Дота 2: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 11:
Орчин үеийн электроник спортийн нэг том төөлөл нь Дота юм. Олон орны мэргэжлийн багууд улс улсаар аялан аврагийн төлөөх тэмцээнүүдэд оролж байна. Үүний хамгийн том тэмцээн болох International нь жил бүрийн зун Valve-оос зохиогддог ба 2015 оны тэмцээний мөнгөн дүн нь 18 сая $ болсон ба цахим спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээнээр одоогийн байдлаар амжилт тогтоогоод байгаа юм. Мөн 2015 оноос эхлэн Valve Major гэх нэрэн доор олон улсын тэмцээн зохиохоор болсон ба [[Герман|Германд]]-[[:en:Frankfurt_Major_2015|Frankfurt Major 2015]], [[Хятад улс|Хятадад]]-[[:en:Shanghai_Major_2016|Shanghai Major 2016]], [[Филиппин]]<nowiki/>д-[[:en:Manila_Major_2016|Manila Major 2016]] тус тус амжилттай зохиогдсон юм.
 
=Тоглолт=
Дота нь гурван хэмжээст (3D) график орчинд өрнөх онлайн мултьплеар, стратеги төрлийн тоглоом юм. Radiant ба Dire гэгдэх хоёр багт тав таван хүн байх ба тэгш хэмт бус талбайд хоорондоо өрсөлдөнө. Багийн гишүүн бүр 111н өөр, онцгой баатруудаас нэгийг нь удирдан өөр өөрсдийн тоглох арга барилаар тоглоно. Тоглоомын эхэнд баатар болгон хамгийн бага experience level буюу нэг левэлтэй эхлэх ба тулаанд олон оролцох тусам тэдний туршлага нэмэгдэж өөрсдийн хүчээ нэмдэг байна. Левэл нэмэх бүрт тоглогч өөрийн баатарт шинэ чадвар сургах эсвэл статистикийг нь нэмж болдог.
Radiant ба Dire хоёр нь, дундуураа голоор зааглагдсан байх ба, аль аль нь багийн хамгийн чухал барилга болох Ancient ба, баатруудын амин болон шидийн оноонуудыг нөхөх оргилууртай байдаг. Тоглоом зөвхөн аль нэг багийн Ancient устсан үед л дуусна. Хоёр багууд хоорондоо гурван замаар холбогдсон байх ба, тэднийг нь “lane” гэж нэрлэдэг ба тэднийг хамгаалагч цамхагууд болон компьютераар удирдуулсан “амьтад” хамгаалж байдаг. Эдгээр амьтад тодорхой хугацааны интервалтай төрж, хэсэг сүргээрээ lane-р эсрэг багийн барилгуудыг устгахаар өөрсдөө явдаг. Мөн эдгээрээс гадна аль ч талд ороогүй амьтад болох “neutral creeps” оршдог ба тэдгээрийн хамгийн хүчтэйг нь Roshan гэнэ. Түүнийг устгаснаар түүнийг эзэмшнээр нэг удаа дахин төрөх боломжтой зүйлийг олж авч болдог. Үүнийг зөвхөн Roshan-г устгаж чадсан баг нь л авч чадна.
Тоглоомын үеэр тоглогчид зогсолтгүй мөнгө орж ирэх ба түүнийг цуглуулан өөрийн баатрыг улам сайжруулах “item”-уудыг худалдан авдаг. Мөн мөнгийг өөрөөр ч олж авах арга байдаг ба, эсрэг талын цэргүүд, барилгууд, мөн баатруудыг устгаснаар олж авдаг. Гэвч зөвхөн амьтдыг устгах хамгийн сүүлийн цохилтыг хийсэн баатар л мөнгө авах ба үүнийг “last-hitting” гэдэг. Харин баатар үхэх тохиолдолд ойролцоо байгаа бүх багийн хүмүүс мөнгө болон exp авдаг. Эсрэг багдаа бүтэн мөнгийг нь өгөхгүйн тулд өөрийнхөө багийн амьтад болон барилгуудыг мөн устгаж болдог.
=Хөгжүүлэлт=
==Үүсэл, Гарал==
Дота гэх тоглоом нь анх 2003 онд Defense of the Ancients (DotA) гэх нэртэйгээр Blizzard Entertainment-н Warcraft III:Reign of the Chaos гэх тоглоомын бага хэсэг болох мап хэлбэрээр гарсан ба “Eul” гэх дизайнер бүтээсэн байна. Дараа жил нь Warcraft III тоглоомын нэмэлт болох, The Frozen Throne, нээлтээ хийн Дота олонд танигдаж эхэлсэн байна. Steve Feak ба түүний найз Steve Mascon- хоёрын бүтээсэн DotA: Allstars нь хамгийн амжилттай байсан ба тэд хамгийн анхны Дота тойрог хүрээллийг dota-allstars.com гэх вэбсайт дээр байгуулсан ба үүнийгээ өргөжүүлэн DotA-Allstars, ХХК гэх компаны нэр дор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 2005 онд Feak, Dota Allstars-с гарсан ба түүний найз, (нууц нэр) IceFrog гол дизайнер болсон байна. Дота өдөр өдрөөр эрчээ авч, хамгийн алдартай mod, 2008 онд цуутайтайгаар и-Спорт(интернэт спорт) гэх нэрийг олж авсан. 2009 онд Feak, болон IceFrog нар уналтанд орсон нь шинээр playdota.com гэх тойрог үүсгэх шалтгаан болсон.
Valve-н Дотаг сонирхох болсон шалтгаануудыг нэг бол тэдний туршлагатай ажилчид уг тоглоомонд шимтэн орж, үүнийг спортын түвшинд тоглохыг хүссэнтэй холбоотой. Эдгээр ажилчдын дунд Team Fortress тоглоомын дизайнер Robin Walker ч байсан. Valve компани IceFrog-тай и-мэйлээр дамжуулан түүнээс ирээдүйн, холын зорилгийн талаар асууж шийдэлд хүрснээр IceFrog өөрийн ажлаа илүү өндөр түвшинд гүйцэтгэх чадахаар болсон байна.