Монголын үндэсний түүхийн музей: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 103.57.94.93 (яриа)-н хийсэн засваруудыг 112.72.13.144-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 31:
=== ЭРТНИЙ МОНГОЛЫН ТҮҮХ ===
 
Монгол дахь чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор 800 000 жилийн өмнө эхэлж, хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үе хэмээн хуваагддаг. Эртний хүний амьдарч байсан бууц суурины дурсгал эдүгээ монголын бүх нутгаас олдож байна.
 
Хуучин чулуун зэвсгийн үе “Палеолит” МЭӨ 800000-12000 жилийн өмнө хүмүүсийн гол багаж зэвсэг нь чулууг бутлаж хийсэн хутга мэт зүйл байв. Түүнчлэн яс, эвэр, том биетэй амьтны шүдээр ч зэвсэг хийж байжээ. Монгол дахь хуучин чулуун зэвсгийн хамгийн эртний дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дахь Цагаан агуйгаас олдсон чулуун зэвсэг бөгөөд ойролцоогоор 800 000 жилийн өмнөх үед холбогдоно. Хуучин чулуун зэвсгийн гол гол дурсгалууд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Өлзийт сумын Уранхайрхан уул, Ховд аймгийн Үенч сумын Үенчийн гол, Алтай сумын Барлагийн голын ойролцоо, Өвөрхангай аймгийн Гучин ус сумын Гучин ус, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх ба Ёроолын дурсгалууд музейн үзүүллэгт бий.