Дэлгэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
дэлгэр
Мөр 1:
'''Дэлгэр''' ({{mongolUnicode|ᠳᠡᠯᠭᠡᠷ|h}}) нь [[Говь-Алтай]] аймгийн [[сум]] юм. Сумын нутгийн хойд хэсэгт [[Гуулин]] тосгон оршино.дэлгэр сум нь алтай хотоос 90км зайд оршдог тал хээрийн сум юм. 5 багтай. Уул тал хосолсон, байгалийн өвөрмөц тогтоц ихтэй.
 
Говь-Алтай аймгийн Дэлгэр сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучинаар Хантайшир уулын аймгийн Хантайшир уулын хошуу байжээ.
{{Говь-Алтай}}
 
Засаг захиргааны нэгжийн хувьд Баян-өндөр, Баянбуурал, Баянсан, Баянхонгор, Гуулин багуууд, Тайгам, Гуулин гэсэн 2 тосгонтой. Тус сумд Гуулингийн 1800 га тариалангийн талбайн  услалтын систем, Дагналтайн 80 га-н тариалангийн талбайн услалтын системтэй мал аж ахуй, газар тариалан хосолсон, 662507 га талбайг хамран оршдог.  3022 хүн амтай, баруун бүс чиглэлийн улсын чанартай 128 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг, Говь-Алтай аймагтаа 18 сумаас хүн амын тоогоор 3, мал сүргийн тоогоороо  1-рт ордог томоохон сумдын нэг юм. Баруун алтай нутгийн үүд хаалга  их хөгжлийн хоймор тал болсноороо онцлог нутаг билээ. Дэлгэр нутагт зам барилга, цахилгаан дулаан, усан хангамж, дэд бүтцийн асуудлууд шийдэгдсэн бусад сумдтай харьцуулахад хөгжлийн боломж дүүрэн сум юм.
 
'''Байгаль, газар зүйн онцлог'''
 
'''''Газарзүйн онцлог.''''' Далайн төвшинээс дээш 2750-3100 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Монгол Алтайн нурууны үргэлжлэл мужид хамаардаг учир мал аж ахуй газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
 
Сумын нутаг дэвсгэр нь баруун талаараа Баянбуурал, Хөх сэрхийн нурууд, өмнө талаараа зөөлөн хөрс бүхий Говь, тал хээрийн бүсэд хамааран оршдог учраас мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой.
 
'''''Цаг уурын нөхцөл'''''
 
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.
* 1 дүгээр сарын дундаж
температур  Агаарт -25,5 хөрсөндөө-26,2°С
* 7 дугаар сарын дундаж
температур Агаарт +20,1 хөрсөндөө 26,7°С
* жилийн дундаж салхины хурд 4-9 м/с
* жилийн хур тунадасны нийлбэр 121,1 мм
Өдөр шөнийн халуун хүйтний зөрүү 10 хэм
 
Жилийн дунджаар 248,3 мм тунадас унадаг.{{Говь-Алтай}}
[[Ангилал:Говь-Алтай аймгийн сумд]]
{{stub}}