Туркменистан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 67:
'''Туркменстан''' нь Төв азийн улс бөгөөд баруун хойд хэсгээрээ [[Хасаг улс|Казакстан]], хойд болон зүүн хэсгээрээ [[Узбек улс|Узбекстан]], зүүн өмнөд хэсгээрээ [[Афганистан]], өмнөд болон баруун өмнөд хэсгээрээ [[Иран улс|Иран]] улстай болон баруун талаараа Каспийн тэнгистэй тус тус хиллэдэг.
 
Газар нутгийн хэмжээгээр Дэлхийд 53 дугаар байранд буюу 491 мянган км² газар нутагтай. Засаг захиргааны таван муж, нэг нийслэл болгон хуваадаг.
 
Туркменстан   нь олон зуун жилийн турш соёл иргэншлүүдийн уулзвар болж байсан. Дундад зууны үед [[Мерв]] хот нь 15-р зууны дунд хүртэл Хятадын худалдаа арилжааны цуваа явдаг байсан [[Торгоны зам]]<nowiki/>ын чухал зогсоол бөгөөд Исламын ертөнцийн агуу хотуудын нэг байсан. 1881 онд [[Оросын эзэнт гүрэн|Оросын эзэнт]] гүрний хавсарга улс болсон. Туркменстан нь Төв Ази дахь Болшевикийн  эсрэг хөдөлгөөн өрнүүлж байсан боловч 1924 онд ЗХУ-ын бүрэлдэхүүн Бүгд найрамдах улс болж, 1991 онд [[Зөвлөлт Холбоот Улс|ЗХУ]] задарч тусгаар тогнтолоо зарлах хүртэл [[Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркмен]] (Туркмен ССР) улс хэмээн нэрлэгдэж байсан.