Санжбэгзийн Төмөр-Очир: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 29:
Санжбэгзийн Төмөр-Очир. Монголын улс төрч, УИХ-ын дарга асан. С.Төмөр-Очир 1950 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн "Дулаан энгэр" гэдэг газар мэндэлжээ. 1969 онд аймгийн төвийн 1-р 10 жилийн дунд сургууль, 1974 онд МУИС-ийг төгссөн. Математикч, математикийн багш мэргэжилтэй. 1977-1981 онд МУИС-ийн аспирантурт, 1983 онд Москвагийн Их сургуулийн дээд курст социологич мэргэжлээр суралцаж төгссөн. Гэр бүл, 2 хүүхэдтэй.
Философийн ухааны доктор /Рh.D/, доцент, профессор. УБДС, МУИС-д багш, тэнхимийн орлогч эрхлэгч, хичээл ангийн эрхлэгч, сургалт, хүмүүжил эрхэлсэн дэд захирал, 1992-1995 он Дээд боловсролын газрын дарга, 1995-1996 онд ШУБЯ-ны сайд, 1996-2000 онд МУ-ын УИХ-ын гишүүн, 2000-2001 онд МУ-ынУИХын УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 2001оны 10-р сарын 19-ний өдрөөс 2004 он хүртэл Монгол улсын УИХ-ын даргаар ажиллаж байв.
1995 оноос МАХН-ын бага хурлын гишүүн, 1997 оноос МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2000-2001 онд МАХН-ын нарийн бичгийн дарга, 2000-2002 онд Архангай аймгийн нутгийн зөвлөлийн даргаар, 2000 оноос МУИС-ийн удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна. Олон улсын дээд боловсролын академич, Япон улсын Токио хотын Биеийн тамирын шинжлэх ухааны их сургуулийн хүндэт доктор, "Хөдөлмөрийн хүндэт медаль", "Алтан гадас" одонгоор шагнагджээ. С.Төмөр-Очир нь 60 гаруй ном, сурах бичиг, өгүүлэл бичиж туурвижээ.