Манга: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б {{stub}} тэмдэглэгээг арилгав
"хамрах хүрээ ба нөлөөлөл" гэсэн сэдэв оруулав
Мөр 25:
== Манга хэвлэл ==
Манга урлаг нь Японы хэвлэл мэдээлэлийн салбарт 2007 онд 40.6 тэрбум иен буюу ойролцоогоор 395$ сая долларийн мөнгөний эргэлт бий болгосон байлаа.<ref>Cube (18 December 2007). [http://www.inside-games.jp/article/2007/12/18/25855.html 2007年のオタク市場規模は1866億円―メディアクリエイトが白書] (in Japanese). Inside for All Games. Retrieved 18 December 2007.</ref> 2006 онд Японд нийт зарагдаж буй ном болон сэтгүүлийн 27%-ийг "манга" эзэлж байснаас түүний дотроос 20%-ийг долоо хоног, сар тутмын манга сэтгүүлүүд зонхилж байжээ.<ref>https://web.archive.org/web/20120406232125/http://www.jetro.org/trends/market_info_manga.pdf</ref> Хурдацтай хөгжиж буй Японы манга салбар улмаар олон улс орон руу хүрээгээ тэлэх болсон бөгөөд гадаад улс оронд үйл ажиллагаагаа явуулах хэвлэлийн байгууллагууд өөрсдийн хэл дээр орчуулан хэвлэж уншигчдад хүргэж байна.
 
== Хамрах хүрээ ба нөлөөлөл ==
Олон жил хөгжиж байгаа Японы манга урлаг нь дэлхийн олон улс оронд өөрийн байр суурь, нөлөөллөө тогтоож байна. Манганд тогтсон тусгай хэв маяг нь дэлхийн олон хүүхэд багачууд, өсвөр насныханд болон уран бүтээлчдэд нөлөөлөөд зогсохгүй өгүүлэгдэх санаа, сэдвүүд нь уншигчдын сэтгэлд хүрэхүйц хэмжээний чанартай бүтээгддэг.
 
[[Хятад улс|Хятад]] болон [[Өмнө Солонгос|Өмнө Солонгос]] зэрэг улс орнуудад Японы манга урлаг хүчтэй нөлөөлсөн төдийгүй тэд өөрсдийн гэсэн нэршилтэй болсон.
* '''Манхуа''' (Manhua) - Хятад улсын манганы нэршил
* '''Манхва''' (Manhwa) - Өмнө Солонгосын манга нэршил
 
Мөн [[Франц|Франц улс]] өөрсдийн гэсэн тогтсон нэршилтэй. Хэдийгээр тэд өөрсдийн гэсэн зурагт номыг нэрлэдэг тогтсон нэршилтэй боловч Франц улсад Японы манганаас сэдэвлэсэн нөлөөлөл хүчтэй байдаг.
 
* '''Манфра''' (Manfra) - Франц улсын манганы нэршил
 
Дэлхийн олон улс оронд Японы мангаг өөрсдийн хэл болон Англи хэл дээр орчуулан уншигчдад хүргэдэг. Америкийн Нэгдсэн Улсад үйл ажиллагаагаа явуулдаг VIZ Media, Yen Press, Vertical Inc хэмээх компаниуд нь Японы мангаг Англи хэл дээр хөрвүүлэн, зарж борлуулдаг компаниуд юм.
 
== Мангатай холбоотой тэмцээн уралдаан ==