Жамсранжавын Болд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 19:
Зураач Ж.Болд уран бүтээлийнхээ үзэсгэлэнг амьд сэрүүндээ хоёр удаа гаргахдаа “Үнэний хорвоо” (1995, 1997) хэмээн нэрлэсэн нь амьдралын мөн чанарт ихэд анхаарч байсны илрэл ю. Ялангуяа түүний хүмүүний хувь тавиланг заримдаа дэндүү сайн мэддэг, эсвэл огт ойлгоогүй мэтээр үзүүлсэн бүтээлүүд нь зураачийн гутарч, шаналж байсан үеийнх нь туурвилууд болов уу гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Чухамхүү ийм бүтээлүүдээ байнгын дарамтад байх үедээ бүтээсэн тухайгаа зураач нэгэнтээ өгүүлсэн бий. Эдгээртээ зураач хэн нэгнийг буруутгасангүй, харин өөрийн дотоод ертөнцийн хямралыг дэлгэн харуулж байжээ. Эрээн бараан амьдралаас урган гарсан бодлууд зүүдээр нь биежиж байсныг зургийн хавтгай дээр буулгаж харуулснаараа Ж.Болд сюрреалист зураачидтай төстэй. Тухайлбал “бачимдал” (199..) төмөр барын бүтээлд аварга эр цээжээ хага яран зүрхээ суга татжээ. Хүмүүний бухимдлын оргил цэг болсон энэхүү зохиомж дотоод ертөнцөө таниулж, ойлгуулах гэсэн хүний эцсийн шийдэл гэмээр. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан цаг мөчүүд зураачийг ийм хатуу шийдэлд хичнээн удаа хүргэсэн бол гэж бодогдоно. Өвдсөнөөсөө болж хашгирах эрийн дуу ойр орчныг цочроож буйг хуйлран эргэлдэх зураасууд, ангайн хагарах газраар илэрхийсэн байна. Бусдыгаа ойлгож амьдрахын чухлыг зураач ийн сануулжээ. Харин “Өөртэйгээ тэрсэлдэхүй ”(199..төмөр бар) зохиомж Ж.Болдын зан авирыг илтгэх мэт. Амьдралын бэрхшээлийг даван туулахад аливаа хүнд өөрийгөө ялах тэвчээр чухал гэдгийг туйлын хурц, тод, ойлгомжтой үзүүлжээ. Ясархаг эрийн гэдсийг хүү татан гарч ирсэн “дотор хүн”-тэй хийх тэмцэл бол том үүрэг, зорилгодоо хүрэх тамирчид, уран бүтээлчдийн асар их тэвчээр хатуужлыг бэлгэднэ. Энэ мэт өөрийн амьдралтай холбоотой зохиомжуудынх нь тоонд халуун дотно тэврэлдсэн хосуудыг дүрсэлсэн “Тэнгис далайг гатлан”, “Бидэн хоёр”, “Хойд насандаа ч хамт”, “Хайр” зэрэг бүтээлүүд ордог. Тэрээр ханийн жаргал, хайрын илчээр дутагдаж явсныгаа ийн нөхсөн гэлтэй.
 
Зураач Ж.Болдынхоор бол амьдрал өөрийн гэсэн хуультай, түүнээ зөрчигсөд гэсгээгдэх жамтай аж. Энэ тухай “Мангас” (199...) хэмээх төмөр барын бүтээл өгүүлнэ. Зохиомжийг дүүргэн зогсох духандаа ганц нүдтэй аварга том мангас эвэр, нүсэр биеэрээ ялгарна. Тэрээр хөлийнхөө дор бужигналдах олон хүмүүст оногдох шийтгэлийг тулгаж байна. Одоохондоо мангас аймшигт харгислалаа эхлээгүй ч түүний 6 сарвууны нэгэнд хурц үзүүрт сэлэм, нөгөөд хорт могой үзэгдэх нь аюул ойртсоныг дохиолно. Гэм нь урдаа, гэмшил нь хойноо гэсэн зүйр үг зохиомжийн гол санааг хэлж байна. Зөв амьдрахын чухлыг зураач энэ мэтээр “Уруу татагч” (199...), “Нөхөд” (199...) зэрэг олон бүтээлээрээ илэрхийлсэн билээ. Ж.Болд жинхэнэ монгол сэтгэлгээтэй зураач байсныг олон бүтээл илтгэх ч “Гөрөөс ээж” (199...), “Аав чоно” (199...) зохиомжууд улам ч тодотгодог. Эцэг хүний далд нулимс, агуу хайрыг бяцхан зулзагынхаа нойрыг манах эв хавгүйхэн зүст “хөх” чоноор төлөөлүүлэх зүрхтэн зөвхөн монгол зураач бөлгөө. Ийнхүү түүний урлагийн ертөнцөд хийсэн аялал богино хэдий ч ганзага нь дүүрэн байв. Бүтээсэн бүхнээрээ бусдыг гайхуулж чадсан Ж.Болд бол монголын урлагын тэнгэрт тодоос тод гялалзан харагдах “од”-уудын нэг билээ.<ref>Уран бүтээлийн цомог, Зохиогч: Ж.Болд, Эрхлэн гаргасан: Ж.Боролмаа</ref>, Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Б.Эрдэнэбат
 
Намтрыг: Урлаг судлаач, доктор О.Сосор
</ref>
 
[[Ангилал:1958 онд төрсөн]]