File Transfer Protocol: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
'''FTP''' ('''File Transfer Protocol''')- '''Файл дамжуулах протокол''' нь дэлхийн хаана ч байгаа компьютерийн файлыг харах, сонирхсоноо хуулах боломж олгоно. FTP талбар нь Хост буюу интернэтэд холбогдсон компьютер бөгөөд түүнд файл хадгалагдана. FTP талбарыг коллеж, их дээд сургууль, засгийн газрын агентлаг, компани хувь хүмүүс бүрдүүлнэ. Интернэтэд олон мянган FTP талбар бий. Зарим FTP талбар хувийнх байдаг. Ийм талбарын файлд хандахдаа нэвтрэх үгээ оруулна. Олон компани ийм талбарыг дэлхийн өнцөг буланд байгаа өөрийн ажилтан, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх зорилгоор ажиллуулдаг. Мөн нийтийн FTP талбар байх ба энэ нь нийтэд зориулагдсан асар их мэдээлэл бүхий FTP талбар олон бий. Түүний файлд хандах нэвтрэх үг шаардлагагүй, хэн боловч мэдээллийг үнэгүй авч ашиглаж болно. Энэ сайтуудад холбогдохдоо User ID: anonymous, Password: и-мэйлийн хаягаа бичнэ.
 
Бичгийн шүүгээн дэх хавтаснуудад бичиг баримтыг цэгцлэн хадгалдгийн адилаар FTP талбарын файлууд тус тусын хавтаст хадгалагдаж байдаг. FTP талбарт PUB хэмээх их хавтас байх ба түүнд дэд хавтас, файлууд хадгалагдана. Олонх дэд хавтасын нэр нь түүнд ямар төрлийн файл хадгалагдаж байгааг илэрхийлнэ. Тухайлбал apps хавтаст хэрэглээний программ, docs хавтаст бичгийн файлууд байдаг. Сайн зохион байгуулагдсан FTP талбар нь файлын талаар тайлбар өгөх "readme" "index" файлтай байдаг. Талбарын даац гэж байх бөгөөд FTP талбарт нэг зэрэг холбогдох хүний тоо хязгаартай. Хэрэв FTP талбартай холбогдоход алдааны мэдээлэл гарвал даац нь хэтэрчээ гэсэн үг. Ачаалал багатай үе нь FTP талбартай ажлын бус цагаар амралтын өдрүүдэд холбогдоход түүний ачаалал бага байдаг. Зарим нийтийн хэрэгцээний FTP талбар нь өөрийн салбаруудтай байдаг. Эдгээрт үндсэн талбарт байдаг мэдээлэл бүгд байдаг ч ачаалал нь түүнийхээс бага байна. Газарзүйн хувьд хэрэглэгчдэд илүү ойрхон салбар байвал холбогдоход хялбар, найдвартай байна. Салбаруудыг үндсэн талбарын мэдээллээр байнга баяжуулан шинэчилж байдаг.[[Файл:FTP серверлүү хандах.jpg|thumb|372x372px|FTP серверлүү хэрэглэгчийн нэр нууц үгээрээ нэвтэрч орно серверт байгаа файлууд татах файл байршуулах зэрэг үйлдэлүүдийг хийж болно]]
 
FTP нь нэг системээс нөгөөд файл дамжуулахад хэрэглэгддэг стандарт арга юм. Түүний зорилго нь <nowiki>RFC 0765</nowiki>- д:
 
1. Файл хуваалцахыг дэмжих (to promote file sharing).
 
2. Гадаад комьпютеруудын шууд бус далд хэрэглээг дэмжих.
 
3. Хэрэглэгчийг машинууд дээрх файл хадгалах системийн өөрчлөлт (variation) уудаас
 
халхлах тусгаарлах.[[Файл:FTP серверлүү хандах.jpg|thumb|372x372px|FTP серверлүү хэрэглэгчийн нэр нууц үгээрээ нэвтэрч орно серверт байгаа файлууд татах файл байршуулах зэрэг үйлдэлүүдийг хийж болно]]
== '''FTP аюулгүй байдал''' ==
Ftp протокол нь аюулгүй байдалын олон сул талтай 1999 онд <nowiki>RFC 2577</nowiki> зохиогчид дараах асуудлыг нь эмзэг гэж жагсаасан