зүүн дэх гарын зүүн этгээдийн хошуу, 1911-1923 оны үед Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу, 1923-1931 оны үед Дэлгэрхаан уулын хошуу хэмээн нэрлэгдэж байсан Хотогойдын гол хошуу юм.