Радио: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 75:
-Захидал харилцааны алба
Мөн техникийн компани, захиргаа, аж ахуй, санхүүгийн албатай.
1995 оноос хойш өглөө 7.32 минутаас “Та гэрээсээ гарах гэж байна уу?” нэвтрүүлэгээр хүмүүсийн өдөр тутмын амьдралын бодит хэрэгцээ болсон хоол хүнс, барааны үнэ ханшийг тогтмол мэдээлдэг нь их үр дүнтэй юм. Ингэж радиогийн нэвтрүүлэг амьдралд илүү ойртжээ. “Таны үдийн амралтанд”, “Цагаан лавайн эгшиг”, “Төвөргөөн”, “Манай сурвалжлагч газар дээрээс нь” нэвтрүүлэг хамгийн олон сонсогчтой байлаа. 90 ээд оноос Монголын радиогоор улс төрийн намуудын захиалгат нэвтрүүлэгийн цаг нэмэгджээ. 2000 онд Монголын радио өдөрт хоёр сувгаар 26 цагийн нэвтрүүлэг хийж байлаа. Орос, хятад, англи, франц, япон хэлээр 10 цагийн нэвтрүүлэг хийдэг. Монголын радиогийн гадаад харилцаанд ахиц дэвшил гарч дэлхийн 10 орны радиотой хамтран ажиллаж байна. Дээр нэр дурьдсан албадаас гадна “Баян Монгол”, “Бөмбөрцөг”, Чөлөөт долгион“, “Дөрвөн цаг”, “Нүүдэлчдийн дуу хоолой” гэсэн бие даасан студийн нэвтрүүлгийг өөрийн сувгаараа дамжуулдаг. Монгол улсын 21 аймгийн 14-д нь байнгийн сурвалжлагчтай. Монгол улсын парламент 1998 оны 8 сарын 28 нд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “103-р тогтоол баталжээ. Энэ тогтоолын дагуу “Радио Телевизийн хэрэг эрхлэх газар”, “Монцамэ” агентлагийг Засгийн газрын тохируулагч агентлагийн хувьд татан буулгаж Үндэсний хэвлэл мэдээлийн хэрэгсэл болгон өөрчилж зохион байгуулах тухай төсөл боловсруулж 1998 оны 10 сарын 15 аас өмнө УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгажээ. Өөрөөр хэлбэл 1998 оноос Монголын радио төрийн мэдлээс гарч Монголын Үндэсний Радио гэсэн статустай болжээ. 2005 оны 1-р сарын 27-нд УИХ Олон нийтийн радио,телевизийн тухай хууль<ref>[http://www.legalinfo.mn/law/details/424 www.legalinfo.mn/law/details/424]</ref> хэлэлцэж, батлав . 2005 оны 4-р сарын 1-нээс энэ хуул хүяин төгөлдөр болжээ. Энэ хуулиар засгийн газрын мэдэлд байгаа Монголын vндэсний радио, телевизийг олон нийтэд vйлчлэх статустай болгон єєрчилжээ. Энэ нь Vндэсэн хуулиар баталгаажсан Монгол Улсын иргэний vзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чєлєєг хангах, 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чєлєєний тухай хуулийг хэрэгжvvлээд бодитой алхам боллоо. Энэ хуулийн 2.1-д зааснаар олон нийтийн радио, телевиз нь "гагцхvv олон нийтийн эрх ашигт vйлчилж, тэдний ємнє хариуцлага хvлээж, хяналт дор нь vйл ажиллагаагаа явуулдаг ашгийн тєлєє бус хуулийн этгээд" байх юм. ОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь 17 хvний бvрэлдэхvvнтэй Vндэсний зєвлєл байх ба Ерєнхийлєгч 2, Засгийн газар 2, УИХ 4, тєрийн бус байгууллагууд 9 хvнийг сонгож, Vндэсний зєвлєлийн анхны хуралдаанаар баталгаажуулна. Vндэсний зєвлєлийн гишvvнээр олон нийтэд нэр хvндтэй, эрvvгийн ял шийтгэлгvй, Монгол Улсын иргэн сонгогдоно. Тєрийн улс тєрийн ба жинхэнэ албан хаагч, улс тєрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио, телевизэд ажиллаж байгаа, тvvнчлэн ажилладаггvй боловч нийтлэл, нэвтрvvлгийн бодлогоо тодорхойлоход нь оролцдог этгээд, бусад радио, телевизэд хєрєнгє оруулалт хийсэн этгээд, эсхvл бизнесийн хараат бус байдалд нь нєлєєлж болох этгээдийг нэр дэвшvvлэхгvй байхаар хуульд заасан байна. ОНРТ нь холимог санхvvжилттэй байхаар хуульд тусгажээ. Орлогын гол эх vvсвэр нь нэвтрvvлгийн vйлчилгээний хураамж байх бєгєєд Засгийн газрын дэмжлэг, ивээн тэтгэлэг, хандив, хууль тогтоомжид заасан бусад орлогоос санхvvжинэ. Нэвтрvvлгийн vйлчилгээний хураамжийн хэмжээг Vндэсний зєвлєлийн саналыг харгалзан Засгийн газар тогтоож, тєсвийг УИХ-аар батлахаар хуульд тусгасан байна. Мєн ОНРТ нь хяналтын зєвлєл, єргєдлийг шалгах хороотой байх, мєн хєтєлбєрт зєвлєх vvрэг бvхий орон тооны бус зєвлєлтэй байж болохыг хуульчилсан байна.Хуулиар ОНРТ нь улс тєр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт, цэнгvvн зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хєтєлбєрийг мэргэжлийн болон техникийн єндєр тvвшинд бэлтгэж, нийтийн хvртээл болгох шол шаардлага тавьжээ. Тvvнчлэн шударга ёс, ардчилал, хvний эрх, эрх чєлєє, тэгш байдлыг хvндэтгэх, хувь хvний хєгжлийг дэмжих, єргєн олон нийтийн болон нийгмийн янз бvрийн бvлэг давхаргын эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хадгалах зэрэг нэвтvvлгийн бодлого баримтлахыг шаардлага болгсон байна. ОНРТ-ээр харгислал, ялгаварлан гадуурхалт, дайн, хvчирхийлэл, садар самууныг сурталчилсан, хvний нэр хvнд, алдар хvндэд халдсан агуулгатай нэвтрvvлэг бэлтгэж тvгээхийг хориглосон байна.ОНРТ-ийн ажилтны мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан, мєн иргэдийн хариу єгєх эрхийг хангасан заалтууд орсон нь шинэ хуулийн дэвшилтэт тал нь юм. “Говийн Бэлчээр” тесел болон малчдын эрх ашигтай тустай сэдвvvдийн талаар хийгдсэн цуврал нэвтрvvлэг 2007 оны 1-р сараас эхлэн 4-р сарын дуустал Монголын Vндэсний Радиогоор цацагдаж эхэлжээ. Эдгээр нэвтрvvлгvvдийг Пакт Монгол байгууллагатай ( Пакт Монгол вебсайт ) хамтран хийсэн байна. Пакт Монгол байгууллага нь 1999 оноос хойш Говийн бvсийн эдийн засгийн хeгжил, дэвшлийн мэдээллийн систем байгуулах зорилт тавин ажиллаж байна. 15 минутын нийт 14 удаагийн цуврал нэвтрvvлэг нь долоо хоногийн Лхагва гараг бvр Хeдeeгийн Бизнес Мэдээгийн цаг буюу eглee 9.15, орой 21.15 цаг тутам явагдаж байна. Цуврал нэвтрvvлэгт манай орны бэлчээрийн одоогийн нeхцeл байдал, цаашдын хандлага, мал аж ахуйн салбарын урьдчилан сэрэмжлvvлэх системийн ач холбогдол, малын тэжээллэг, ашиг шим, малын тэжээлийг хэрхэн сайжруулах, малчдын аж амьдралыг хэрхэн дээшлvvлэх зэрэг сэдвvvдийг хамруулжээ. Монголын радио сүүлийн жилүүдэд хүүхэд залуучуудад зориулсан нэвтрүүлгийн цагаа нэмэгдүүлжээ. Монголчууд хүн ам залуу. Бид энэ онцлогийг байнга харгалзах ёстой. Тиймээс манай хөтөлбөр залуучууд, хүүхэд рүү илүүтэй хандаж тэдний эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг аль болохоор тусгахыг эрмэлздэг. ОНРТ болсноос хойш манай радиогийн ч, телевизийн ч энэ талын нэвтрүүлгийн хэмжээ, ур чадварын түвшин нэмэгдсэн. Захидал, хүсэлт ч цөөнгүй ирж байгаа гэж Монголын радиогийн захирал Б.Пүрэв хэлсэн байна. 2008 онд Ази тивийн радио нэвтрүүлгийн станцууд шилдгээ тодруулж зарлажээ. Энэхүү уралдааны цэнгээнт нэвтрүүлгийн төрөлд МҮОНР-гийн хөтлөгч, редактор Ж.Ариунгэрэлийн бэлтгэсэн нэвтрүүлэг шалгарч, Тегеран хотноо болох хоёр дахь шатны уралдаан буюу дэлхийн шилдэг нэвтрүүлэгт бүтээлээ сорих урилга хүлээн авчээ . 2008 онд Индонезийн Бали аралд болсон Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны чуулга уулзалтын үеэр МҮОНРадио хүүхдийн нэвтрүүлгээрээ шилдэг нэвтрүүлгийн шагнал хүртэснийг зарласан юм. Энэ нэр хүндтэй шагналыг Гэгээрэл сургалт танин мэдэхүйн редакцын сэтгүүлч, редактор Ц. Түвшинзаяа “Чингис хааны хойч үеийнхэн хийгээд гудамжны хүүхдүүд” сэдэвт бүтээлээрээ хүртжээ . 2008 оны 5 сарын 1-ээс МҮОНР-ийн '''3-р суваг''' “Р3 FM” 100.9- радио станцийг нээсэн юм. P3 FM нь сургалтын нэвтрүүлэг, хүүхэд залуучуудад зориулсан танин мэдэхүй, хөгжмийн нэвтрүүлэг ихэвчилэн явуудаг байна. МҮОНР, Шведийн хөгжлийн агентлаг, Шведийн олон нийтийн радиотой хамтарсан төслийн хүрээнд радиогийн хамгийн сүүлийн үеийн технологи, шинэлэг загвараар энэ радио сувгийг ажиллуулж эхэлжээ. ”Залуусын дурладаг дуу хөгжим, Баяр хөөр бас амралт Мэдээ мэдээлэл, мэдээж мэдлэг” гэсэн уриатай манай “P3” сувгийн мэргэжлийн баг өглөөний 07 цагаас үдшийн 23 цаг хүртэл ажилладаг. Бага оврын явуулын станцаараа 30 км газарт хаанаас юуг ч татаж шууд нэвтрүүлэх боломжтой. Хэлний боловсрол хөндсөн нэвтрүүлгүүд их хийнэ. Монголын радиогийн олон хэлээр цацагддаг бааз суурьтаа түшиглээд орос, хятад, япон гээд таван хэлнээ нэвтрүүлэг хийнэ. “Миний Монгол хэл” нэртэй нэвтрүүлэг бас бий. Монгол хэл заах ч юм уу гээд хүмүүс их гайхаж байгаа л даа. Монгол хэлээрээ хэрхэн зөв ярих тухайд чиглэсэн нэвтрүүлэг. Энэ бол өнөөдөр манайд гарцаагүй тулгараад байгаа залуучуудын төлөвшил, боловсролд гарцаагүй хэрэгтэй сэдэв. Олон нийтийнх учраас арилжааны реклам сурталчилгаа тэр бүр явуулахгүй. Нэг хэсэг олон дуу явуулах эсвэл удаан үргэлжилсэн ярилцлага цацах гээд сонсогчдыг залхаах байдлаас ангид радио байх зорилготой. Тухайлбал, ярилцлага гэхэд таван минутаас хэтрэхгүй. Бараг таван минутыг ч урт хугацаа гэж тооцдог Европын FM радиогийн жишгийг барьж байгаа гэж энэ радиогийн ахлах редактор Амарзаяа ярьжээ .
Монголын Үндэсний олон нийтийн радиогийн 1-р программыг хоногт 17 цаг /Улаанбаатарын цагаар 06.00-23.00 цаг/, 2-р программыг хоногт 3 цаг /Улаанбаатарын цагаар 08.00-09.00, 15.00-17.00цаг/ -ийн турш дамжуулахаас гадна “Монголын дуу хоолой” радио станцын гадаад хэл дээрх тусгай нэвтрүүлгийг хоногт 14 цагаар хилийн чандад Орос, Хятад, Япон, Англи, хэлээр дамжуулж байна. Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй, хүн амын 80 гаруй хувь нь найдвартай сонсголын бүсэд хамрагддаг ба энэ сүлжээг бүрдүүлэхэд орон нутгийн бүх РӨНСтанцууд болон FM станцууд онцгой үүрэгтэй ажиллаж байна.
 
==Арилжааны радиостанцууд==