Жалайр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Жалайыр
Tags: Mobile edit Mobile web edit
Нэмэлт тайлбар хийв
Мөр 1:
'''Жалайр''' бол [[Дарлигин монгол]]чуудад хамаарагддаг, язгуурын монгол аймгуудын нэг юм. [[Чингис хаан]]ы дээд өвөг [[Хайду хан]]ы үед Монголчуудын захиргаанд оржээ. [[Их Монгол Улс|Монголын эзэнт гүрний]] үед Жалайрууд Монголын эзэнт гүрний нутаг даяар тархжээ. XIV-XVIII зууны үед Монголд үлдсэн Жалайрууд бусад Ммнгол аймгуудын дотор хуваагдан сарниж, овгийн байдалтай болжээ. Монгол улсын [[Халх]] ястан бүрэлдэхэд жалайрууд их оролцсон байдаг. Одоо үед [[Өвөр Монголын Өөртөө Засах Орон]]д жалайруудтай холбогдолтой Жалайд хэмээх аймаг байдаг.Жалайр үндэстэн олонх нь одоо Казак улсад байдаг.Монголд энэ тэрүүгээр байдаг бол Казакт маш олноор байдаг.Уйгур-ӨМЗО маш бага байдаг
 
== Уг гарал ==
Тэдний гарлыг [[Уйгур улс|Уйгурын хаант улсын]] ноёлох овгийн нэг яклакартай[[Яклакар|Яклакартай]] холбосонхолбож тайлбарүздэг. байдагГэхдээ ч[[Монголын Нууц Товчоо|МНТ]]-д тэмдэглэгдсэн жалайр аймгийн хүмүүсийн нэр бүгд монгол байдаг. Жишээ нь Гүн гуа, Сэцэ-Домог, Архай Хасар-Бала г.м (120-р зүйл).
 
== Тархац ==
X-XIII зуунд Жалайр нь дотроо 16 овгийг багтаасан томоохон аймгийн холбоо хэлбэрээр, [[Хамаг Монгол|Монгол ханлигийн]] дотор [[Онгу боол|онгу боолд]] тооцогдон багтаж байсан. X-XI зуунд [[Хянганы нуруу]], [[Хэрлэн гол|Хэрлэн голын]] дагуу нутаглаж байгаад [[Хятан улс|Кидан улсад]] шахагдснаар, XI-XIII зууны хооронд хойшилж [[Хэнтийн нуруу]], [[Онон гол|Онон]], [[Хэрлэн гол|Хэрлэн]] голуудын сав газраар нутаглаж байсан бололтой. Улмаар Монголын байлдан дагуулалтаар нэг хэсэг нь Ил хаант улс, Цагадайн улс, Юань улсын нутагт тус тус очиж суусан бол үлдсэн хэсэг нь монгол нутагт суух болсон.
 
XIV-XVIII зууны үед Монголд үлдсэн Жалайрууд бусад Монгол аймгуудын дотор хуваагдан сарниж, овгийн байдалтай болжээ. [[Монгол улс|Монгол улсын]] [[Халх]] ястан бүрэлдэхэд голлон жалайрууд их оролцсон байдаг. Харин [[Өвөр Монголын Өөртөө Засах Орон]]д [[Хасар|Хасарын]] угсааны ноёдын захирсан цөөн тооны жалайрууд нь [[Жалайд хошуу]] болж, эдүгээ [[Тонляо хот|Тунляо]], [[Хянган аймаг|Хянган аймагт]] тархсан.
 
Харин Монголын эзэнт гүрний үед [[Цагаадайн улс|Цагадайн улс]], [[Ил хаант улс|Ил Хант улсад]] очсон байдаг. Тэдгээр улсууд нь XIV зууны дунд үеэс бутран сарниснаар тус тус газраа үлдэж хоцорсон. Цагадайн улс, Өгэдэйн улсаас үлдсэн цөөн тооны хэсэг жалайрууд нь [[Казакстан|Казак улсад]] '''Жалайыр''' нэрийн дор үлдсэн байдаг.
 
[[Ангилал:Монгол овог аймаг]]