Улаанбадрах сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 59:
'''Улаанбадрах''' ({{mongolUnicode|ᠣᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠳᠠᠷᠠᠬᠤ|h}}) — [[Монгол улс]]ын [[Дорноговь]] аймгийн харъяат [[сум]].
 
'''<u>Сум байгуулагдсан түүх:</u>''' Монгол туургатны олон зууны туршид идээшин дасаж, түүх, соёлоо бүтээж, он цагийг элээж ирсэн говь нутгийн нэгээнхэн хэсэг нь Улаанбадрах сум билээ.
 
1924 оноос орон нутаг засаг захиргааг шинэчлэн байгуулах тухай Засгийн газрын шийдвэрийн дагуу Мэргэн вангийн хошууны ардын төлөөлөгчдийн хурлаар 4 сум, 12 баг, 59 аравт, 6107 хүн амтай Хутаг уулын хошууг зохион байгуулжээ. Тэр үед Улаанбадрах сумын айл өрхүүд нь Өлзийт баг нэртэйгээр Хутаг уулын хошууны Цээл суманд харьяалагдаж байжээ.Улмаар нэг жилийн дараа шинээр сум байгуулах санаачилга гарган хөдөлмөрчдийн хурлыг 1925 онд хийж, Цээл сумаас тасран Улаанбадрах сум нь Өлзийбадрах нэртэйгээр үүсгэн байгуулагдсан түүхтэй.
 
1931 онд Засгийн газар хошуудыг татан буулгах, сумдыг нэгтгэх, шилжүүлэх, нэрийг гэж нэрээ өөрчлөн 1931 оны 5 дугаар сард Гурван зараад төвлөрөн 30-аад жил суурьшсан билээ.
 
Тус суманд 1941 онд Өргөнцэцэрлэг сумаас 50-иад өрх, Эрдэнэ сумаас 30 өрх, 1950-иад оны дунд үед Өргөнцэцэрлэг сумаас 60-иад өрх, Сайхандулаан сумаас 32 өрх шилжин ирснээр 1958 онд 6 баг, 432 өрх, 1400 хүн ам, 46,5 мянган малтай эдийн засгийн хувьд аймагтаа дунд зэргийн болсон байв.
 
Хөдөлмөрчид хувийн аж ахуйтныг хоршооллох нам, засгийн бодлогыг дэмжиж 1957 оны 3, 8 дугаар саруудад “Оргил”, “Ялалт” нэгдлүүд байгуулагджээ.
 
Нэгдэл бүр сум болж зохион байгуулагдах болсноор 1959 онд Улаанбадрах сумын харъяалалд “Ялалт” нэгдэл үлдэж, “Оргил” нэгдлийг түшиглэн Аргалант сум байгуулагдсан байна.
 
Улаанбадрах сум Бяруугийн Харцав, дараа нь хоньчид төвлөрч, Аргалант сум Аргалантад түр төвлөрч  байгаад хөдөлмөрчдийн хүсэлтээр 1960 оны 4 дүгээр сард хоёр сум нэгдэл нийлэн Улаанбадрах сум “Оргил” нэгдэл болж  Рашаантын Нүдэнд төвлөрсөн.
 
'''<u>Улаанбадрах сумын амжилтын цуваа:</u>'''
 
1942 он Хөдөлмөрийн хүндэт үнэмлэхээр
 
1968 он аймагтаа 1-р байр
 
1969 он улсад  3-р байр
 
1969 он аймагт 2-р байр
 
1974 он аймагт 2-р байр
 
1975 он аймагт 1-р байр
 
1975 он Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн болзолт уралдаанд 2-р байр
 
1975 он Улсын хэмжээний социалист уралдаанд шалгарч шилжин явах туг, диплом, мөнгөн шагналаар
 
1975 он Хагас түмэн тэмээтэй болж диплом, мөнгөн буйлаар
 
1976 он Аймагт 1-р байр
 
1977 он мөн аймагт 1-р байр
 
1978 он аймагт 3-р байр
 
1979 он улсад 3-р байр
 
1984 он аймагт 1-р байр
 
1989 онд улсад 3-р байрыг тус тус эзэлж байжээ.
 
Өнөөгийн Улаанбадрах сум нь Сангийн далай, Баянбогд, Аргалант, Нүдэн гэсэн  засаг захиргааны 4 баг,  472 өрх 1524 хүн амтай.
 
'''Байршил, нутаг дэвсгэрийн бүтэц, бүрэлдэхүүн:'''  Улаанбадрах сум нь 1137092 га нутаг дэвсгэртэй,  нутаг дэвсгэрийн хэмжээгээр аймагт хоёрдугаарт ордог. Баруун, баруун хойд хэсгээрээ Хөвсгөл, Мандах, Сайхандулаан, зүүн, зүүн хойд, зүүн өмнөд хэсгээрээ Эрдэнэ, Өргөн, Сайншанд, урд талаараа БНХАУ-тай 60 км-ээр хиллэдэг өргөн уудам нутаг дэвсгэртэй.
 
Цагийн бүсийн хувьд Улаанбаатар НЗНЦ+8
 
'''Газрын гадарга:''' Улаанбадрах сумын нутаг дэвсгэр нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 4.6 хувийг эзэлдэг, хяр хадархаг болон элсэрхэг, элсэн манхан голлосон хөрстэй. Байгалийн тогтоц нуур цөөрөм, урсгал гол горхи байхгүй, урсгал булаг шанд, даацууд олон бий.
 
Байгалийн баялаг, ашигт малтмалын хувьд нефьт, чулуун нүүрс, гөлтгөнө, жонш, төмрийн хүдэр, шохойн чулуу, уран, зэс,  давс, хужир, жуган зэрэг эрдэс бодис баялагтай.
 
Түүхэн дурсгалт хөшөө, хадны бичээс, булш хиргисүүр, сүм хийдийн туурь, плантелогийн олдвор болон байгалийн үзэсгэлэнт бүхий түүх соёлын өв уламжлалыг хадгалсан олон арван газруудтай.
 
'''Ан амьтан, өвс ургамал:'''  Сумын нутагт үнэг, чоно, хярс, шилүүс, аргал, дорго, мануул, туулай, цагаан зээр, хар сүүлт зээр, хулан гэх мэт зэрлэг ан амьтан нутагшсан. Жигүүртэн шувуудаас элээ, ногтруу, шар шувуу элбэг, хун, галуу, нугас, тогоруу шувуунууд урин дулааны улиралд нүүдэллэн ирдэг.
 
Ургамлын бүлгэмдлийн хувьд сийрэг, тачирдуу боловч олон төрлийн бутлаг, буурцагт, үет ургамал болон шүүслэг агь гашуун, божмог, таана, хөмүүл, бударгана, хялгана, шар мод, багалуур зэрэг шим тэжээлт ургамал бүхий бэлчээртэй. Түүнчлэн ард иргэдийн олон жилийн туршид амьдрал ахуйдаа хүнс тэжээл, эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн цулхир, шарилж, бажуун, тэмээн хөх, алтан гагнуур, зээргэнэ зэрэг ургамлууд элбэг ургадаг.
 
'''Байгалийн нөөц, баялаг:'''  Байгалийн баялаг, ашигт малтмалын хувьд нефьт, чулуун нүүрс, гөлтгөнө, жонш, төмрийн хүдэр, шохойн чулуу, уран, зэс,  давс, хужир, жуган зэрэг эрдэс бодис баялагтай.
 
'''Засаг даргын тамгын газар:''' Сумын Засаг даргын Тамгын газар нь улс төрийн -6, төрийн захиргааны -11, төрийн тусгай -2, төрийн үйлчилгээний -10, нийт 29 албан хаагчидтайгаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн Газар, аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтуудыг Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомж, тогтоол, шийдвэрүүдэд нийцүүлэн хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод, нээлттэй, чирэгдэлгүй хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
 
Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг боловсролын түвшингээр нь авч үзвэл: Дээд боловсролтой-20 буюу 69%,  бүрэн дунд -1 буюу 3.4%, бүрэн бус дунд -8 буюу 27.6% байна.
 
Тус байгууллагад төрийн удирдлагаар мэргэшсэн -3, Нийгмийн удирдлагаар мэргэшсэн -1 албан хаагч ажиллаж байна.
 
Нийт ажиллагсдын 23 буюу 79.3% нь орон нутгийн боловсон хүчин, 15 буюу 51.7% -ийг 18-35 насны залуучууд, 14 буюу 48.3%-ийг бусад насныхан эзэлж байна.
 
Манай хамт олны дунд Алтан гадас одонт-1, Төрийн албаны Тэргүүний ажилтан -1, Санхүү банкны Тэргүүний ажилтан -3, Худалдааны Тэргүүний ажилтан -3, Статистикийн Тэргүүний ажилтан -1, Нийтийн аж ахуйн Тэргүүний ажилтан -1 зэрэг салбар салбарын Тэргүүний ажилчид ажиллаж байна
 
'''БОЛОВСРОЛ:'''
* '''Хүүхдийн цэцэрлэг:''' Улаанбадрах сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1964 онд Нүдэн хэмээх газарт эсгий гэрт “Оргил” нэгдлийн харьяа  1 бүлэг, 15 хүүхэд, 1 багш, тогооч, үйлчлэгч гэсэн 3 орон тоотойгоор байгуулагдан өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар  2008 оны 10 сард Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилга хүлээн авч одоогоор дунд бүлгийн 2-3 хүртэлх насны 28 хүүхэд, ахлах бүлгийн 4 хүртэлх насны 27 хүүхэд, бэлтгэл бүлгийн 5 хүртэлх насны 19 хүүхэд,  нийт 3 бүлгийн нийт 74 хүүхэд, эрхлэгч, бүлгийн багш-3, туслах багш-3, тогооч, туслах тогооч, нярав галч гэсэн 13 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн багш бэлтгэх ажлын хүрээнд мэргэжлийн багшаар 100% хангагдсан.
 
* '''Ерөнхий боловсролын сургууль:''' Тус сургууль нь анх 1940 оны 4-р сард “Сайн дурын сургууль” нэртэйгээр “Овоон шавагтай” гэдэг газар 1 багш, 24 сурагч, 1 ажилчин, 4 гэртэйгээр байгуулагдсан бөгөөд анхны багш нь Жамбарайн Цэвээндорж гэдэг хүн байлаа.
1941 онд Улсын бага сургууль болон өргөжиж эрхлэгчээр нь Гомбосүрэн, багшаар нь Гунгаа ажиллаж байсан байна.
 
1942 онд сурагчдын тоо нэмэгдэн 4 ангитай болон мөн аж ахуйн талаар ч бэхжин хичээлийн 2 тасалгаатай модон байшинтай болж 1943 онд 4 тасалгаатай коридор бүхий туйпуун байшинтай болсон байна. 1945 онд дахин 1 байшин ижилсүүлэн барьж түүндээ багш нарын контор, пионерийн танхим зэргийг байрлуулах болсон байна.
 
Тус сургуулиас эрдмийн гараагаа анх эхэлсэн олон арван сурагчдын дотроос  Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Г.Лувсанцэрэн, техникийн ухааны доктор Ж.Батсуурь, дэд эрдэмтэн Ц.Басанжав, МУ-ын гавьяат жүжигчин Д.Банди, Л.Нарантуяа, гавьяат нэвтрүүлэгч Н.Гунгаа, улсын начин, спортын мастер Я.Одсүрэн, спортын мастер Ч.Чулуунбанди, улсын аварга малчин Зоригтбаатар, Т.Мөнхбаяр, Ж.Баатарсуурь зэрэг олон арван алдартнууд төрөн гарсан.Тус сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчдийн ажлын үр дүн байнгын өндөр түвшинд байж аймгийн анхны соёлч нөхөрлөлийн анги, монголын пионер сурагчдын спартакиадын анхны цомыг тус тус гардан авч байсан.
 
Анхны пионерийн бүлгэм 1942 онд байгуулагдаж анхны пионерийн зөвлөлийн дарга нь Л.Гончиг байлаа.
 
1979 онд 50 ортой дотуур байр 2, 1984 онд 160 хүүхдийн суудалтай хичээлийн байр тус тус ашиглалтад орж байсан. 1978-1979 оны хичээлийн жилд 8-н жилийн сургууль болж өргөжсөн.
 
Манай сургууль 2013-2014 оны хичээлийн жилд 177 суралцагч, 17 багш 7 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 1-9 дүгээр ангийн 9 бүлэгтэй. Мэргэжлийн зэрэгтэй 8 багш ажиллаж байна. Сургуулийн захирлаар 2001 оноос өнөөг хүртэл Ц.Наташа, сургалтын менежерээр Ц.Нарантунгалаг 2003 оноос өнөөг хүртэл, нийгмийн ажилтнаар Д.Батсайхан 2003 оноос өнөөг хүртэл тус тус ажиллаж байна.
 
Сургуулийн амжилт:
 
-          2004 онд хүүхдийн оролцооны байгууллагын ажлаар “Ерөнхий сайдын хүрэл өргөмжлөл”
 
-          2005 онд Аймгийн хүүхдийн байгууллагын “Алтан цом”
 
-          2006 онд “Аймгийн эрүүл мэндийг дэмжигч сургууль”
 
-          2007 онд “Аймгийн тэргүүний сургууль” батламж
 
-          2009 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит сургууль болсон.
 
-          2010 онд МУ-ын Шилдэг менежменттэй ТОП сургуулиар шалгарсан.
 
-          2003 оноос 2011 онд 8 жил дараалан 9 жилийн сургуулиудаас аймагтаа 1-р байранд шалгарсан.
 
-          2012, 2013 онд аймагт суурь, бүрэн дунд сургуулиудын түвшинд 1-р байранд шалгарсан
 
Хичээлийн төрлийн дуу хөгжмийн, гадаад хэлний, бага ангийн, монгол хэл, уранзохиолын, АББ-ын гэгээрэл төв, биеийн тамирын олимп, компьютерийн, түүхийн, математикийн, технологийн гэсэн 10 кабинеттай. Хичээлийн төрлийн 12 дугуйлан хичээллэж байна. Үүнд: Математик, дуу, хөгжим, монгол бичиг, физик, түүх, хими, мэдээлэл зүй, IQ, шатар, даам, гадаад хэлний дугуйлангууд, сагс, волейболын секцүүд тус тус хичээллэдэг.
 
Манай сургуульд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонтой 2 багш, БТА 5, СТА 1, МЗХ-ны тэргүүний залуу алтан медаль болон хөдөлмөрийн алдар медальт багш 5,  аймаг, сумын тэргүүний ажилтан багш 6 ажиллаж байна.
 
'''Эрүүл мэндийн үйлчилгээ:''' Анх 1938 онд сумын хүн эмнэлгийн салбарыг сувилагч Насан, Дамдиндорж нар эсгий гэр нэртэйгээр байгуулсан түүхтэй. 1942 онд сумын эмнэлгийн салбар 3 ортой хүний бага эмчийн салбар болон өргөжиж, анхны бага эмчээр Хөвсгөл сумын иргэн Ч.Гунгаа ажиллаж байв. Тус салбар байгуулагдсанаар  хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжид ахиц гарчээ. Үүнд: сувилагч Хуудуу, Рэгзэн нарын хувь нэмэр багагүй. Энэ үед хүний бага эмчээр Ч.Цэдэвсүрэн, Л.Жамц, Ш.Цэдэн-Иш, Цэен-Ойдов нар томилогдон ирж ажиллаж хүн амыг халдварт  өвчнөөс эрүүлжүүлэх ажилд бодит алхам хийгджээ.
 
1969 онд сумын бага эмчийн салбар нь 10 ортой  төрөх ,  халдварт, хүүхэд, дотор  гэсэн  тасагтай хүний их эмчийн салбар болон өргөжиж, анхны их эмчээр Даланжаргалан сумын харьяат Банди ажиллав. Анхны их эмчийн салбарт бага эмчээр Н.Очирсүх, Ж.Баатар, Т.Хэнмэдэхэв сувилагчаар Ишгэнсүрэн, Цагаанхүү, Цэен, Ц.Тогоо, Пүрэвжав, аж ахуйгаар Дамдинжав, асрагчаар Долгор, Давааням, Чойнодмаа, угаагчаар Дэчин нар ажиллаж байв. Их эмчийн салбар болон өргөжиж анхны түргэн тусламжийн машинтай болов. Анхны түргэн тусламжийн машины жолоочоор Доной ажиллаж байв. Их эмчийн салбар байгуулагдсанаар түргэн тусламжийг хүн ардад богино хугацаанд үзүүлэх нөхцөл бололцоогоор хангагдаж хүн амын өвчлөл ялангуяа халдварт өвчин буурч 0-3 насны хүүхэд жирэмсэн эхчүүдийг хяналтандаа бүрэн авчээ.
 
Сумын их эмчийн салбар 1992 оноос сумын эрүүл мэндийн төв  2000 оноос сумын Хүн эмнэлэг болон өргөжиж 2012 оноос Эрүүл мэндийн төв нэртэйгээр  сумын  хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны   тусламж үйлчилгээг үзүүлж байна.  1993 онд зориулалтын эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноос хойш амбулатори, хэвтэн эмчлүүлэх хэсэг, угаалга, ариутгал, гал тогоо, захиргаа , аж ахуйн хэсэг гэсэн ажлын таван хэсэгт  14 хүний бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
 
'''Үүнд:''' Их эмч -1, Багийн эмч -3, Сувилагч -2, Тогооч  -1, Асрагч -2, Нярав -1, Нягтлан -1, Жолооч -1, Галч-3  ажиллаж сумын 1524 хүн амд  нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.  Санхүүгийн хувьд төсвөөс эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг байсан бол  2006 оноос хойш 100 хувь улсын төсвөөс санхүүждэг болсон.
 
Хөдөөгийн хүн амд  эрүүл мэндийн анхан шатны шатлалын  тусламжийг үзүүлэхдээ хараа хамгаалах, НҮЭМ-ийн дархлаажуулалтын, лабораторийн, чийрэгжүүлэлтийн зэрэг шинэ үйлчилгээтэй кабинетуудыг шинээр байгуулан ажиллаж зарим нэгэн нарийн мэргэжлийн  тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж үйлчилж байна .
 
Сүүлийн 3 жилд дархлаажуулалтын хамралтыг 100 хувьд хүргэж  халдварт  өвчин бүртгэгдээгүй эх нярай, 0-5 насны хүүхдийн эндэгдэлгүй,  гэрийн төрөлт гаргаагүй амжилттай ажиллаж байна.
 
'''Соёлын төв:''' Тус сумын Соёлын төв нь сумын Намын –Үүрийн мэдэлд 1930-аад оны эцсээр байгуулагдсан улаан гэр соёлын байгууллагын суурийг тавьж Өмнөговь аймгийн Т.Жанчив ажиллан хөгжлийнхөө явцад 1947 онд Улаанбулан болж эрхлэгч З.Ваанчиг нь тухайн нөхцөл дэх материаллаг баазад түшиглэн сайн дурын уран сайханчдын эгнээг бүрдүүлэн концерт, жүжг тоглож, номоор иргэд малчдад үйлчилж байсан. Тус суманд 1957 онд үүссэн кино цэг нь эхэн үед тэмээн хөсгөөр айл өрхөд, сүүлийн жилүүдэд трактороор бригадын өдөрлөг багийн нийтийн хурлын үед малчид, хөдөлмөрчдөд үйлчилдэг болсон. Киног хөдөөгийн хөдөлмөрчдөд ялангуяа өрх суурьт тэмээн хөсгөөр хүргэж үйлчлэхэд кино механикч Ц.Дагва санаачилгатай ажиллаж байсан. Сумын Соёл урлагийн 3 хоног аймгийн төв Сайншандад 1965-1981 онд зохиогдож хөдөлмөрчдөөс өндөр үнэлэлт авч байсан. Клуб нь 1991 оны 05 сарын 17-ны өдрөөс эхлэн Соёлын төв болон нэр нь өөрчлөгдсөн. Улаанбадрахчуудаас Дорноговь аймгийн Саранхөхөө театрын дуучин МУГЖ Л.Нарантуяа, Улсын Тэргүүний уран сайханч Б.Бат-Орших, Х.Хатанхуяг, Д.Батсайхан зэрэг авьяастнууд тодрон гарч байсан. Сумын Клубын эрхлэгчээр Од, Цэдэв, Батсүх, Ц.Зоригт, Сумьяа, Д.Батсайхан, Дугарсүрэн, Ч.Цэцэгмаа нар, Номын санчаар Г.Рина, Д.Цэцэгээ Өнөрцэцэг, Г.Хоролмаа, Д.Адьяа нар Үйлчлэгчээр: Ц.Уранчимэг, О.Оюунчимэг, О.Өнөрбаяр О.Уранчимэг нар идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байсан. Өнөө үед Соёлын төв нь соёл урлагийн олон төрлийн ажил зохион байгуулж иргэд хөдөлмөрчдийн талархал хүлээн ажиллаж байна.Соёлын төв нь 2007-2012 онуудад үйл ажиллагаагаараа аймагтаа 2-р байрт шалгарсан амжилттай  ажиллаж байна.
 
'''Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 253 дугаар тусгай салбарын түүхийн товчоон:''' Тус салбарын үндсэн суурь нь  1983 онд Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар Ардын армийн “Барилгын цэрэг”-ийн 023  дүгээр ангийн хошууч Ч.Адак захирагчтай хамт олон анх шавыг нь тавьж улмаар  Ардын армийн 065 дугаар ангийн 10 дугаар рот буюу “Ардын армийн 253 дугаар тусгай салбар” болон байгуулагдаж Монгол Улсын зүүн өмнө зүгийн агаарын орон зайд радиолокацын хяналт тавих үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
 
1983-1992 он хүртэл хугацаат цэргийн албатайгаар үүрэг гүйцэтгэж байгаад, Зэвсэгт Хүчнийг мэргэжлийн цомхон чадварлаг болгох зорилтын хүрээнл 1992 онд Зэвсэгт Хүчний 065 дугаар анги байнгын бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэх зохион байгуулалтанд шилжиж, Зэвсэгт Хүчний мэргэжлийн ангийн анхны “Алтан хараацай” болсноороо манай хамт олон бахархаж явдаг билээ.
 
'''АЯЛАЛ ЖУУЛЧЛАЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:''' Тус суманд аймаг сумын тусгай хамгаалалттай байгалийн үзэсгэлэнт Баянбогд, Аргалант, Тахиат, Харангад уулнууд, Хар заг, Гурван бяруугийн хөндий, Майхан цавын улааны жугана, Өвөр цайдмын шүү болон түүхэн дурсгалт хадны бичээс, цэргийн шивээ зэрэг олон газрууд байдаг. Энэхүү байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газар нутгуудыг түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой.
 
Тус сумын нутаг Бор нуруу хэмээх газарт 30 га газарт дэлхийд ховорт тооцогдох Үзсэнээр гэтэлгэгч Хас цагаан сүм суварга 2011 оноос эхлэн баригдаж байна. Энэхүү сүм суварга баригдаж ашиглалтад орсноор Хүслийн уул, Хамрын хийдийн маршрутад орж аялал жуулчлал цогц утгаараа хөгжих боломж бүрдэнэ.
{| class="wikitable"
|+Саяхны арван жилийн зарим тоон өөрчлөлт<ref name="стат2011">Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. [http://web.nso.mn/portal/content_files/comppmedia/cpdf0x4347.pdf Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдал - 2011 он]. Сайншанд 2012 он.</ref><ref>Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. [http://web.nso.mn/portal/indexc.php?v=11&m=26&s=1 Сумдын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн зэрэгцүүлэлт. 2000-2010 оноор]</ref>