Хотгойд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 15:
'''Хотгойд''' ('''Хотогойд''') бол Монголын нутгийн хойд хэсэг [[Хангайн нуруу]]ны араар нутаглаж ирсэн овог аймаг юм. Урьд нь [[Хойд аймаг]] нэртэй байсан бололтой. Халхын Ойрад руу хийсэн довтолгооноор зарим хойд хүмүүсийг Халхын нутагт авчиран суулгасан нь халхтай холилдон одоогийн хотгойдууд болжээ. Тэдний зарим хэсэг нь [[Зүүнгар]] руу нүүж үлдсэн нь Хойд Хойд буюу сунжирсаар Хотгойд болсон. XVI-XVII зууны үед Хотгойдын Алтан ханы улс оршин тогтнож байсан. Хотгойдын Алтан ханы улсын хойд хил [[Красноярск]] хот, өмнөд хил нь Алтайн нурууны зүүн хэсэгт хүрч байсан бөгөөд тэд Тува, Енисейн киргизүүдийг нэг хэсэг захирч байв. Ойрад, хотгойдууд Баруун Монголд ноёрхохын төлөө тэмцэлдэн хотгойдууд ойрадуудыг баруун тийш шахсан боловч 17-р зууны дундаас хотгойдуудын хүч буурчээ. Хотгойдын улсыг Халхын 3 ханлигийн дараах 4 дэхь ханлиг гэж үздэг.
 
Хотогойдууд Халхын Засагт хан аймгийн баруун ба баруун хойд хэсгээр Хөвсгөл нуураас Увс нуур өнгөрөх өргөн уудам нутагт нутаглан байв. Хотогойдуудыг 1628-1655 оны хооронд Шолой убаши хунтайжийн хүү Омбо эрдэнэ хунтайж захирч байгаад 1655 оны үед Хотогойдыг захирсан Лувсанринчин сайн ханы үед нэгэн хошуу болгосон бололтой. Энэ тухай “Энх амгалан хааны бодлогын бичиг”-т,
Зүүнгарын Хойдын ноён [[Амарсанаа]] Хотгойдын [[Чингүнжав]] нар амархан нөхөрлөсний учир нь нэг аймгийн гаралдаа байсан болов уу. Одоо [[Завхан]] аймгийн хойд талын сумд, [[Хөвсгөл]] аймгийн олон суманд хотгойдууд суудаг. Дашрамд дурдахад 25 дахь [[Монгол Улсын Ерөнхий Сайд|ерөнхий сайд]] [[Санжаагийн Баяр]]ын эцэг нь Хөвсгөл аймгийн [[Төмөрбулаг сум]]ын хотгойд гаралтай хүн юм байна.
“… Эебээр засагчийн 12-р он (1655 он Д.Б)–д Халхад найман хошуу байгуулахад Лувсан тайжийг нэгэн хошуу болгосон.” [Пүрэвжав.С “Хотогойдын угсаа гарал ба түүхийн асуудалд” УБ., 1970 тал 41]
гэсэн байна. Энэхүү хошуу нь 1655-1691 хооронд Хотогойд нэгэн хошуу, 1691-1911 оны үед Халхын баруун замын дундад зүүн дэх гарын зүүн этгээдийн хошуу, 1911-1923 оны үед Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу, 1923-1931 оны үед Дэлгэрхаан уулын хошуу хэмээн нэрлэгдэж байсан Хотогойдын гол хошуу юм.
Хэдийгээр Хотогойдууд Засагт хан аймгийн нэгэн хошуу хэмээгдэж байсан авч Засагт ханд захирагдахгүй харьцангуй бие даасан байдалтайгаар оршин тэргүүлэгчид нь Алтан хан хэмээн өргөмжлөгдөж байв. Тэд өөрсдийн ханлиг улсыг бий болгон төв Азийн улс төрийн амьдралд Засагт ханаас үл хамааран бие даан оролцож байв.
Манжийн төрийн албаны түүх “Зарлигаар тогтоосон гадаад Монгол, Хотон ван гүнгүүдийн Илтгэл шаштир”-т,
“… Хотогойдын газар нь Халхын адгийн захад орхигджээ. Баруун этгээдэд нь Өөлдөд ойр, умарт этгээдэд Орост ойр буюу. Тэдний зан байдал нь Цахар дүртэй … Хотогойд хэдий Засагт ханы харъяат мөн боловч үнэхээр өөр нэгэн аймаг билээ.” [“Зарлигаар тогтоосон гадаад Монгол, Хотон ван гүнгүүдийн Илтгэл шаштир” УТНС гар бичмэл 63-р дэвтэр]
хэмээсэн нь тэднийг өвөр Монголын Цахар аймгийн адил эрэмгий зоригтой, Манжийн эсрэг байнга тэмцэж байдгийг нь илтгэн харуулсан явдал юм. Хотогойдууд бие даан Ойрад болон Орос улстай харилцаж элч төлөөлөгчөө илгээж, мөн тэдний элч нарыг хүлээн авч байжээ. Нэн ялангуяа шинэ тутам хүчирхэгжин байсан их Орос улс Хотогойдуудыг ихэд анхааран үзэж хожмоо манай улсад нэгдэж болох юм, нөгөөтэйгүүр Хотогойдоор дамжуулан Халхад хяналтаа тогтоох зорилгоор ихэд ойшоон харилцах болсон юм. Энэхүү бодлогын үүднээс Хотогойдын захирагч нарт Алтан хан цол өргөж, тэдний улсыг нь Алтан ханы улс хэмээх болжээ.
Хотогойдын түүхэнд гурван Алтан хан тодрон гарсан бөгөөд энэ нь Шолой увш, Омбо-Эрдэнэ, Лувсанринчин нар юм. Алтан ханы захиргааны улс XYII зууны эхээр нилээд хүчирхэгжин нутгийн зах нь зүүн зүг Сэлэнгэ, Тамирын эх, баруун хойш Алтай, Красноярск, умар зүг Тагна уул хүрэх болжээ. Энэ үеэс зах нийлэн орших болсон Тува Урианхай, Енисейн хиргис, тэлэнгэд зэрэг овог аймгуудыг уулгалан довтолж зарим үед алба бариулж, тэдний заримаас олзлон Хотогойд дотор суулгах ч явдал байлаа. Энэ үеэс Оросын хаант улс зүүн зүгт хаяа тэлэн Сибирь, Алс дорнодод орж ирэх болсон ба оросын хаанаас монголчуудтай харилцахыг хүсэж ялангуяа тухайн үед хүчирхэгжээд байсан Шолой убаш хун тайжтай харилцаа тогтоох, болбол Орост алба бариулах, өөрийн түшмэг хараат орон болгохыг зорьж элч төлөөлөгч удаа дараа илгээх болов. Шолой убаш ч Ойрадуудтай байлдахад түшиг болгох, мөн худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох зэрэгт Орос улсыг ашиглахыг зорьж найртай ёсноор элчийг угтан авчээ. Убаш хунтөйж өнгөн дээрээ Орос улсын эзэн хааныг хүндэтгэн үзэж буй мэт түүний ивгээлд орж цалин пүнлүү хэргэм зэргийг нь хүртэхэд бэлэн буйгаа илэрхийлж байвч үнэн хэрэг дээрээ өөрийгөө эзэн хааны хэмжээнд тавьж байжээ. Алтан хангууд Оростой харилцах эхлэл нь 1606 оны үеэс эхэлсэн гэх бөгөөд 1616-1617 онд Оросын элч Василий Тюменец, Иван Петров, Куракин нар Алтан ханы өргөөнд ирж бараалхаж, Алтан хан тэдэнтэй цуг өөрийн элч Даян, Хичээнгүй нарыг Москвад илгээж байжээ.
Ийм харилцаа Шолой убаш, түүний хөвгүүн Омбо-Эрдэнэ нарын үед хэвийн үргэлжилж байсан юм. Хотогойдыг захирч асан Омбо-Эрдэнэ хунтайж бие даасан гадаад бодлого явуулж, Орос улс Ойрадуудтай найрсгаар харилцан улс төрийн дипломат аргаар Хотогойдыг бие даасан нэгэн улс болгохыг эрмэлзсэн бодлого явуулж байжээ.
Энэ бодлого Омбо-Эрдэнийн хөвгүүн Лувсанренчингийн үед нилээд алдарсан юм. 
 
== Алдартай хүмүүс==