Улаанбадрах сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
→‎Эх сурвалж: http://dornogovi.gov.mn/v/2014110033
No edit summary
Мөр 188:
 
1983-1992 он хүртэл хугацаат цэргийн албатайгаар үүрэг гүйцэтгэж байгаад, Зэвсэгт Хүчнийг мэргэжлийн цомхон чадварлаг болгох зорилтын хүрээнл 1992 онд Зэвсэгт Хүчний 065 дугаар анги байнгын бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэх зохион байгуулалтанд шилжиж, Зэвсэгт Хүчний мэргэжлийн ангийн анхны “Алтан хараацай” болсноороо манай хамт олон бахархаж явдаг билээ.
 
'''УЛААНБАДРАХ ЦАГ УУРЫН ХАРУУЛЫН ТҮҮХ:'''
 
Улаанбадрах харуул нь Сайншанд хотоос урд зүгт 138 км зайд 109<sup>0</sup>31<sup>/</sup> уртраг, 44<sup>0</sup>42<sup>/</sup> өргөрөгт, далайн түвшнээс дээш 986 метр өндөрт байрладаг. Тус харуулд бусад харуулын жишгээр анх талбай модон хашаатай байснаа 1970 аад оны дунд үеэс төмөр торон хашаатай болж хөнгөн самбарт флюгер, тунадас хэмжүүр, агаар, хөрсний температур хэмжигч термометрүүдийг байрлуулан шинжилгээний ажлыг хоногт 3 удаа хийж, мэдээг төвд хугацаанд нь дамжуулж иржээ.
 
Тус харуулын ажиглагчаар Тогоомаам, Бормаам, Энхжаргал, О.Одончимэг, Ч.Оюунцэцэг нар ажиллаж байсан бөгөөд 1970 аад оны дунд үеэс Замын-Үүд станцад ажиглагч мэргэшил эзэмшээд ажиллаж байсан П.Чилхаасүрэн 2009 оныг хүртэл он удаан жил, тогтвор суурьшилтай ажиллаж байлаа.
 
Улаанбадрах сумын бэлчээрийн ургамлын ашиглалтыг төлөөлөх ургамлуудаар 4-10 дугаар сард суурин ба явуулын судалгааны аргаар хийж, хөдөө аж ахуйн цаг уурын тойм мэдээг арав хоног бүр тогтмол бичиж сумын удирдлагуудаар хүргэж, сар, улирлын цаг агаарын урьдчилсан мэдээ, төлөв, тойм мэдээгээр шуурхай үйлчилж байдаг.Харуулын ажиглагч П.Чилхаасүрэнгийн удаан жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж Хөдөлмөрийн Хүндэт медаль, Ардын Хувьсгалын 70,80 жилийн ойн медалиудаар шагнуулсан байна.
 
'''АЯЛАЛ ЖУУЛЧЛАЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:''' Тус суманд аймаг сумын тусгай хамгаалалттай байгалийн үзэсгэлэнт Баянбогд, Аргалант, Тахиат, Харангад уулнууд, Хар заг, Гурван бяруугийн хөндий, Майхан цавын улааны жугана, Өвөр цайдмын шүү болон түүхэн дурсгалт хадны бичээс, цэргийн шивээ зэрэг олон газрууд байдаг. Энэхүү байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газар нутгуудыг түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой.