Жамсранжавын Болд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Munkhzaya.E moved page Ж.Болд to Жамсранжавын Болд
No edit summary
Мөр 15:
Зураач Ж.Болдынхоор бол амьдрал өөрийн гэсэн хуультай, түүнээ зөрчигсөд гэсгээгдэх жамтай аж. Энэ тухай “Мангас” (199...) хэмээх төмөр барын бүтээл өгүүлнэ. Зохиомжийг дүүргэн зогсох духандаа ганц нүдтэй аварга том мангас эвэр, нүсэр биеэрээ ялгарна. Тэрээр хөлийнхөө дор бужигналдах олон хүмүүст оногдох шийтгэлийг тулгаж байна. Одоохондоо мангас аймшигт харгислалаа эхлээгүй ч түүний 6 сарвууны нэгэнд хурц үзүүрт сэлэм, нөгөөд хорт могой үзэгдэх нь аюул ойртсоныг дохиолно. Гэм нь урдаа, гэмшил нь хойноо гэсэн зүйр үг зохиомжийн гол санааг хэлж байна. Зөв амьдрахын чухлыг зураач энэ мэтээр “Уруу татагч” (199...), “Нөхөд” (199...) зэрэг олон бүтээлээрээ илэрхийлсэн билээ. Ж.Болд жинхэнэ монгол сэтгэлгээтэй зураач байсныг олон бүтээл илтгэх ч “Гөрөөс ээж” (199...), “Аав чоно” (199...) зохиомжууд улам ч тодотгодог. Эцэг хүний далд нулимс, агуу хайрыг бяцхан зулзагынхаа нойрыг манах эв хавгүйхэн зүст “хөх” чоноор төлөөлүүлэх зүрхтэн зөвхөн монгол зураач бөлгөө. Ийнхүү түүний урлагийн ертөнцөд хийсэн аялал богино хэдий ч ганзага нь дүүрэн байв. Бүтээсэн бүхнээрээ бусдыг гайхуулж чадсан Ж.Болд бол монголын урлагын тэнгэрт тодоос тод гялалзан харагдах “од”-уудын нэг билээ.
 
Page text.<ref name="Уран бүтээлийн цомог, Зохиогч: Ж.Болд, Эрхлэн гаргасан: Ж.Боролмаа.<ref name=">[http://www.example.org Link text]</ref>