Танк: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 4:
 
== Түүх ==
1904 онд өөрөө явагч хуягт машиныг Австрид зохион бүтээжээ. Уг машиныг цэргийн дарга, өндөр зэрэглэлтэй улс төрчдийн амь насыг хамгаалах зориулалтаар үйлдвэрлэж эхэлсэн байна. Үүний дараа английн эрдэмтэд танк зохион бүтээх ажилд идэвхтэй оролцож 1916 онд анхны хуягт танкийг хөдөлгөсөн байна. Соммын тулалдааны үеэр [[Их Британи]]й арми [[Уинстон Черчилль|Уинстон Черчиллийн]]ийн шууд удирдлаган дор 2600 орчим танкийг үйлдвэрлээд байсан нь тухайн цаг үедээ дэлхийн хамгийн хүчирхэг хуурай замын армийг үүсгээд байв.
[[Дэлхийн нэгдүгээр дайн]]ы үед [[Нэгдсэн Вант Улс|британичууд]] окопны байлдааны гацаанаас гарахын тулд танкийг анх бүтээж, байлдаанд хэрэглэжээ. Анх [[Соммын тулалдаан]]д цөөн тоогоор гаргаж ашигласан. Танкийг анх бүтээж байхдаа [[зэвсэг]] гэж танигдуулахгүйн тулд [[Месопотам]]ын аян дайнд хэрэглэх ус тээвэрлэгч байдлаар зохион бүтээж байсан бөгөөд хийж буй зүйлээ "танк" ("water tank" буюу "ус нөөцлөх сав" гэсэн утгатай англи үгээр) гэж нэрлэж байв. Үүнээс гадна нэрийн гарлын талаар хоёр ч өөр санал байдаг. XV зууны дунд үед нэрт зохион бүтээгч [[Леонардо да Винчи]] бүтээлийнхээ нэгэн хэсэгт өөрөө явагч гинжин техникийг зурж, хэрхэн ажиллах техникийн дэс дарааллыг бичсэн байдаг. Үүнээс Английн зөгнөлт зохиолч Уейлс санаа авч “Газрын төмөр хуягт” нэртэй өгүүллэгээ бичиж байв. Түүний бүтээл танкны эд ангиудыг нарийн дүрсэлж бичсэн зохиол байжээ. Чухамдаа санаандгүй бичсэн түүний зохиол ирээдүйн танк бий болоход чухал үлгэр болсон юм.