Бритиш Коламбиа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
added context
No edit summary
Мөр 69:
 
Өдгөө үйлчилгээний салбар нь тус мужийн ДНБ-г бүрдүүлэгч хамгийн том хэсэг юм. Уг муж нь тив дамнасан төмөр замын төгсгөлийн цэг болохоос гадна Номхон далайн эргийн боомтууд нь олон улсын худалдаа эрхлэх боломж олгодог билээ.
 
== Соёл ==
 
=== Спорт ===
Тус мужийн уулархаг нутаг далайн эрэг болон олон тооны нуур, гол, ой нь явган аялал, ууланд авирах, ан хийх, загасчлах гэх мэт төрөл бүрийн байгальд түшиглэсэн спорт хөгжихөд нөлөөлсөн. Мөн далайн эргээр болон нууруудад моторт долон моторгүй төрөл бүрийн усны спортоор олон хүмүүс хичээллэдэг. Хадан цохиот эргүүдээр далайн каяак завиар аялдаг хүмүүс бас олон бий.
 
Өвлийн улиралд гүйлтийн болон уулын цана, төрөл бүрийн чарга, снөүбордоор гулгах боломжтой болдог. 2010 оны өвлийн олимп Ванкувер хотод болсон нь үүнтэй холбоотой билээ. Олимпийн цанийн төрлүүд Ванкувер хотоос хойш орших Вистлер цанын баазад болсон бол бусад төрлүүд Ванкувер хотын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болсон байна.
 
Ванкувер болон Викториа зэрэг том хотуудад төрөл бүрийн гүйлтийн болон дугуйн спорт маш өндөр хөгжилтэй байдаг. Мөн асфалтан замын хөгжлийг дагаад скеит борд болон урт бордын спортын төрлүүд залуусын дунд түгээмэл. Энэ мэт маш олол спортын боломжууд нь уг мужид спортын аялал жуулчлал маш өндөр түвшинд хөгжсөнийг илтгэх буй заа.
 
== Ашигласан материал ==