Франц: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 128:
[[Зураг:Eugène Delacroix - La liberté guidant le peuple.jpg|thumb|right|190px|1830 оны хувьсгалын зураг]]
[[Зураг:NormandySupply edit.jpg|thumb|right|190px|Холбоотны цэрэг [[Норманд]]ад газардаж баруун фронтыг нээжээ]]
1789 онд [[Бастилийн гянданг эзлэн авсан нь|Бастилийн гянданг эзэлж авснаар]] эхэлсэн [[францын хувьсгал|хувьсгал]] вангийн хэмжээгүй эрхийг [[хаант засаг|хэмжээт эрх]] болгоод зогсолгүй [[хүний эрх]], [[иргэний эрх]]ийг тунхаглаж, 1792 онд Бүгд Найрамдах Франц Улсыг анх удаа байгуулав.<ref>Censer, Jack R. and Hunt, Lynn. Liberty, Equality, Fraternity: Exploring the French Revolution. University Park, Pennsylvania: Pennsylvania State University Press, 2004</ref> Европын бусад орны вангууд шинэ дэглэмд дургүйцэж франц вангийн хуучин эрхийг сэргээхийг оролдож олон улсын тэмцэлдээн болсон ч хүчээ авсан Францын хувьсгалчид 1792–1802 оны хооронд бүгдийг ялан дийлэв. Францад 1793-1796 оны хооронд л гэхэд 200,000–450,000 хүний амь үрэгдсэн гэдэг.<ref>[http://www.port.ac.uk/special/france1815to2003/chapter1/interviews/filetodownload,20545,en.pdf "The Terror in the French Revolution"]</ref> [[Наполеон Бонапарт]] 1799 онд засгийн эрхийг авч 1804 онд [[Францын эзэнт гүрэн|Францын хаан]] болов. Францыг эсэргүүцсэн [[Их Британи]] тэргүүтэй Европын орнуудтай Франц хамсаатнуудынхаа хамтаар дайтаж бүгдийг дийлж харьяа нутгаа тэлэн томорсон боловч 1812 онд [[Оросын эзэнт гүрэн|Оросыг]] баралгүй буцаад 1815 онд [[Ватерлоогийн тулалдаан|Ватерлоод]] ялагдснаар уг нутагтаа эргэн бууж, бурбон овогтон вангийн сууринд дахин (1815–1830) гарчээ.<ref>Blanning, Tim (April 1998). [http://www.questia.com/googleScholar.qst?docId=5001329960 "Napoleon and German identity]</ref> 1830 оны долоодугаар сард төр ахин хувьсч, бүгд найрамдах улс хоёр дахь удаагаа байгуулагдав. Үүний жишгээр 1848 онд Европ даяар [[Европын 1848–1849 оны хувьсгал|хувьсгал гарч]] боочлолоос татгалзаж, сонгуульд бүх ангийн эрчүүд санал өгдөг болсон юм.
 
1870 онд [[Герман улс]] нэгдэн байгуулагдахыг сөрж байлдаж байсан бол [[Дэлхийн нэгдүгээр дайн]]д Антантын, [[Дэлхийн хоёрдугаар дайн|хоёрдугаар дайнд]] Холбоотны тал гээд мөн Германы эсрэг талд багтан дайтаж байв. I дайнд хүн амынхаа 4% (1.2 сая)-ийг алдсан<ref>[http://news.bbc.co.uk/2/hi/europe/7199127.stm "France's oldest WWI veteran dies"]</ref> бол II дайнд 55 түмэн (1.35%) амь өргөжээ. Дайнд үндсэн орноо эзлүүлж баларсан Франц дайн дуусахад улсаа босгон колони руугаа эргэж хандсан. [[Энэтхэг-Хятадын хойг]] дахь колонио сэргээхийг хүссэн ч [[вьетнамчууд]] бууж өгсөнгүй 1954 оны [[Женевийн бага хурал|Женевийн бага хурлаар]] коммунист, коммунист бус хоёр улс болоод Францад олдох хөг өнгөрчээ. Тэр жил хамгийн чухал колони [[Алжир]] Францын эсрэг босоод 1962 онд санасандаа хүрэхтэй зэрэгцэн 1956 онд [[Тунис]], [[Марокко]], 1960 онд бусад олон орон Францаас тусгаар тогтносон. Францын харьяанд үлдсэн нь бас цөөнгүй бөгөөд өдгөө [[Францын далайн чанад аймаг, нутаг дэвсгэр]] гэдэг.