Жорж Вашингтон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 26:
 
Вашингтон бага насны ихэнх цагаа Стаффорд дахь '''Фэрри''' фирм дээр өнгөрөөсөн болно. Эцэг Августин нь түүнийг 11 настайд нас барж, 14 настай том ах Лоурэнс аавынхаа ажлыг хүлээн авчээ. Лоурэнс эцгийнхээ өв хөрөнгийн ихэнхийг залгамжлан авсан ба тариалангийн газраа Маунт Вернон хэмээн нэрлэсэн байна. Вашингтон Фэрри фирмээ өв залгамжилжээ. Вашингтон, Лоурэнс 2 нэг эцэгтэй ч өөр өөр эхийн хүүхдүүд байсан. Том ах нь гэрлэсэн бөгөөд хадам аав нь болох Гүн Фэрфакс Вашингтоны зан төлөв бүрдэхэд нөлөө үзүүлсэн гэдэг.
Тэрээр өсвөр насандаа хэмжил зүй сурж, төрж өссөн Виржини мужийн газрын хэлбэр, тогтоцын талаар нэгд нэггүй мэддэг болсон байна. 1748 оноос Тариалангийн газрын эзний хувьд ажлын туршлага хуримтлуулан, Blue Ridge уулын баруун талаарх газрын хэмжилтэд урилгаар очиж оролцсон байна. 1749 онд Фэрфакс лордын дэмжлэг бас байснаар шинэхэн байгуулагдсан Culpeper харъяат газрын хэмжилзүйч болсон нь анхны олон нийтийн удирдах албан тушаал байв. Энэ ажлаас олсон орлогоор Шенандоны хөндийд шинэ газар худалдан авсан бөгөөд Виржини муж дахь эзэмшил нь тэлж томрох эхлэл болжээ. Мөн энэ үедээ ах Лоурэнсийн нөлөөгөөр Виржинигийн баруун хэсгийн газрыг ашиглах зорилготой байгуулагдсан Охайо компанийг сонирхох болов.<syntaxhighlight lang="abap">
fuck you

</syntaxhighlight>1751 онд [[сүрьеэ]] өвчтэй байсан Лоурэнс газар сэлгэн биеэ эмчлэхээр [[Барбадос]] уруу явсан ба Вашингтон хамт явжээ. Вашингтон [[цэцэг өвчин]] тусах боловч эдгэрсэн. Өвчний дараа нүүрэнд нь сорви үлдсэн байна.
1752 оны 7 сард Лоурэнс нас барав. Вашингтон эхэн үедээ ахынхаа Маунт Вернон дахь газрыг түрээслэж байгаад сүүлд өвлөн авах болжээ.
1752 оны сүүлээр Виржини мужийн шинэ захирагч Роберт Динвиди цэргийн армийг 4 хэсэгт хуваасан ба Вашингтон нэгийг нь хариуцан авч цэргийн бэлтгэл сургуулилт хийлгэх болно.