"Польш"-ны өөр хувилбарууд

(мөнгөн тэмдэгт)
 
==Польш, Монголын харилцаа==
Эрт дундад зууны үеэс Монгол, Польш улсууд түүхэн холбоотой. Анх найман зууны тэртээд 1241 оны тавдугаар сарын 9-нд Лигницэд монгол, польшууд нүүр учирч байсан. Энэ бол эндэх газар нутаг дээр болсон томоохон цэргийн урлаг шаардсан тулалдааны нэг байсан гэдэг. Үүнээс хойш польшчууд монголчуудыг мэддэг болсон. Тэгвэл Орчин үед 1955 оны 4 дүгээр сард Монгол Улс Польш Улстай дипломат харилцаа тогтоосон. Польш улсад 1960-аад оны эхээр Монголын Элчин сайдын яам нээгдэж, анхны гурван монгол оюутан /Алтангэрэл, Н.Төмөрхуяг, Чимиддорж/ тус улсад польш хэлний ангид сурч эхэлжээ. Үүнээс хойш польшид сурч дээд боловсрол эзэмшисэн монгол иргэдийн тоо 1500 орчим болоод байна.
 
1990 оны эхээр монголчууд олноор сууршиж, ажиллаж амьдарч эхэлсэн. Ихэнх нь уламжлалт дорнын анагаах ухааны эмч нар юм. 2015 оны байдлаар албан бус тоогоор нийт 1200 орчим (үүний 100 гаруй оюутан) монголчууд Польшид сурч, ажиллаж байнга амьдарч байна.
Anonymous user