"Хөндлөнгийн хүн"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
No edit summary
No edit summary
 
Эхийнх нь оршуулга тун ч эгэл даруу, эмгэнэл гашуудал гэхээр юмгүй болж өнгөрнө. Нар шараад, жигтэйхэн халуун. Оршуулгын товчооны ажилтан алчуур гарган хожгор толгойгоо арчингаа тэнгэрийг заан “Энэ балбаад байна шүү дээ” гэхэд нь Мерсо “Тийм ээ” гэж хариулж байна. Жаахан байзнасны дараа “энэ танай ээж юм уу?” гэж асуухад нь мөн л “Тийм ээ” гэж хэллээ. “Настай хүн байсан юм уу?” гэж лавлахад нь “За тийм л дээ” гэж хариулсан, учир нь эхийнхээ чухам хэд насалсныг тэр мэдэхгүй байсан юм. Оршуулгын тэрэгний зүгээс адууны хомоол, чий, гүгэлийн үнэр ханхалж байна. Мерсогийн ганц бодож буй юм нь ажил явдлыг дуусахтай зэрэг Алжир хотдоо буцаж орондоо орон арван цаг унтах. “Ээжийг хөдөөлүүлчихлээ. Ажил явдал нь дууслаа”. Товчдоо Мерсо бол тэмцэж босохынхоо өмнө байгаа утга учиргүй хүн юм. Өөрөөр хэлбэл тэр өдөр тутмынхаа амьдралд баригдсан бүхий л хүмүүсийн нэгэн адил. Үүнийгээ Мерсо төдий л анзаардаггүй.
 
[[Ангилал:НомУтга зохиолын бүтээл]]
[[Ангилал:Уран зохиол]]
141,230

edits