Адам Смит: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[File:Smith - Inquiry into the nature and causes of the wealth of nations, 1922 - 5231847.tif|thumb|''Inquiry into the nature and causes of the wealth of nations'', 1922]]
 
Адам Смит нь зах зээлийн эдийн засгийг анх томьёлсон эдийн засгийн ухааны судлаач юм.
 
[[Ангилал:1723 онд төрсөн]]
Мөр 9:
[[Ангилал:Шотланд хүн]]
[[Ангилал:Эрдэмтэд]]
'''Адам Смит''' (1723 оны 6 сарын 16 - 1790 оны 7 сарын 17) нь Шотландын Керколди хотод төржээ. Адам Смит нь зах зээлийн эдийн засгийг анх томьёлсон эдийн засгийн ухааны судлаач юм.
 
== Намтар ==
=== Залуу нас ===
 
Идэр залуудаа Оксфордын их сургуульд суралцаж 1751-ээс 1764 инуудад Глазго хотод их сургуульд гүн ухааны профессороор ажиллаж байхдаа Ёс суртахууны мэдрэмжийн онол хэмээх ном гаргаж нэр хүнд олж авчээ. Гэхдээ 1776 онд хэвлэгдэн гарсан Ард түмнүүдийн баялагийн мөн чанар, шалгааны тухай судлагаа ном нь түүнийг дэлхий даяар цуурайтуулж түүнийг үлдсэн амьдралдаа баян тансаг нэр төртэй өнгөрөөх боломж олгожээ. Амьдралдаа ганц ч удаа эхнэр авалгүй, мөн хүүхэдгүй байсаар 1790 онд насан эцэслэжээ.
Ард түмнүүдийн баялагийн мөн чанар, шалтгааны тухай судлагаа номондоо буруу ташаа баримталсаар байсан эдийн засгийн ойлголтуудыг зөв болгон тайлбарласан юм. Жишээ нь улс орны хувьд алтны нөөцийг маш чухал гэж үздэх эдийн засгийн механик онол үндсээрээ буруу гэдгийг шүүмжлэв. түүнчлэн хуримтлалын гол эх сурвалж нь газар гэж үздэг физиократуудыг буруутгаж газар биш оронд нь хөдөлмөр л баялагийн эх сурвалж болохыг онцлон тэмдэглэжээ. Хөдөлмөрийг хуваарласны үр дүнд үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж болохыг зааж аж үйлдвэрийн хөгжлийг зогсоож байгаа засгийн газрын бодлогыг маш ихээр шүүмжилж байлаа. Гаднаас нь харахад эмх замбараагүй мэт санагдах чөлөөт зах зээл нь нийгмийн зүгээс шаардаж байгаа, нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгаа бараануудыг гарцаагүй үйлдвэрлэхийг шаарддааг өөрөө рөөийгөө зохицуулдаг механизм юм гэсэн үзэл санаа энэхүү алдарт бүтээлийн гол сүнс нь юм.
Хүн бүр ахсиг хонжоо олох гэж тэмцэнэ, гэхдээ үл үзэгдэгч гар түүнийг сэтгэлд нь ч ороогүй зорилгод хөтөлнө. Хүн бүр хувийн явцуу зорилгодоо хүрэхийн төлөө хүсэх явцдаа нийгмийн ашиг сонирхолд үйлчилнэ.
 
=== Түүхэн өв ===
А. Смит урд үеийнхээ эдийн засагчдын сургаалийг хол ахиулсан эдийн засгийн цогц тогтолцоог бий болгосон юм. Түүний залгамжлагч Томас Мальтус, Дэвид Рекардо зэрэг алдарт эдийн засагчид түүнийг эдийн засгийн онолыг гол санааг нь хөндөхгүйгээр цааш нь хөгжүүлж өнөөдөр Сонгодог эдийн засаг гэж нэрлэдэг бүтэцтэй болгосон билээ. Биснес худалдаанд төрийн оролцоог багасгах, татварыг бууруулах, чөлөөт худалдааг дэмжих тухай А. Смитийн үзэл бодол засгийн газрын бодлогод бүхэл бүтэн XIX зууны турш шийдвэрлэх нөлөө үзүүлж байжээ. Уг нөлөө нь өнөөдөр ч хэвээрээ байгаа.
 
 
 
== Алдартай бүтээлүүд ==
=== Үндэстнүүдийн баялаг ===
Үйлдвэрлэл ба баялгийн хуваарилалтын тухай яриа урт түүхтэй хэдий ч орчин үеийн утгаар нь эдийн засгийн онолыг голдуу 1776 онд Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг. Сонгодог эдийн засагчдын эцэг нь английн эрдэмтэн Адам Смит юм. А.Смит өөрийн энэхүү бүтээлдээ чөлөөт зах зээлийн гол гол зарчмуудыг дэвшүүлсэн нь төрийн зохицуулалт бүхий өнөө үед ч чухал хэвээр байгаа билээ. Уг бүтээлд хөдөлмөрийн хуваарь, мөнгөний үүсэл, хэрэглээний тухай, хөдөлмөрийн хөлс, хөрөнгөд ногдох ашгийн тухай, газрын рент болон капитал, түүний хуримтлал, хэрэглээний мөн чанарын тухай авч үзсэн байна.