Дота 2: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 12:
 
=Тоглолт=
<ref>source engine</ref>Дота нь гурван хэмжээст (3D) график орчинд өрнөх онлайн мултьплеар, стратеги төрлийн тоглоом юм. Radiant ба Dire гэгдэх хоёр багт тав таван хүн байх ба тэгш хэмт бус талбайд хоорондоо өрсөлдөнө. Багийн гишүүн бүр 111н өөр, онцгой баатруудаас нэгийг нь удирдан өөр өөрсдийн тоглох арга барилаар тоглоно. Тоглоомын эхэнд баатар болгон хамгийн бага experience level буюу нэг левэлтэй эхлэх ба тулаанд олон оролцох тусам тэдний туршлага нэмэгдэж өөрсдийн хүчээ нэмдэг байна. Левэл нэмэх бүрт тоглогч өөрийн баатарт шинэ чадвар сургах эсвэл статистикийг нь нэмж болдог.
Radiant ба Dire хоёр нь, дундуураа голоор зааглагдсан байх ба, аль аль нь багийн хамгийн чухал барилга болох Ancient ба, баатруудын амин болон шидийн оноонуудыг нөхөх оргилууртай байдаг. Тоглоом зөвхөн аль нэг багийн Ancient устсан үед л дуусна. Хоёр багууд хоорондоо гурван замаар холбогдсон байх ба, тэднийг нь “lane” гэж нэрлэдэг ба тэднийг хамгаалагч цамхагууд болон компьютераар удирдуулсан “амьтад” хамгаалж байдаг. Эдгээр амьтад тодорхой хугацааны интервалтай төрж, хэсэг сүргээрээ lane-р эсрэг багийн барилгуудыг устгахаар өөрсдөө явдаг. Мөн эдгээрээс гадна аль ч талд ороогүй амьтад болох “neutral creeps” оршдог ба тэдгээрийн хамгийн хүчтэйг нь Roshan гэнэ. Түүнийг устгаснаар түүнийг эзэмшнээр нэг удаа дахин төрөх боломжтой зүйлийг олж авч болдог. Үүнийг зөвхөн Roshan-г устгаж чадсан баг нь л авч чадна.
Тоглоомын үеэр тоглогчид зогсолтгүй мөнгө орж ирэх ба түүнийг цуглуулан өөрийн баатрыг улам сайжруулах “item”-уудыг худалдан авдаг. Мөн мөнгийг өөрөөр ч олж авах арга байдаг ба, эсрэг талын цэргүүд, барилгууд, мөн баатруудыг устгаснаар олж авдаг. Гэвч зөвхөн амьтдыг устгах хамгийн сүүлийн цохилтыг хийсэн баатар л мөнгө авах ба үүнийг “last-hitting” гэдэг. Харин баатар үхэх тохиолдолд ойролцоо байгаа бүх багийн хүмүүс мөнгө болон exp авдаг. Эсрэг багдаа бүтэн мөнгийг нь өгөхгүйн тулд өөрийнхөө багийн амьтад болон барилгуудыг мөн устгаж болдог.