Радио: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
Мөр 9:
'Радио' гэсэн үг нь радио давтамжийн цацаргалт буюу радио дамжууллын үзэгдлийг тодорхойлоход хэрэглэгддэг. Радио гэдэг үг нь латин хэлний radiare – гэрэл гэгээ цацрах гэсэн үгнээс гаралтай. Нэвтрүүлгийг дуу чимээний тусламжтайгаар хязгаарлагдмал бус тооны сонсогчдод дамжуулдаг техник хэрэгсэлийг өргөн утгаар нь радио гэж нэрлэдэг. Явцуу утгаар нь авч үзвэл радио бол ОНМХ-ийн нэг төрөл, сэтгүүл зүйн салшгүй бүрэлдэхүүн мөн.
 
'''Радиогийн үүсэл''' XIX-р зууны сүүл, XX-р зууны эхэн үеэс дэлхийн радиогийн түүх эхэлдэг. Харин радио долгионыг хэн бүтээсэн бэ гэвэл нэгдүгээрт, хэн ч биш, бүгд л нэгэн зэрэг бүтээцгээсэн хоёрдугаарт, [[Никола Тесла]] бүтээсэн. 1895 оны 4 сарын 25-нд оросын эрдэмтэн А.С.Попов аянга цахилгааныг мэдрэгч төхөөрөмж зохион бүтээснээ эрдэм шинжилгээний илтгэлдээ дурьджээ. Илтгэлийхээ төгсгөлд тэрээр энэ төхөөрөмжийг ашиглан алс хол газар ямар нэгэн дохиог утасгүйгээр дамжуулж болно гэсэн дүгнэлт хийсэн байна.
1896 оны 3-р сард Попов өөрийн нээлтээ амьдралд хэрэгжүүлж “Генрих Герц” гэдэг үгийг дамжуулжээ. А.С.Поповыг нээлт хийхэд асар их нөлөө үзүүлсэн аугаа эрдэмтэн Генрих Герцийн нэрийг Морзе үсгийн цагаан толгойгоор 250 метрийн алсад дамжуулжээ. Мөн тухайн жил Италийн зохион бүтээгч Гульельмо Маркони агаарын орон зайд дохио дамжуулдаг яг ижил төрлийн төхөөрөмж зохион бүтээж Английн засгийн газраас зохиогчийн эрх авсан байна.
1901 онд Маркони Европоос Америк тив рүү радио холбоо тогтоожээ. Радиотехникийн салбарт оруулсан хувь нэмэрийг нь үнэлж 1909 онд түүнд Нобелийн шагнал гардуулсан.
Мөр 61:
1930 онд МАХН-ын Төв Хороо, Хянан байцаах төв комиссийн хамтарсан хурал “агаарын мэдээ байгуулах явдал болбоос маш чухал бөгөөд даруй гүйцэтгэвээс зохих ажил мөн.” гэж заагаад Ардын Хувьсгалийн 10 жилийн ойн баярын өмнө заавал багтаан радио нэвтрүүлэг эхлүүлэх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ. Радио байгуулах ажилд олон нийтийн хүчийг татан оролцуулах үүргийг Худалдаа аж үйлдвэрийн яаманд даалгажээ. Үүний дараа 1930 онд ЗХУ- аас радио хүлээн хүлээгч, микрофон, чанга яригч гэх мэт тоног төхөөрөмжийг авчирчээ. Радиогийн материал техникийн баазыг байгуулахын тулд “Монгол радио” гэдэг хоршоог байгуулжээ. 1931 онд радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг Оросын Иркутск хот руу илгээжээ. Тэд хоёр жилийн дараа эх орондоо эргэн ирэхдээ Монголын радиогийн анхны ажилтнууд болжээ. Мэргэжилтэн, тоног төхөөрмжөө бэлтгэсэний дараа туршилтын журмаар радио нэвтрүүлэг хийж эхэлсэн байна. 1931 оны 5 сарын 1 нд Засгийн газар, цэнгэлдэх хүрээлэн, Лениний нэрэмжит клуб зэрэг хэд хэдэн газар радио цагаан хоолой байрлуулж үдшийн 19 цагаас монгол, орос хятад хэлээр илтгэл уншуулж, дуу хөгжим нэвтрүүлжээ. Мөн оны 6 сарын 20 –ноос эхлэн Ардын хувьсгалийн 10 жилийн ойн өмнө Улаанбаатар хотод 7 хоногт хоёр удаа радио нэвтрүүлэг явуулсан байна. 1931 оны 7 сарын 11 нд Буянт-Ухаа дахь наамдын талбайгаас анх удаа радио нэвтрүүлэг дамжуулжээ. Энэ бүхнээс харвал Монголд радио 1930 оны эхэн үед тулгийн чулуугаа тавьсан гэж үзэж болно. 30-аад эхэн үед радио нэвтрүүлгийн хамрах хүрээ нь зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдаж байлаа. Радио нэвтрүүлгийг тогтмол, тасралтгүй явуулахад техникийн болон, уран бүтээлийн мэргэжилтэн, найдвартай ажиллах тоног төхөөрөмж, дэд бүтэц дутагдаж байлаа. Монгол Зөвлөлтийн засгийн газар хоорондын хуралдааны үеэр манай тал радиогийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд туслахыг хүсжээ. ЗХУ-ын тусламжтайгаар радиогийн техникийн төв, дахин дамжуулах станцийг Монголд барьж байгуулжээ. 1934 оны 8 сард ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан радио станцийг БНМАУ-ын Засгийн газрын комисс хүлээн авсан байна. 1934 оны 9 сарын 1-нд Монгол улсад радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхлэв. Өдрийн 11 цагт Ерөнхий сайд Гэндэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Холбооны сайд Мэнд зэрэг албаны хүмүүс радиогоор ээлжлэн баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Энэ тухай радиогийн үйл ажиллагааг бичдэг тэмдэглэлийн дэвтэрт бичиж үлдээжээ. Энэ тэмдэглэлийн дэвтэрийг 60-аад оны эхэн үед Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуульд сурч байсан оюутан Д.Дууз Хонхор дахь радиогийн дахин дамжууулах станцаас олжээ. Энэ дэвтэрт анхны радио нэвтрүүлгийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл байжээ. 1964 онд Д.Дууз дипломын ажлаа “Монголын радиогийн түүх” сэдвээр хамгаалсан байна. Хэдэн жилийн өмнө санаандгүй олж байсан жижүүрийн дэвтэрт байсан мэдээлэл түүний дипломын ажилд их хувь нэмэр болжээ. Монголын радио анх байгуулагдахдаа Харилцан нэвтрэлцэх холбооны харъяанд, одоогийн Сүхбаатарын талбайн баруун урд орой дээрээ цамхаг, цагтай хоёр давхар байшинд байрлаж байв. Радио нь эрхлэгч, хоёр нэвтрүүлэгчийн бүрэлдэхүүнтэй өдөрт 2 цагийн нэвтрүүлэг бэлтгэж 1700 орчим цэгт нэвтрүүлгээ цацаж байв. “Анхаараарай. Радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн анхны түүхэн нэвтрүүгийг харилцан нэвтрэлцэх хорооны дарга, орчуулагч, радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаа дамжуулсан байна. 1935 оны 1 сараас радиод Лувсангийн Рагчаа гэдэг бүсгүй нэвтрүүлэгчээр ажиллах болжээ. Монголын радио өглөөний 7 цагаас 9 цаг хүртэл, үдэш17 цагаас 21 цагийн хооронд нэвтрүүлэг цацаж байлаа. Харин өглөөний 9 цагаас 17 цагийн хооронд Оросын радиогийн нэвтрүүлгийг дахин дамжуулдаг байжээ. Монголын радиогоор ихэвчилэн нам засгийн шийдвэр, тогтоол, олон улсын байдлын талаар мэдээлдэг байжээ. Уран сайхны нэвтрүүлэгт Улсын төв театр, Сүхбаатарын нэрэмжит үлгэр жишээ клуб, Ардын цэргийн Ансамбель, сайн дурын уран сайханчид, зохиолч С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Н.Наваанюндэн, Д.Намдаг нар оролцдог байжээ. Шинээр байгуулагдсан радиод олон бэрхшээл тохиолдож байв. Энэ тухай радиогийн ахмад ажилтан С.Лувсанцэнд “1930-аад оны үед радиод уран сайханчдийг өглөө 5 цагт дуудаж ирүүлнэ. 30-40 хүн зэрэг цуглахгүй. Хоцорч загнуулах, санамсаргүй алдаа гарах тохиолдол бишгүйдээ л тохиолдож байсан” гэж дурьсан ярьжээ. Тухайн үед бүх нэвтрүүлэг шууд цацагддаг байжээ. Монголын радио иргэдийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон арван нэвтрүүлэг явуулж байлаа. 1935 оны 5 сарын 15 нд “Нүд далдын сургууль” нэртэй алсын зайн сургалтын нэвтрүүлэг явуулжээ. 1938 оны 8 сараас МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр радио нэвтрүүлгийг “Радио сонин” гэж нэрлэж эрхлэгчийн үүргийг Төв Хорооны ухуулан боловсруулах хэлтсийн аль нэг ажилтан гүйцэтгэх болжээ. 1938 оны 9 сарын 1 ээс радиогийн өглөөний нэвтрүүлгийн цагийг нэг дахин нэмэгдүүлж, 7-11 цаг хүртэл явуулах болжээ. 1939 оны 7 сарын 11 нд “Цэнд комиссар” дуулалт жүжиг, 1940 оны 9 сарын 27 нд “Өргөмөл сувд” радио жүжиг нэвтрүүлжээ. 12 аймагт Радио нэвтрүүлгийг дахин дамжуулах 1700 цэг байгуулсан нь хөдөө орон нутгийн иргэдийг шинэ соёлд уриалан дуудсан үйл явдал болов. Энэ тухай “Монголтранс”-ын жолооч байсан Хас гуай “Би радио дэлгэрүүлэх орос мэргэжилтнүүдийг Улаан-Үд хотоос ачааны машинаараа авч ирсэн. Тэдний нэг нь надтай танилцаад танай гэрт хамгийн түрүүнд радио тавьж өгнө гэж амласан. Анх манай гэрт радио холбосоны дараа чанга дуугарахад миний ээж сандарч дууг нь намсгахаа мэдэхгүй дэмий л дээлээрээ бүтээж бөөн инээдэм болж байлаа” хэмээн дурссан байдаг. 1940 оноос хойш Монголын радио сэтгүүл зүйн үүргийг жинхэнэ утгаар нь биелүүлж эхэлсэн юм. Үүнд ч нөлөөлсөн чухал тогтоол шийдвэрийг нам засгаас гаргажээ. 1939 оны 11 сарын 9 нд БНМАУ-ын бүх яам, аж ахуй, олон нийт, соёлын байгууллагын сайд дарга нарын зөвлөгөөн болж радио нэвтрүүлгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцжээ. 1940 оны 4 сарын 18 нд радиог МАХН-ын Төв Хорооны шууд удирдлага доор авчээ. 1941 оны 5 сарын 15 нд МАНХ-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 28-р тогтоолоор радио хороог Төв Хорооны сурталын хэлтсийн эрхлэгчид хавсруулж хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байна. 1941 оноос Монголын радио дуу хураагч ашиглаж эхэлжээ. Мөн Алтанбулаг хотоос Майн баярын концертийг улс орон даяар дамжуулжээ. 1942 оноос Монголын радиогийн нэвтрүүлгийн цаг ч нэмэгдсэн байна. 1944 онд радиогийн удирдлагыг чадваржуулах, нэвтрүүлгийн чанарыг дээшлүүлэх зорилгоор МАХН-ын Төв Хороо хоёр удаа тогтоол батласан юм. 1944 оны 2 сард Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоолоор 1941 онд баталсан Радио хорооны Зөвлөлийг дахин шинэчилсэн бол, 10-р сард Төв Хорооны тэргүүлэгчдийн 75-р хурлаар радио хорооны уран сайхны нэвтрүүлгийн ажлыг сайжруулах тухай тогтоол гаргаж шилдэг уран бүтээлийг хальсанд бичиж хадгалах, шаардлагатай үед радиогоор нэвтрүүлэх боломжоор хангахыр Уран сайхны хүрээлэн, Холбоонй яаманд даалгажээ. 1942 оны 2 сарын 22 нд Д.Сүхбаатарын үйл амьдралыг сурталчилхад зориулсан радио өдөрлөгийг Хувьсгалын музейгээс шууд дамжуулжээ. Энэ бол Монголын радиогийн хамгийн анхны шууд сурвалжлага байлаа. 1943 оос идэвхитэн бичигчид хальсанд концертоо бичүүлвэл урамшуулал мөнгө олгодог болжээ. 1944 оны намар ЗХУ-аас радиогийн техникийн засварын мэргэжилтэн оросын иргэн В.С.Мяткин кино хальсан дээр бичдэг чулуун зүүтэй шоринофон гэдэг өндөр босоо аппарат зохион бүтээж радио нэвтрүүлгийн эхлэл төгсгөл дуу “Монгол интернационал”-ыг бичжээ. Үүнээс өмнө уран сайханчид өглөө оройдоо ирж шууд дуулдаг байжээ. 1946 онд Д.Сэнгээгийн шүлэг, Л.Мөрдоржийн ая “Эх орон” дууны аялгууг Монголын Радио өргөн нэвтрүүлгийн эхлэл болгон сонгожээ. 1945 оны 4 сараас монголын радио өдөр бүр орос хэлний нэвтрүүлэг, 1946 оноос долоо хоног бүрийн пүрэв гарагт хятад хэлээр нэвтрүүлэг явуулах болсон юм. 40-өөд онд радиогийн нийтлэл нэвтрүүлэгт газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, цаг үеийн тухай мэдээлэл түлхүү цацагдаж байлаа. Нийтээрээ бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөнд радио гол манлайлагч болж, дэлхийн 2-р дайны тухай мэдээлэл зонхилж байлаа. Дайны жилүүдэд радио зохион байгуулагчийн үүргээ сайн биелүүлж, галын шугам дээр тулалдаж байгаа цэрэг эрст туслах хөдөлгөөнийг идэвхитэй сурталчилж байлаа. Энэ үед радио хүмүүсийн мэдээлэл хүлээн авах чухал суваг, амьдралын хэрэгцээ болоод байлаа. 1944 оны 9 сарын 1-ний байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 70 хувь, хөдөө орон нутгийн айл өрхийн 46 хувь нь радио сонсдог байжээ. 1947 оны 4 сарын 19 нд МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны 12-р хурлаар Радио хороог өргөтгөж, БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын Радио нэвтрүүлгийн ба радиожуулалтын хороо гэдэг бие даасан байгууллага болгожээ. Тур хороо нь улс төрийн нэвтрүүлгийн хэлтэс, уран сайхны нэвтрүүлгийн хэлстэс гэсэн үндсэн хоёр хэлтэс, 12 хөгжимчний бүрэлдэхүүнтэй үндэсний хөгжмийн хэсгээс бүрдэж байв. 1947 онд АНУ-ын Атланта, 1948 онд Мексикийн нийслэл Мехико хотод өндөр үелзлэлийн радио нэвтрүүлгийн олон улсын бага хурал зохион байгуулагдахад Монголын төлөөлөгчид оролцжээ. Энэ нь Монголын радио гадаад харилцаагаа өргөжүүлэхэд чухал алхам болжээ. 1952 оны 9 сард Олон улсын радиогийн байгуулагын гишүүн болжээ. 1952 оны 7 сарын 19 нд Москвагийн радио монгол хэлээр нэвтрүүлэг бэлтгэх редакц байгуулахад Д.Цэдэвсүрэн анхны нэвтрүүлэгчээр нь томилогджээ. 1953 оны 9 сарын 13 нд ЗХУ-ын радиотой хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Үүний дараа Хятад, Румын улсын радиотой холбоо тогтоож, хамтран ажиллах гэрээн хийсэн байна. 1963 оны 10 сарын 29 нд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 86/220 тогтоолоор Радио хорооны зохион байгуулалтыг өөрчилж, Хорооны дарга, Улс төрийн нэвтрүүлгийн ерөнхий редакц, Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакц, сурвалжлагчдийн хэлтэс, техник хяналтын дуу бичлэгийн хэлтэс, гадаад харилцааны хэлтэс, ах ахуйн хэлтэс, үндэсний хөгжмийн оркестр, нэвтрүүлэгчийн алба гэсэн 9 нэгжтэй болгожээ. Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакц нь хөгжмийн, уран зохиолын, хүүхэд залуучуудын нэвтрүүлгийн хэлтэстэй байв. Харин улс төрийн нэвтрүүлгийн ерөнхий редакц нь суртал нэвтрүүлгийн, хөдөө аж ахуйн, гадаад нэвтрүүлгийн хэлтэсээс бүрдэж байлаа. 1954 онд монголын радиогийн дуу хөгжмийн алтан сан хөмрөгийг хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа эмхлэн байгуулжээ. Түүхэн чухал үйл явдалыэн тухай мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг, урлагийн зүтгэлтэнүүдийн уран бүтээлийг соронзон хальсанд бичиж хадгалах болжээ. 1954 онд Монголын радиогийн дууны оператор Д.Пүрэв, инженер Ц.Мятав, сурвалжлагч Ч.Лодойдамба нар Төв аймгийн Баянцагаан суманд томилолтоор ажиллаж тэргүүний малчидаас ярилцлага авсан байна. Тухайн үед бичэг хийх төхөөрөмж нь 33 кг жинтэй байжээ. Хөдөө цахилгаан эрчим хүч байхгүй тул кино гаргадаг Л-3 маркийн дизель хөдөлгүүр ашиглажээ. Сурвалжлага хийхийн тулд илүү гэр бариулж хөдөлгүүрээ дотор нь байрлуулжээ. Дуу чимээг хязгаарлах зорилгоор хөдөлгүүрээ эсгийгээр бүтээж байжээ. Москва хотод Дэлхийн Оюутан Залуучуудын 6-р их наадам болоход Монголын радиогоос улс төрийн ерөнхий редакцийн редактор Б.Гаваа, гадаад харилцааны хэлтсийн ажилтан Д.Лодойдамба томилолтоор явжээ. Энэ нь хилийн чанадаас бэлтгэсэн хамгийн анхны сурвалжлага болжээ. 1950 оны сүүл үеэс радиод хуурай зайгаар ажилладаг овор багатай магнитфон хэрэглэх болжээ. Энэ нь сурвалжлага бэлтгэх ажлыг хөнгөвчилжээ. Радиогийн өргөн нэвтрүүлгээс гадна Монголд радио холбоо сонирхогчдийн санал санаачилгаар радио спортын холбоо 1958 оны 04-р сарын 15-нд байгуудагдсан байна .
ТОДРУУЛГА: Монгол улсад Радио спортын үүсэл хөгжил нь анх МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоолоор Ардын цэрэгт туслах сайн турын нийгэмлэлийг МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн харъяанд 1958 оны 4-р сарын 15-нд Радио төв клуб нэртэйгээр байгуулагдсанаар эхэлсэн юм. Радио төв клуб хvvхэд залуучуудын дунд радио техникийн мэдлэгийг сурталчилах, радио спортын шинэ шинэ тeрлvvдийг бий болгож хeгжvvлэх ажлыг зохион явуулах болсон байна. ЗХУ-ын ДОСААФ-аас уригдан ирсэн мэргэжилтэн Казмер Николаевич Журавицкийн удирдлагын дор Радио төд клубын дэргэд "ПУРК-24" аппаратаар тоноглогдсон танхим байгуулж, радио сонирхогчдод морзе хэлний хичээл, 3-р зэргийн радио телеграфистын программаар сургалтыг явуулж эхэлсэн. 1958 онд социалист орнуудын хурдач радистын олон улсын уралдаанд манай улсын багийг урьсан юм. Энэ тэмцээнд тамирчдыг бэлтгэж оролцуулахын тулд хурдач радистын секцийг мэргэжлийн радистуудаар зохион байгуулж К.Н.Журавиций өөрийн биеэр уригдан дасгалжуулжээ. Анхны энэ багийн бvрэлдэхvvнд К.Дэмбэрэлсамбуу, С.Пvрэв, Д.Ендон, эмэгтэй тамирчин Ч.Сvрэн нарын зэрэг тамирчид оролцож, 1958 оны 11-р сард манай тамирчид олон улсын радио спортын уралдаанд анх удаа оролцсон нь радио спортын уралдаан тэмцээний эхлэл болсон билээ. Мэргэжилтний зөвлөгөө, олон улсын уралдаанд оролцсон туршлага дээр тулгуурлан 1957 онд радиогийн өдрийг тохиолдуулан хурдач радистын Улаанбаатар хотын аварга шалгаруулах уралдааныг зохион явуулж, тvvнийг цаашид жил бvр уламжлал болгон явуулдаг болжээ. 1962 онд хурдач радистын улсын аварга шалгаруулах анхны уралдаан явагдаж бvх аймаг, хотоос шалгарсан тамирчдын дотроос eсвeрийн залуу тамирчин Х.Туул тvрvvлжээ. 1959 оноос манай радио сонирхогч зохион бvтээгчдийн хөдөлгөөн өрнөж мэргэжилтэн К.Н.Журавицийн зөвлөсний дагуу дагуу радио сонирхогчдын хамтын ба хувийн нэвтрvvлэх аппарат, хvлээн авагчийг анх өөрийн орондоо хийж олон улсын богино долгиончдын дунд өөрийн орны нэрийг цуурайтуулах болжээ. Манай улсын богино долгиончид 1960 оноос эхлэн дэлхийн бvх тивийн 200 гаруй улс орны богино долгиончидтой 2 талын радио холбоо барьж олон улсын дипломуудыг авч эхэлсэн байна. Монголын радио спорт сонирхогчид 1965 онд Болгарын Вена хотод болсон уралдаанд амжилттай оролцсон бол 1974-1977 онд Монголын богино долгиончид Ази тивийн уралдаанд тэргүүн байр, 1969 онд Ленинградад хотод болсон олон улсын Радио холбооны тэмцээнд 2-р байранд орж байлаа. 1980-аад оны дунд vеэс 1990 оны эхэн хvртэлх үед радио спорт манай улсад маш эрчимтэй хөгжиж түүхийн шинэ хуудсыг нээн радио спортыг сонирхон хичээллэгчдийн тоо маш ихээр нэмэгдэн сайн дасгалжуулагчид, тамирчдыг төрvvлж спортын олон амжилт, рекордуудыг vзvvлсэн жилvvд байсан юм. 1988 онд Радио спортын тeв клубт Унгарын Батлан Хамгаалахад Туслах нийгэмлэгээс Техник хэрэгслийн тусламж vзvvлэх асуудал хэрэгжиж нийт 11 өрөөг иж бvрэн тохижуулж радио спортын техник хэрэгсэл олноор тvvхэндээ байгаагvйгээр олноор ирж техник хэрэгсэл материаллаг баазын хувьд сайжирсан билээ. Тvvнчлэн радио спортоор хичээллэгч тамирчдын тэр дундаа хeдee орон нутагт хичээллэгчдийн техник хэрэгслийг хангах зорилгоор 1990 онд РСТК-ын дэргэд инженер П.Ганхуяг, дасгалжуулагч Д.Цогтбаяр нарын бvрэлдэхvvнтэй "Спортын аппарат техник зохион бvтээх тeв" байгуулагдан эх орондоо анх удаа олон тоогоор спортын аппарат техник хэрэгслийг vйлдвэрлэн тамирчдынхаа хэрэгцээг хангаж байсан нь тvvхэнд тэмдэглэгдэх нэгэн чухал vйл явдал болсон билээ. Радиопеленгацын дэлхийн аварга шалгаруулах уралдааан 4 жилд 1 удаа зохиогддог байсан бeгeeд 1990 онд БНСЧСУ-ын Братислав хотноо энэ тeрлийн 5 дахь удаагийн уралдаан зохион явагдаж, уг уралдаанд дэлхийн 19 орны 159 тамирчдаас тамирчин оролцож 10, 11-р байр, багийн дvнгээр 5-р байр эзэлсэн нь тухайн vедээ болон одоо ч их eндeр амжилтанд тооцогддог юм. 1991 онд БНХАУ-ын Радио Спортын холбоо олоэ улсын радио пеленгацийн уралдаан зохион байгуулж манай орны тамирчдыг урьсан бeгeeд уг уралдаанд оролцсон тамирчдаас Э.Майбаяр анх удаагаа олон улсын уралдаанаас хувийн дvнгээр 3-р байр эзэлж хvрэл медаль хvртсэн явдал манай тамирчдын анхны eнee vеийн олон улсын уралдааны шагналын эхлэл байсан юм. Улс орон eeрчлeл шинэчлэл явагдсан шилжилтийн 1990-ээд онуудад радио спорт нь мeн л энэ vеийг дайрч тэмцээн уралдааны тоо, хичээллэгчид, тэмцээнд хамрагдагсадын хvрээ хумигдсан бeгeeд харин сvvлийн жилvvдэд радио спорт дахин сэргэж тэмцээн уралдаан тогтмолжиж хичээллэгчдийн хvрээ тэлж байна. 2005 онд ОУХМ А.Ариунаа Ази тивийн шилдэг эмэгтэй тамирчин болсон юм. Тvvнчлэн Радио пеленгацын Ази тивийн аваргын тэмцээнийг 2001, 2007 онуудад eeрийн эх орондоо зохион явуулж олон улсын хэмжээнд зохих ёсоор vнэлэгдэн эх орныхоо нэрийг eндeр eргeж байна.
1959 оноос радиогийн бүх нэвтрүүлгийг соронзон хальсанд бичиж нэвтрүүлэх журам батлагджээ. 1956 оны 6 сарын 23 нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны 316/195 –р тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын радио нэвтрүүлгийн ба радиожуулалтын хороог Соёлын яамны харъяанд оруулжээ. Гэвч 1958 оны 8 сарын 7 нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны 259/246 –р тогтоолоор Соёлын яамнаас тусгаарлаж, бие даасан Улсын хороо болгожээ. 1959 оны 5 сарын 6 нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 177-р тогтоолоор Мэдээллийн ба радиогийн хэрэг эрхлэх газар байгуулжээ. Монголын радио хороо, [[МОНЦАМЭ|Монцамэ]] агентлаг, “Орчин үеийн Монгол улс” сэтгүүлийг энэ байгуулагийн мэдэлд шилжүүлжээ.
 
==Монголын радио 1960-1990 онд==
1960 оны 5 сарын 19 нд БНМАУ-ын АрдынИх Хурлын Тэргүүлэгчдийн 102-р зарлигаар Мэдээллийн ба радиогийн хэрэг эрхлэх газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл, радиогийн улсын хороо болгожээ. 1960 он гэхэд Монголын радиогийн тоног төхөөрөмж шинэчлэгдэж, нэвтрүүлгийн цагаа нэмэгдүүлж, олон төрөл зүйлийн нэвтрүүлэгтэй болжээ. 1960 онд Монголын радио шинэ барилгад нүүж, олон студи ашиглалтанд оруулжээ. Мэдээ хүлээн авах өөрөө бичигт телеграф аппаратыг хэрэглэх болсон нь гадаад дотоод мэдээг цаг алдахгүй шуурхай хүлээн авч сонсогчдод түгээх боломж олгожээ. 1961 оны 4 сарын 12 нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 163-р тогтоолоор Мэдээлэл, радиогийн улсын хорооны орон тоо, бүтцийг нэмэгдүүлж, Удирдах хэсэг, Мэдээллийн хэлтэс, Нэвтрүүлгийн хэлтэс, Гадаад мэдээллийн хэлтэс, Программын хэлтэс, Лавлах тасаг, Олон улсын харилцааны тасаг, “Орчин үеийн Монгол улс” сэтгүүлийн газар, Бичиг хэргийн товчоо, Техникийн хэлтэс, Захиргаа аж ахуй гэсэн 12 хэлтэс, тасгийн бүтцэд сүүлийн үеийн мэдээний, суртал нэвтрүүлгийн хөдөө аж ахуйн, үйлдвэр худалдаа, тээвэр холбооны, хүүхэд залуучуудын, жүжиг, уран зохиолын, дуу хөгжмийн зэрэг төрөлжсөн 7 редакцтай нэвтрүүлэг явуулах болжээ. 1960 оноос “Хөдөлмөр зол жаргал”, 1964 оноос “Хүсэлтийн хариу”, 1964 оны 8 сарын 23 аас “Ургацийн далай”, 1965 оны 1 сарын 4 өөс “Өглөөний мэнд” нэвтрүүлэгийг бэлтгэжээ. Мэдээлэл, радиогийн улсын хорооны дарга 1964 оны 6 сарын 29 нд “Гадаадын сонсогчдод зориулан монгол хэлээр тусгай нэвтрүүлэг явуулж эхлэх тухай” 104-р тушаал гаргажээ. Үүний дагуу “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийг долоо хоногийн пүрэв, ням, гаригт 21 цагаас 30 минутын хугацаатай явуулах болжээ. Энэ нэвтрүүлэгийг Хөх хотын чиглэлд монгол хэлээр, Бээжингийн чиглэлд [[хятад хэлээрхэл]]ээр, Урумчийн чиглэлд [[казах хэлээрхэл]]ээр тус тус цацаж байлаа. 1964 оны 4 сарын 9 нд “Мэдээлэл, радиогийн хэрэг эрхлэх газрын ажлыг цаашид сайжруулах тухай” МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны 120-р тогтоол гарсан юм. 1965 оны 1 сарын 29-өөс Монголын радио Алс Дорнод, Өмнөд ба Зүүн өмнөд Ази, Шинэ Зеланд, Австрали, Европын орнуудад зориулан [[англи хэлээрхэл]]ээр нэвтрүүлэг явуулжээ. 1966 оны 3 сарын 7 нд Москвагийн радиогийн дэргэд Монголын радиогоос байнга сурвалжлагч ажиллуулах болжээ. Монголын радио 60-аад оны дунд үеэс радио жүжиг хийх болов. Радио жүжгийн зохиолыг Ө.Баасанжав, М.Чимид, Ш.Шажинбат нар бичиж байлаа. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1967 оны 9 сарын 20 ний өдрийн 129р зарлигаар Мэдээлэл радиогийн улсын хороог БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн мэдээлэл, радио, зурагт радиогийн хороо гэж нэрлэх болжээ. Үүнээс 7 хоногийн дараа [[Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз|Монгол телевиз]] албан ёсоор нээлтээ хийсэн юм. 1968 оноос Монголын радио хятад хэлээр явуулах нэвтрүүлгээ өдөр бүр, гадаадын орнуудад зориулан монгол хэлээр явуулах нэвтрүүлгийг 7 хоногт 6 удаа, казах хэлээр явуулах нэвтрүүлгийг 6 удаа, англи хэлээр явуулдаг нэвтрүүлгийг 7 хоногт 12 удаа, Ази, Африкийн сонсогчдод зориулсан нэвтрүүлгийг 12 удаа болгож нэмэгдүүлжээ. Энэ үед гадаад хэлээр бэлтгэдэг нэвтрүүлгийн үргэлжилэх хугацаа нь 30 минут байсан юм. 1970 оны 11 сараас [[франц хэлээрхэл]]ээр нэвтрүүлэг явуулах редакц шинээр байгуулжээ. Энэ редакц нь Хойд Америк, Европ, Африкийн сонсогчдод зориулан нэвтрүүлэг бэлтгэж эхэлсэн юм. 1979 оноос МОНЦЭМЭ, радио телевизийн Москва дахь сурвалжлах хэсэг болгон өргөжүүлсэн юм. Мөн оны 11 сарын 24 нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 195-р зарлиг гарч “Мэдээлэл радио, зурагт радиогийн улсын хороог” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх “Мэдээлэл радио телевизийн улсын хороо болгон өөрчилжээ.” Энэ бүтэц 30 жилийн турш өөрчлөгдөөгүй байна. Суртал нэвтрүүлгийн ажлыг сайн зохион байгуулж, үүргээ сайн биелүүлсэн тул 1971 онд БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичиг, 1974 онд 40 жилийнхээ ойгоор Төрийн дээд шагнал Д.Сухбаатарын одонгоор шагнуулжээ. 1978-1981 оны хооронд ЗХУ-ын буцалтгүзй тусламжаар Улаанбаатар-Алтай-Баян-Өлгий, Улаанбаатар-Дашинчилэн-Булган-Эрдэнэт чиглэлээр радио релейний шугам тавьжээ. Ийнхүү радио нэвтрүүлгийн сонсгол чанар дээшилжээ. Радио релейний шугамаар радиогийн төдийгүй телевизийн нэвтрүүлгийг ч дамжуулах болжээ. 1981 оны 3 сард З.Доржийн санаачилсан “Залуучуудын уулзалтын цаг” нэвтрүүлэг студийн хэлбэрээс гарч амьдралын тулгамдсан асуудлыг зөв сонгож, чөлөөтэй ярилцаж газар дээр нь шийдвэрлэх шууд сурвалжлагийн хэлбэрээр хийгджээ. Энэ нь сонсогчдийн сонирхолыг татаж байлаа. 1984-1985 онд радио өргөн нэвтрүүлгийн студийн магтфоны тоог нэмэгдүүлж СТМ-600 маркийн суурин магнитфон гуравыг нэмж ашиглаж, эфирийн студи, радиогийн төв аппаратын техникийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчилжээ. 1984 онд “Өнөөгийн хөдөө” , “Малчин”, “Газар хүн” нэвтрүүлгийг шинээр хийжээ. 1985 оноос радиогийн хэлтэсүүд нь Ерөнхий редакцийн зохион байгуулалтад орж, мэдээлийн ерөнхий редакцийг шинээр бие даалган байгуулав. Ингэснээр радиод мэдээний цаг нэмэгдэж, шуурхай үйл ажиллаагатай болжээ. 1985 онд Чойбалсан хотод радио өргөн нэвтрүүлгийн станцийн өргөтгөл Улаанбаатар-Багануур-Өндөрхаан-Баруун-Урт –Чойбалсан чиглэлд радио релейний шугамын барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.1980 аад оны үед Монголын радио 7 хоногт 10658 цагийн нэвтрүүлэг хийж, радиогийн шуурхай мэдээг 8 удаа дамжуулдаг байжээ. Мөн энэ үед хөдөө орон нутагт радио өргөн нэвтрүүлэг хийх бааз суурь тавигдаж эхлэв. 1980 онд Дорноговь аймагт, 1981 онд Хөвсгөл аймагт радио өргөн нэвтрүүлгийн станц ашиглалтад оржээ. 1986 онд Өвөрхангай, Ховд, Дорнод аймагт МОНЦАМЭ агентлаг, радио телевизийн аймаг дундах сурвалжлах хэсэг ажиллаж эхлэв. Энэ нь хөдөө орон нутгийн амьдралыг цаг алдахгүй мэдээлэх боломжийг хангасан юм. 1986 оноос Монголын радио “Та өөрчлөн шинэчлэлтийн хаагуур явж байна?” хэлэлцүүлэг, “Ил тод илэн далангүй ярилцъя”, “Хуудас цаас”, “Шил савны тухай яриа”, “Сансрын зууханд ердийн хөсөг хэрэггүй гэж үү?”, “Гэм зэмгүй гэмтэн”, и”Шинэ ном очсон уу”, “Туул гол тунгалаг байх ёстой”, “Болор тунгалаг Хөвсгөл бохирдох ёсгүй”, “Дөрөө даах гутал байна уу? “ зэрэг асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлэг бэлтгэжээ. Энэ нь тухайн үед нийгэм улс төрд гарсан өөрчлөлттэй холбоотой байв. 1987 онд гадаадын сонсогчдод зориулан “Аюуш” туужаар радио жүжиг хийсэн байна. Ардын домог дуугаар хийсэн зохиомж, “Бямба гарагийн ая дуу” нэвтрүүлэг гадаадын сонсогчдын сонирхолыг татаж олон захидал ирдэг байжээ. 1988 оны 12 сарын 28 нд ЗХУ-ын тусламжаар баригдсан радио телевизийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй шинэ төв ашиглалтанд орлоо. 1980 оод оны дундуур хөрш болон найрамдалт харилцаатай орнуудын радиогийн байгуулагатай тогтоосон холбоогоо өргөжүүлэх зорилгоор хамтран уран бүтээл туурвиж эхэлсэн байна. 1987 онд Орос Монголын хүүхдийн “Эв модны наадам”-ыг Сүхбаатар хотод зохион байгуулж радиогоор шууд сурвалжилжээ. Мөн Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Шверин (Арлдчилсан Герман) хотын хооронд шууд нэвтрүүлэг хийжээ. 1989 онд Монголын радио найрамдалт харилцаатай 9 орны 30 гаруй төлөөлөгчдийг хүлээн авч, гадаад нэвтрүүлгийн үр өгөөж, арга барилын талаар олон улсын хэмжээний зөвлөгөөнийг анх удаа өөрийн эх орондоо зохион байгуулжээ. 1989 оноос Монголын радио япон хэлээр нэвтрүүлэг явуулах болжээ.
 
==Монголын радио 1990 оноос өнөөг хүртэл==
Мөр 80:
==Арилжааны радиостанцууд==
Өнөөдөр Улаанбаатар хотод 20 гаруй хэт богино долгионы радио ажиллаж байна. Эдгээрээс олон жил тасралтгүй үйл ажиллага явуулж байгаа радиогийн тухай мэдээлэл өгье. “Радио Улаанбаатар”-102.5 FM нь 1995 оны 4 сарын 8нд байгуулагдаж хэт богино долгионы радио єргєн нэвтрvvлгийг явуулах болсноор нийслэлд тєдийгvй Монгол улсдаа анхны, хувийн, стерио радио FM болсоор Улаанбаатар хот даяар ба тvvнд ойролцоох хотуудад хєгжим мэдээллийн нэвтрvvлгээ цацдаг. Тус радио нь эдийг засаг, нийгэм улс тєр, шинжлэх-ухаан мэдээлэл, урлаг соёл, гоо сайхан, боловсрол эрvvл мэндийн асуудлыг хєндсєн нэвтрvvлгvvд явуулдаг. Нийт нэвтрvvлгийн ихэнх хувийг монголын болон гадаадын поп, рок дуу, хуучны хит дуунууд эзэлдэг сонсогчдын сонсох дуртай мэдээ мэдээлэл, танин мэдэхvйн нэвтрvvлгvvд, шууд ярилцлагууд, радио шоу зэрэг олон сонсогчтой хөтөлбөртэй. Радио нэвтрvvлгийн хувьд “Music net”- Дэлхийн хєгжмийн ертєнц болж буй vйл явдлыг интернетийн сувгаар бэлтгэн хvргэдэг хєгжим мэдээлийн хєтєлбєр, “Golden hits”- Гадаадын чихэнд хоногшин vлдсэн дуу, “Surprise”- азтай агшин, хєгжим мэдээлэл, комьютер тоглоом, сонин хачин /521521/, “Мессеж шоу”- хєгжєєнт хєгжмийн шууд нэвтрvvлэг /521521 мессеж/, “Sunshine Japan music”- япон залуучуудын єнєєгийн амьдрал зэрэг нэвтрvvлгvvдээрээ олны танил хэдийнэ болж єєрийн сонсогчидтой болсон. Мєн "Шри -Шри" бясалгалын тєвтэй хамтран явуулдаг гоо зvй, танин мэдэхvйн "Нандин" нэвтрvvлэг, LADY тєвтэй хамтран явуулдаг орчин vеийн хvн бvхний хэрэгцээ болсон "Имиж" зайны сургалт, Сумо бєхийн барилдааныг Япон улсад мэргэжлийн бєхєєр хичээллэж байсан туршлагатай нэвтрvvлэгч Алтанхуяг хєтєлдєг. Радио Улаанбаатар 102.5 FM нь Америк, Европ, Азийн МТV-ийн болон Монолын рок попын, зохиолын дууны хитvvдийг сонсогчиддоо шуурхай хvргэдэг. Мєн "Єнєєдєр"сонинтой хамтран "FM" сонинг хамтран гаргаж 7 хоног бvрийн хитvvдийг тогтмол мэдээлж байна . Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа өөр нэг томоохон радио бол БИЛЭГ САНАА” ХХК-ийн дэргэдэх “ШИНЭ ДОЛГИОН” FM107.5 юм. Энэ радио станц 1998 оны 5 сарын 15- наас нийт Улаанбаатар хот даяар ба тvvнд ойролцоох хотуудад хєгжим мэдээллийн нэвтрvvлгээ цацжээ. FM 107,5 нь хєгжим мэдээллийн, хувийн, арилжааны радио ба тус байгууллагад захирал, менежер, нягтлан бодох, 3 найруулагч, 3 хєтлєгч, 2 редактор, утасны оператор зэрэг нийт 11 хvн ажилладаг юм. Нийслэл хотод ажилладаг нийт FM радиостанцаас зєвхєн хоёр нь 24 цагийн нэвтрvvлэг цацдагийн нэг нь 107.5. Нийт нэвтрvvлгийн ихэнх хувийг монголын болон гадаадын поп, рок дуу, хуучны хит дуунууд эзэлдэг боловч бид манай 25-45 насны сонсогчдын сонсох дуртай мэдээ мэдээлэл, танин мэдэхvйн нэвтрvvлгvvд, шууд ярилцлагууд, радио шоу зэрэг олонд танил болсон олон нэвтрvvлэгтэй. Радио нэвтрvvлгийн хувьд “Гэртээ ганцаараа”, “Эрдэнийн хорол” зэрэг нь олны танил хэдийнэ болж єєрийн сонсогч олонтой юм. Мєн жолооч нарт зориулсан “Жолооны ард” хэмээх радио шоуг анх удаа vндэсний телевизтэй хамтран явуулж байсан. мєн цэцэрлэгийн насны хvvхдvvдэд зориулсан “Yлмэдэх цэцэгхэн хотхонд“ нэвтрvvлгийг UBS телевизтэй хамтран теле хувилбар болгон долоо хоногт 2 удаа нэвтрvvлж олон нийтийн хvртээл болгосон юм. “Ностальжи”, “Радио кола”, “Орос дуунд дуртай юу”, “Азийн дуу хоолой” зэрэг гадаад дуу хєгжмийн нэвтрvvлэг бэлтгэн цацдаг юм. Байгуулагдсан цагаасаа хойш хоёр удаа нийт 700 сонсогчдын дунд санал асуулга явуулж тэдний насны онцлог, ихэнхдээ хаана, хэзээ, ямар нэвтрvvлэг сонсох дуртай, реклам сурталчилгаанд яаж ханддаг тухай тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон буюу жил болгон тодорхой тооны сонсогчдийн дунд санал асуулга явуулж нэвтрvvлгийнхээ бодлогод єєрчлєлт хийдэг байна . Монголиан Мюзик Медиа ХХК-ийн дэргэдэх Хай-Фай Радио FM 98.9 нь 2005 оны 1-р сарын 24-нд анхны нэвтрүүлгээ нийслэлчүүддээ хүргэж эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 4 жилийн турш тус радио 32 мянга гаруй цагийн эфир, 60 гаруй нэвтрүүлгийг сонсогчиддоо хүргэсэн байна. Хай-Фай Радио FM 98.9 нь дэлхийн болон монголын шилдэг альтернатив, рок шинэ дуу хөгжмийг сонсогчиддоо хамгийн түрүүнд хүргэдэг, хотын соёлыг сурталчилдаг, хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой ажилладаг. Улаанбаатар хотод хөгжмийн хамгийн олон урсгал, тухайлбал, рок, жааз, сонгодог, поп, регги, ар-н-би соул, альтернатив, металл, чилл аут, электро, электо рок, хип-хоп гэх мэт 10 орчим урсгалаар дагнасан хамгийн олон хөгжмийн хөтөлбөртэй радио станц юм.
Hi-Fi 98.9 радио нь жил бүр “PLAYTIME” хөгжмийн наадам зохион байгуулдаг. Өнөөдөр манай орны радио нь өмчийн хэлбэрээр нь олон нийтийн, арилжааний хувийн, улсын гэсэн хоёр ангилагдаж байна. Нэвтрүүлэг дамжуулж байгаа аргаар нь агаарын долгионоор, радио релейний шугамаар, хэт богино долгионы гэж хувааж болно. Сонсогчдийг хамрах хүрээгээр нь орон даяар нэвтрүүлэг цацдаг, орон нутгийн /аймаг, хотын/ гэж ангилж үздэг. Өнөөдөр Монгол улсад орон нутгийн радио бүрэлдэх шатандаа байна. Санхүүжилтаараа төсвөөс, сурталчилгааны орлогоос, гадаадын санхүүжилттай гэж бас хуваагдаж байна. Аймгийн засаг даргийн тамгийн газраас санхүүждэг “Увс”, “Баян-Өлгий”, 1990 онд байгуулагдсан хувийн арилжааны “Говийн долгион” ( Өмнөговь аймаг), “Лха тэнгэр” (Дархан), “Тунгалаг буянт” (Ховд), Олон улсын байгуулагийн санхүүжилттай “Чөлөөт радио FM-102.4” (Орхон аймаг), “Өргөн Сэлэнгэ” радио (Сэлэнгэ аймаг) гэх мэт. Радиогийн салбарт хувийн хэвшил зонхилж байгаа нь жам ёснй хэрэг. 1999 оны сүүлээр Монгол Улсад 11 радио ажиллаж байсны 5 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байлаа. 2006 оны 4 сард Монголын хөдөө орон нутагт радиог сайжруулахын тулд Азийн сангийн тусламжтайшаар хөдөөгийн 12 радио станцийн төлөөлөгчид Улаанбаатар хотод уулзжээ. Хоёр өдөр болсон уулзалтын үр дүнд Орон нутгийн радио нийгэмлэг байгуулжээ. “Азийн сан” орон нутгийн радиогийн нийгэмлэгээр дамжуулан орон нутгийн байгаль орчин, нийгэм, улс төрийн асуудлаар мэдлэг олгож, орон нутгийн радиог чөлөөт, бодит дуу хоолой болгон хөгжүүлэх болно гэж амласан юм. Үнэхээр дэд бүтэц муутай манай орны хөдөөгийн иргэдийн хувьд радио нь дэлхийтэй хөл зэрэгцэн алхах холбоо нь юм. “Говийн долгион радио” нь 2001 онд Соросын[[Жорж Сорос|Сорос]]ын сангаас хандиваар тоног төхөөрөмж худалдан авчээ. Сүүлийн жилүүдэд гадаадын сайн дурын болон, аль нэгэн орын засгийн газраас санхүүждэг сан, холбоо, нийгэмлэгүүд Монголын орон нутгийн радиогийн хөгжилд анхаарч эхэлжээ. Улаанбаатар дахь АНУ ын ЭСЯ Даланзадгад хотын “Говийн долгион FM 103,6” радиод сансрын антенна бэлэглэжээ. Энэ антенны тусламжтайгаар Америкийн дуу хоолой радио станцийн нэвтрүүлгийг Монголын зүүн өмнө зүгийн нутаг, хойд хятадад дамжуулж байна. Энэ радио одоо англи хэлээр олон улсын мэдээ, нэвтрүүлэг бэлтгэж говийн бүсийн хөрш зэргэлдээ 4 аймагт, БНХАУ-ын хойд хэсгийн нутагт цацаж байна . 2008 онд манай улсад ... радио ажиллаж байгаагийн ... нь Улаанбаатар хотод, үлдсэн нь хөдөө орон нутагт ажилладаг. Түүнээс гадна хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд ч өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээ байгуулжээ. АНУ ын Чикаго хотод 2007 оны сүүлээр "Монгол Радио 1240 АМ" долгионоор, бямба гариг болгоны 21:30 минутаас 22:00 хүртэл нэвтрүүлэг явуулдаг байна. Энэ радио нь нэвтрүүлгээрээ гадаад дотоодийн үйл явдлын мэдээ мэдээлэл, ашигтай зөвлөгөө, ярилцлага, урлаг спортын мэдээлэл, хууль эрх зүйн асуудлаар мэдээлэл өгдөг байна. Энэ радио нэвтрүүлгээ интернэтээр давхар дамжуулдаг тул дэлхийн аль ч өнцөг булангаа сонсох боломжтой болжээ
ЭЛГЭН НУТАГ ФМ-96,9 ИЙН ТҮҮХ: Бид 2003 оны 1 сарын 14 нд анх удаа fm-100,1 долгиноор ЭЛГЭН НУТАГ радиогийнхоо эфирийг нээж 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж сонсогч та бүхэндээ нэвтрүүлгээ хүргэж эхэлсэн. Ардын хувьсгалын 84-86, 90 ойн баяр наадмын хурдан морины уралдааныг Хүй долоо худагаас, мөн японы Сумо бөхийн барилдааныг шууд дамжуулж байсан зэрэг нь тухайн цаг үедээ радиогийн түүхэнд анх удаагийн үйл явдал байлаа. Сонсогч олныхоо хүсэл сонирхолыг дээдлэн хошин зохиомжит, монголын үе үеийн хаадууд, монгол улсын баатрууд, ерөнхий сайдууд, бурханы ном, уран уншлага, шүлэг өгүүллэгэн ролик, шторко нэвтрүүлдэг нь бидний онцлог юм. Мөн Монголын Нууц Товчоо түүхэн судар бичиг, Монгол нутгийн Чоно, Буурал анчны тэмдэглэл, Тунгалаг тамир, Алтайд зэрэг зохиол бүтээлүүдийг радиогийн бүтээл болгон нэвтрүүлжээ. Улмаар 2007 онд Тунгалаг Тамир романаараа Монголын анхны МР3 хос CD худалдаанд гаргасан билээ.Тус ЭХ ЭЛГЭН НУТАГ ХХК нь 2009 онд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос зарласан тендерт амжилттай оролцож 96,9 үелзэл дээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч 2010 оны 7 сарын 14 эхлэн FM-96,9 үелзэллээр нэвтрүүлгээ түгээж байна. Мөн хот хөдөөд шинээр фм радиогийн тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна дууны фондоор ханган сургалтанд хамруулдаг. Бид цаг ямагт сонсогч олон түмнийхээ хүсэл сонирхолд нийцэхүйц зохиол бүтээл, дуу хуур, нэвтрүүлгүүдээр үйлчилж ажиллах болно. Элгэн нутаг радио нь Эх дэлхийд гэсэн уриатайгаар дэлхий даяар түгээж байна.