Нагаржунай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Файл:Nagarjuna at Samye Ling Monastery.JPG|thumb]]
'''Нагаржунай''' (МЭ-ний 150-с МЭ-ний 250) -г олон нийт [[Гаутама Будда|Гаутама Буддагаас]] хойшхи [[эртний Энэтхэг|эртний Энэтхэгийн]] хамгийн чухал [[Бурханы шашин|Бурханы шашныг]] [[гүн ухаантны]] нэг гэж үздэг.<ref>N., Garfield, J. L., N., & N. (1995). The fundamental wisdom of the middle way: Nāgārjuna's Mūlamadhyamakakārikā. New York: Oxford University Press.</ref>'''Нагаржунай''' нь Будда Шагжмууныг залгамжлагчдын 14 дэх үеийн их багш юм. Тэрээр [[Их Хөлгөний Буддын шашны]] [[Мадхъямака]] сургуулийн үүсгэн байгуулагч юм.<ref>X., Manzo, T., & Cheng, S. (2009). Infinite compassion, endless wisdom: The practice of the Bodhisattva path. Los Angeles: Buddha's Light Pub.</ref> Европчууд [[нигилистүүд]] буюу үгүйсгэх үзэлтнүүд хэмээн нэрийдсэн буддын философийн энэ урсгалын нэрийг монгол хэлнээ "дундад үзэл", "төв үзэл" гэж хоёр янзаар орчуулж ирсэн. [[Мадхъямакаг]] үндэслэгчийнхээ хувьд тэрээр бурханы сургаалын хоёр дахь хүрдийг эргүүлсэн, "Дэд Бурхан будда" хэмээн хүндлэгддэг байжээ. [[Будда|Буддагийн]] сургаал номлолууд дотор "Намайг жинхэнэ утгаар нирваанд очсоны дараа 400 жил өнгөрмөгц миний сургаалыг Нага нэрт хуврага түгээн дэлгэрүүлж Буддагийн суудалд заларна" гэж лүндэгнэсэн тухай домог ихэд түгжээ. Сүмбэ хамба Ишбалжир түүнийг [[Манзушир]] бурханы газарт буусан дүр, [[бодьсадва]] хэмээн үзсэн байдаг. [[Бодьсадва]] бол Будда Шагжмуун, ирээдүйн будда [[Майдар]] хоёрын дундахь гол бурхан шүтээн юм.<ref>Г., А. (n.d.). 2×2=6 буюу Суут жаран сэтгэгч</ref>
 
== Түүх ==
'''Нагаржунайн''' амьдралын талаар үнэн зөв, баримттай мэдээлэл маш бага байдаг.<ref>Li, J., & Dalia, A. A. (2002). Lives of great monks and nuns. Berkeley, CA: Numata Center for Buddhist Translation and Research.</ref> Зарим бичвэрт '''Нагаржунайг''' [[Өмнөд Энэтхэгт]] төрсөн гэж үздэг. Зарим судлаачид '''Нагаржунайг''' [[Сатавахана гүрэн|Сатавахана гүрний]] хааны зөвлөхөөр ажиллаж байсан гэж бичжээ. Амаравати дахь археологийн нотлох баримт нь үүнийг үнэн болохыг нотлодог ба хаан нь МЭ-ний 167-оос МЭ 196 хооронд захирч байсан Шри Сатакарни юм.<ref>Hāndā, O. C. (1994). Buddhist art & antiquities of Himachal Pradesh: Upto 8th century A.D. New Delhi: Indus Publ.</ref> Тэрээр хатныхаа хамт '''Нагаржунайд''' шавь орж, бүхий л зам мөрөө даатган, аливаа үйл хэргээ асуун зөвлөгөө авдаг байв. Үүн дээр үндэслэн '''Нагаржунайн''' амьдралыг МЭ-ний 150-аас МЭ-ний 250 -ны хооронд байсан гэж үздэг. Эцэг нь хуврага, эх нь сурвалжит язгууртан айлын охин байсан ба есөн наснаас эхлэн хийдэд шавилан сууж, сахил санаваар хүртсэн.
'''Нагаржунай''' байсхийгээд л даяанчилдаг, олон ч удаа хэрэн бадарчилсан хүн аж. Энэ зуур хүний амьдралын элдэв явдалд бишгүйдээ л орооцолдсон гэдэг. Зарим эх сурвалжаас үзвэл, тэр эр эмийн ёсны арга ухаан, бие махбодын чалхаа сулруулахгүй тухай ч номлол бичсэн бололтой. Өөр бусад эх сурвалжид түүнийг [ид шид], [дом чатга], [алхимид] гаргуун мэргэшсэн лам байсан хэмээн тэмдэглэсэн нь ч бий.<ref>Г., А. (n.d.). 2×2=6 буюу Суут жаран сэтгэгч</ref>
 
== Ертөнцийг үзэх үзэл ==
 
Нагаржунай алив бүхэн үнэхээр бүтсэн, бодитой оршин буйд ноттой итгэх үзлийг өрөөсгөл гээд, мөн бүхнийг үгүйсгэх үзлийг ч ташаарал хэмээжээ. Энэ тухайдаа: "Буй хэмээх нь мөнх үзэл. Үгүй хэмээх нь тасархай үзэл. Мэргэн хүн буй хийгээд үгүйн алинд ч үл автьюу" гэсэн бий. Аливааг бий ч гэх аргагүй, байхгүй ч гэх аргагүй, хорвоо бол энэ бүх үй түмэн эсрэг тэсрэг чанаруудын харьцаанд шүтэн барилдсан л зүйл юм гэсэн үг. Танин мэдэхгүй, гэгээрэхүй, сурч боловсрохуйн талаархи түүний үзэл бодлын гол нь мэдлэг бол хүнд тээр дарамт учруулахаас цаашгүй тул танин мэдэхүйн эрс ондоон зам хайх хэрэгтэй гэдэгт зангигдаж байв.<ref>Г., А. (n.d.). 2×2=6 буюу Суут жаран сэтгэгч</ref>
 
== Сургааль үг ==
Мөр 18:
*Цагаа ололгүй, буруу хооллосон хүн өвчин тусч, зөв хооллосныхоо хүчинд хүн урт нас, эрүүл мэнд, хүч чадал, баяр хөөрийг олж авдагчлан, -аливааг мэдэхгүй хүн мөхлөө зүглэж, үнэхээрийн бат мэдлэгтэй хүн дээдийн гэгээрэл, амирлангуйг олно.
*Өгөөмөр сэтгэл хийгээд ёс журам сахисны ашиг тус бусдад болой. Үнэн тэвчээртэй, нэгэн үзүүрт сэтгэлийн ашиг өөрт болой.
*Үнэнийг эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрөгдөх зүйл ч гэх юм уу, оюун ухааны бүтээгдэхүүнтэй адилтгах нь буруу. Үнэн гэдэг бол өрөөл бусдад л зориулагдан бүтээгдсэн сайн сайхан бөгөөд шударга бусаар явагч хэн бүхний хувьд тэвчишгүй худал зүйл бөлгөө.<ref>Г., А. (n.d.). 2×2=6 буюу Суут жаран сэтгэгч</ref>
== Мөн үзэх ==
Мөр 32:
<ref>Г., А. (n.d.). 2×2=6 буюу Суут жаран сэтгэгч</ref>
<ref>N., Garfield, J. L., N., & N. (1995). The fundamental wisdom of the middle way: Nāgārjuna's Mūlamadhyamakakārikā. New York: Oxford University Press.</ref>
<ref>X., Manzo, T., & Cheng, S. (2009). Infinite compassion, endless wisdom: The practice of the Bodhisattva path. Los Angeles: Buddha's Light Pub.</ref>
<ref>Li, J., & Dalia, A. A. (2002). Lives of great monks and nuns. Berkeley, CA: Numata Center for Buddhist Translation and Research.</ref>
<ref>Hāndā, O. C. (1994). Buddhist art & antiquities of Himachal Pradesh: Upto 8th century A.D. New Delhi: Indus Publ.</ref>