Лигдэн хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 125:
# Нэр нь тодорхойгүй охин
 
==Лигдэн хааны тамга==
Монголын тулгар төрийг үндэслэгч суут Богд Чингис хааны энэхүү төрийн тамга XVII зуун хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд цахарын Лигдэн хаан манжид хүчин мөхөсдөж Хөх нуурын зүг дутааж бие барах болмогц тамгыг дайсны гарт оруулахгүйн тулд ар, өвөр Монголын зэлүүд уулсын аль нэгэн хадан хонгилд эгнэгт далдлан нуусан тухай сурвалж бүтээлүүдэд тэмдэглэсэн байдаг. Лигдэн хааны хувьд Чингисийн удмын сүүлчийн хаан, Монгол улсын нэгдмэл байдлыг сэргээхийн төлөө тэмцэж явсан эх оронч үзэлтэй хүн байжээ. Иймээс үе дамжин ирсэн их хааны хаш тамгыг Монгол үндэсний улс төрийн оршин тогтнохын бэлгэдэл болгож манж нараас нууцалсан гэдэг домог яриа байдаг.
Тамга [[Тогоонтөмөр хаан|Тогоонтөмөр хааны]] үед үрэгдээд, түүнийг ямаа олоод, ямааны эзэн Лигдэн хаанд өгөөд, улмаар Сутай нэртэй хатанд нь байж байгаад Манжийн хаанд шилжсэн домогтой.
Харин түүхэн сурвалжид Лигдэн хааны хүү Эжээ Хонгор (дээрх сурвалжид Эрххонгор) аавыгаа нас барсны дараа жил буюу 1635 онд Хасбуу тамгыг Нурхачийн хүү Амбагайд аваачиж өгсөн гэсэн өөр мэдээ байдаг. Эжээ Хонгор өөрөө бол бууж өгч очсон.
 
Лигдэн хаанаас тамга хураасан тухай, Юань улсын их хасбуу эрдэнэ хэмээн тусгайлан тахиж шүтдэг байсан тухай Манж Чин гүрний түүхэнд бичиж дурдсан бий. Тэрхүү тамганы хамтаар домогт гурван эрдэнийг тахиж байсан сүмд Мүгдэн буюу одоогийн Хятадын [[Ляонин|Ляонин мужийн]] нийслэл [[Шэньян хот|Шэньяан хотын]] Шар сүмд тахигдаж асан тэр тамгыг манжууд “Юань улсын их хасбуу тамга” хэмээн зарлаж, шүтэж, хаад нь тэр тамганы үлгэрээр шинэ тамга үйлдүүлж байсан.
[[Шэньян хот|Мүгдэнд]] тахигдаж асан тэр тамга “Төрийн зарлиг уламжлах эрдэнэ” гэсэн эртний дөрвөн ханзтай, хааш хаашаа 13 см, тиг дөрвөлжин байжээ. Харин шар хадган дээрх дардас бол хялбар уншигдахааргүй сонин, эвхмэл найман үсэгтэй, хааш хаашаа яг 8,2 см дөрвөлжин байв.
 
===Лигдэн хутагт хааны тамганы домог===
Манжийн ихэд тархсан “домогт” бичмэл сурвалжид ийн өгүүлдэг:
''“Найман сарын цагаан луу өдөр бэйл нэр түшмэл зарж, хааны хүн, илгээж, хол угтуулсан хишигт мөргөн айлтгасан бөгөөд үе үеийн улс залгамжлах хас эрдэнийн тамга олж авчирсан явдлыг мэдүүлэн айлтгав. Энэ эрдэнийн тамга бол Юан улсын ордны дотор хадгалж байсан тамга бөгөөд Шөньди (Тогоонтөмөр) хааны үед хүрч ирээд, Нийслэл хотыг орхиж, тэр эрдэнийн тамгыг авч, хилийн чанадад одоод, хожим [[Инчан]] хотод очоод, хот алдагдах үес тэр эрдэнийн тамгыг үрэгдүүлсэн байна.