Барон Унгерн фон Штернберг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 122.201.22.50 (яриа)-н хийсэн засваруудыг 122.201.21.154-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
No edit summary
Мөр 42:
1920 оны 10 сарын 26-нд Их Хүрээг довтолсон боловч Хятадын гамин цэргийн галын хүч илүү давуу байсан тул эхний дайралт амжилтгүй болон, тун удалгүй хоёр дахь дайралтыг харьцангуй амжилттай хийсэн ч эцэстээ сөрөг давшилтанд цохигдон [[Хэрлэн гол]]ын зүг ухаржээ. Монгол, [[буриад]] цэргүүд, түвдийн зуутаар хүчээ зузаатган, дэг журмаа сайжруулсан Барон Унгерн гурав дахь дайралтыг 1920 оны 12-р сард хийж хэд дахин давуу хүч бүхий (ойролцоогоор 10 мянга) Хятадын цэргийн хамгаалалтыг бут цохиж 1921 оны 2-р сарын 3-нд хотыг эзлэн авчээ. Дайралтын өмнө Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг хулгайлан чөлөөлсөн байна.
 
Хотын иргэд Барон Унгернийг чөлөөлөгчөө хэмээн хүлээн авсан боловч түүний зөвшөөрлөөр цэргүүд хотыг дээрэмдэн талсны дараа ард олны санаа бодол өөрчлөгдөх болов. Гэвч удалгүй өөрөө дээрэм тонуулыг хатуу гараар зогсоожээ. Тэрээр монголчуудтай өөрийн нөхөрлөлөө нэмэгдүүлэхийн тулд [[буддын шашин]]д орж Богд хааныг хаан ширээнд нь ёслол хийн залсан байна. Уг ёслолоор түүнд [[чин ван]]гийн хэргэм, улсыг мандуулагч их баатар жанжин цол олгосон байна. Их хүрээний дарангуйлан захирагч болсон тэрээр хатуу ширүүн бодлого явуулж, ялангуяа хотын хятад иргэд, еврей гаралтай болон зүүний үзэлтэй оросуудыг хоморголон устгаж байжээ. Хотыг түүний сөрөг тагнуулын албаны дарга дэд хурандаа Сипайло хатуу гараараа барьж байжээ. 1921 онд иргэний дайнд Зөвлөлт засаг ялах нь тодорхой болсон, Монголчуудын дэмжлэг эрс багассан тул Барон Унгерн Оросын ард түмнийг Зөвлөлт засгийн эсрэг босгон Орос, Монголыг нэгтгэсэн Төв их гүрнийг байгуулан гэсэн галзуу төлөвлөгөө гарган Их Хүрээг орхин хойд зүгт хөдлөжээ. Зөвлөлт Оросын явуулсан шинэ эдийн засгийн бодлого тариачдын дургүйцлийг ихээр төрүүлж, бослого хөдөлгөөн байнга гарч байсан нь энэ шийдвэр гарахад нөлөөлсөн байна.Үүгээр Монголруу дайрсан
 
== Хойд зүгийн аян, урвалт, цаазаар авалт ==