Монголын Ардчилсан Нам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Logo_АН.png файлыг коммонсд Alan хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Copyright violation; see Commons:Licensing - Using [[:c:COM:VFC|VisualFileCha
No edit summary
Мөр 2:
 
'''Ардчилсан Нам''' нь [[Монгол]]ын [[улс төрийн нам]]уудын нэг. Өдгөөгийн Ардчилсан нам нь [[2000]] оны [[12 сарын 6]]-нд [[Монголын Үндэсний Ардчилсан Нам|Үндэсний Ардчилсан Нам]], [[Монголын Социал-Демократ Нам|Социал-Демократ Нам]], Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн 6 хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан.
 
Тус нам нь [[2000]] оны [[Улсын Их Хурал|УИХ-ын]] сонгуульд [[Ногоон Нам]]тай эвсэн оролцсон ч ганцхан суудалтай хоцорсон бөгөөд [[2004]] оны сонгуульд Эх Орон-Ардчилсан Шинэ Социалист Нам (өнөөгийн [[Эх Орон Нам]])-тай "Эх орон-Ардчилал" эвсэл байгуулан оролцож 76 суудлын 34-ийг авсан. Гэхдээ сонгуулийн өмнө намаасаа нэр дэвших эрх авч чадаагүй 3 гишүүн нь ард түмний итгэлийг хүлээн сонгогдсон хэдий ч намаасаа хөөгдсөн. Эрх баригч [[МАХН]]-тай бараг тэнцүү суудалтай болсон тул зөвшилцсөний үндсэн дээр 2, 2 жилээр хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаа хувааж барихаар тохиролцож гэрээ байгуулсан. Ийнхүү их эвслийн засгийн газар байгуулагдаж, [[Монгол Улсын Ерөнхий Сайд|ерөнхий сайд]]аар тус намын [[Цахиагийн Элбэгдорж|Ц.Элбэгдорж]] сонгогдсон. [[2005]] оны [[5 сар]]д болсон [[Монгол Улсын Ерөнхийлөгч|ерөнхийлөгчийн]] сонгуулиар [[Мэндсайханы Энхсайхан|М.Энхсайхан]]ы нэрийг дэвшүүлсэн боловч намын зүгээс дэмжлэг үзүүлээгүйгээр барахгүй үндсэндээ эсрэг сурталчилгаа явуулснаар ялагдал хүлээсэн.
 
Эх орон-Ардчилал эвсэл задарснаар тус намын парламент дахь гишүүдийн ихэнх нь засгийн газраа хадгалж үлдэхийн тулд [[МАХН]]-ын бүлэгт элсэн орж, урвагчид хэмээн цоллуулж байсан нь ч нэмэр болсонгүй, Элбэгдоржийн засгийн газар 2005 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Үүний дараа намын бүлгээ байгуулсан боловч [[Монгол Улсын Үндсэн хуулийн цэц|Үндсэн Хуулийн Цэц]] тэр талаар үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан тул Ардчилсан Намын Зөвлөл гэдэг нэрээр 26 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан.
 
2008 онд болсон сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд 27 суудал эзэлж байв.
 
[[2012 оны Улсын Их Хурлын сонгууль]]д 31 суудал авч, хамгийн олон суудалтай нам болсон бөгөөд тус намын дарга [[Норовын Алтанхуяг|Н.Алтанхуяг]] 2012 оны 8 сараас 2014 оны 11-р сарын 5 хүртэл [[Монгол Улсын Ерөнхий Сайд]]аар ажиллаж байсан юм. Түүнээс хойш 2014 оны 11-р сарын 21-нд [[Монгол Улсын Ерөнхий Сайд|Монгол Улсын Ерөнхий Сайдаар]] [[Чимэдийн Сайханбилэг]] Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байна.
 
==Дарга нар==