5G: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 7:
* '''Аянга цахилгаан мэт хурдан хариу:''' 5G сүлжээнд секунд бүрд урсах мэдээллийн хэмжээ их тул ямар нэг үйлдэлд тэр дороо хариу үзүүлэх чадвартай. 4G сүлжээнд видео эхлэхдээ хэдэн секунд хүлээлгэх нь асуудал биш. Гэтэл жолоочгүй машин зэрэг үйлдэл болгон нь тасралтгүй, сааталгүй хийгдэх ёстой хэрэглээнд энэ нь хангалтгүй. Жишээ нь нэг машин нөгөө машиндаа даруй тормослох хэрэгтэй тухай дохио дамжуулахад 4G сүлжээнд 15-25 миллисекунд шаардах юм.Гэтэл 5G сүлжээнд 1 миллисекунд хэрэгтэй юм.
Үүрэн холбооны салбарынхан 5G сүлжээнд шилжих хугацааг 2020 гэж товлож байна. AT&T, Nokia Networks компаниуд энэ хугацааг боломжийн гэж үзэж байгаа. Харин Deloitte & Touche зөвлөх компани 2022 гэвэл илүү бодитой гэж үзжээ. Alcatel-Lucent компани бүр 2025 оноос нааш массын хэрэглээ болохгүй гэж үзэж байгаа юм.
Ямар ч байсан мэдээллийн хувьсгалын тав дахь үед шилжих хугацаа хаяанд ирснийг бүгд хүлээн зөвшөөрч байна. [[Файл:5G_үе_шат.gif|thumb|5G үе шат]]
 
==== '''5G сүлжээ бүтээл:''' ====
Энэ сүлжээ нь бүрэн хэмжээний киног нэг секундэд татах чадвартай байх гэнэ. Өөрөөр хэлбэл өнөөдөр дөнгөж шилжээд байгаа 4G сүлжээнээс 1000 дахин хурдан байхаар төсөөлж байгаа гэжээ.
 
БНСУ-ын засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдэлд “бид 1990 онд 2G сүлжээг нэвтрүүлж, 2000-аад оны үед 3G сүлжээнд орсон. Харин 4G сүлжээг 2010 онд байгуулаад байгаа билээ. Тиймээс одоо бид 5G технологийг хөгжүүлж эхлэх цаг нь болсон” гэсэн байна.
 
Тэдний төлөвлөгөөгөөр бол 2017 онд туршилтын ажил эхэлж, 2020 он гэхэд бүрэн хэрэглээнд нэвтрүүлэх юм.
 
===== '''5G сүлжээ ашиглалт''': =====
5G сүлжээний эрин үе иржээ. Энэ нь жирийн интернэтийн хурдаас бараг 1000 дахин илүү хурдан байх болно гэсэн нь хүмүүсийн анхаарлыг ийнхүү ихээр татаж байгаа юм. Өмнөд Солонгост 5G-ийн хэрэглээ бусад улсуудтай харьцуулахад хамаагүй илүү хэрэгцээ шаардлагатай байгаа бөгөөд саяхан тус улсын Засгийн газраас хийсэн мэдэгдэлд Өмнөд Солонгос улс 1.5 тэрбум ам.долларыг 2020 он хүртэл тус сүлжээг хөгжүүлэхэд зарцуулах тухайгаа дурджээ. Ухаалаг утасны хэрэглээ ихэссэнээр 5G сүлжээний хэрэглээ илүү ихээр шаардагдаж байгаа. Анх 3G сүлжээг хэрэглэж байсан бол улаалаг утасны хүчин чадал үзүүлэлтүүд нь нэмэгдэхийн хэрээр интернэтийн хэрэглээ, хурд нь өсөх шаардлага тулгарсан.
 
1990-ээд оноос Өмнөд Солонгост интернэтийн хэрэглээ олон нийтэд тархаж эхэлсэн юм. Эхэн үедээ суурин интернэт болон 2G сүлжээг хэрэглэдэг байсан бол 2000 оноос 3G ашиглаж 2010 оноос 4G ашиглаж эхэлсэн. Харин одоо тэдний хэрэглээ 5G-д суурилахаар ажиллаж байна. 2020 он гэхэд энэ улсын газар нутгийн хаанаас ч өндөр хурдны 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.
 
Европын холбооны улсууд 5G сүлжээг 2020 он гэхэд иргэдэд хүргэхийн тулд 160 сая ам.доллар төлөвлөөд байгаа нь Өмнөд Солонгосын төсөвлөсөн мөнгөний дэргэд өчүүхэн гэж хэлэхүйц байгаа нь анхаарал татаж байна.
 
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад интернэтийн хэрэглээ хамгийн өндөртэй улсаар Өмнөд Солонгос улс тодорсон. Тус улсын нийт хүн амын интернэтийн идэвхтэй хэрэглээний 97 хувийг 18-24 насныхан эзэлж байна.
[[Файл:6ud3c3v84mn5ul5kfbnsdr8v4t.jpg|thumb|Сүлжээ]]
 
==== '''5G сүлжээ үнэ:''' ====
Технологийн бас нэгэн гайхалтай дэвшил болох 5G сүлжээ ашиглах хугацаа ойртсоор. 4G-ээс 40 дахин хурдтай байх тул тэр хэрээр үнэтэй байх гэнэ.
 
Жишээ нь 5G сүлжээтэй Нокиа утас 8К чанартай бичлэгийг төвөггүй үзэж, 3D өндөр нягтралттай киног 6 секундэд татдаг болох юм байна. Харин үнийн хувьд 4G хэрэглэдэг байсан үнээс 3 дахин их байх тооцоог CISCO гаргажээ.
 
==== '''5G бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ:''' ====
Өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт дэлхийд тэргүүлэгч компаниуд 5G буюу үүрэн телефоны тав дахь үеийн анхдагчид болохоор ид өрсөлдөж байна. 3G, 4G-гийн араас залган гарч ирэх 5G сүлжээ хэрэглээнд нэвтрэх тэр үед бидний амьдрал өөр, бүр огт өөр болно хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. 
 
Ингэж хэлэхээр магадгүй та интернэт дүрс бичлэгийг гацахгүйгээр үзэх, томоохон багтаамжтай мэдээллийг ачаалахгүйгээр харж болох гэх мэтээр төсөөлж байж магадгүй. Тэгвэл 5G-гийн зөвхөн нэг давуу тал нь энэ бөгөөд үүнээс асар том өөрчлөлтийг хүн төрөлхтний амьдралд авчирна гэж Их Британийн 5G төслийн инновацийн судалгааг удирдаж буй профессор Рахим Тафазолли хэлж байна. Сурригийн их сургууль дээр түшиглэн, хэдэн арван сая ам.долларын санхүүжилтээр 5G-гийн судалгааны ажлыг хийж буй тэрээр “5G нь радио долгионы хамрах хүрээг нэгтгэж, их засвар хийх мэт өөрчилнө” хэмээн хэлж байна. 
 
Тэгэхээр 5G-г тодорхойлж буй “радио долгионы хамрах хүрээ нэгдэнэ” гэдгийг юу гэж ойлгох вэ. 
 
Мэдээлэл нь радио долгионоор дамждаг. Тэр радио долгионууд нь давтамжаасаа хамааран хэсэг хэсгээрээ боолт болон хуваагддаг. Боолт бүр өөр өөр төрлийн харилцаа холбоог төлөөлнө. Жишээлбэл, нисэх хүчний болон тэнгисийн цэргийн навигацийн дохиолол нэг боолтод багтах бол, телевизийн долгион, үүрэн телефоны долгион тус тусдаа боолтод орно. Энэ боолтуудын давтамжийг “Олон улсын харилцаа холбоо”-ны холбооноос зохицуулдаг. 
 
Харин 5G гарч ирснээр энэ бүтэц хэрхэн өөрчлөгдөх вэ гэхээр Олон улсын харилцаа холбооны газраас радио сүлжээний тодорхой хэсгүүдийг иж бүрнээр нь шинэчлэн зохион байгуулах бөгөөд өмнөх 3G, 4G сүлжээ ч урьдын хэвээр ажилласаар байх юм. 
 
Мэдээж 5G-г нэвтрэх үед бидний амьдралын интернэт хэрэгцээ шаардлага үлэмж хэмжээгээр өссөн байх болно. 2020 он гэхэд 50-100 тэрбум хэрэгсэл интернэтэд холбогдсон байх болно гэсэн тооцоог “Эриксон судалгаа”-ны захирал Сара Мазур хэлж байна. Тиймээс сүлжээний багтаамжийг тэр хэрээр нэмэгдүүлэх ёстой болно. Сүлжээний багтаамжийг нэмэгдүүлнэ гэдэг авто замын тунелийг өргөтгөхтэй бага зэрэг төстэй. Тунель дэх урсгалын тоо нэмэгдэх тусам олон машин түүгээр зорчих боломжтой болдог шиг сүлжээний багтаамжийг ч тэгж нэмэгдүүлэх шаардлага гарна. Тухайлбал, холын замд зорчиж яваа машинуудыг нэг урсгалаар, ойрын зайд зорчиж буй орон нутгийн машинуудыг өөр урсгалаар явуулна гэх мэтээр ангилдаг шиг радио долгионы боолтуудыг зохицуулна гэсэн үг. 
 
'''Секундэд 30 кино татах хурд'''
 
Ингэж харилцаа холбооны салбар, радио долгионы бүтцийг өөрчлөхөд хүргэж буй 5G сүлжээ амьдралд нэвтэрснээр эгэл жирийн бидний амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ. 
 
Юун түрүүнд хэлэхэд, 5G таны төсөөлснөөс ч хурдан байх болно. Профессор Тафазолигийн хэлж буйгаар 5G нь секундэд 800 гигабитийн хурдтай буюу одоогийн туршилтын үзүүлэлтээс 100 дахин хурдан байх гэнэ. 
 
Samsung компани 2013 онд 5G-г 1Gbps /секундэд нэг гигабит/ дээр туршиж үзсэнээ олон нийтэд зарлах үед хэвлэлүүд энэ тухай мэдээлэхдээ “Нэг секундын дотор HD бичлэгтэй нэг кино татаж авна гэсэн үг” хэмээн тайлбарлаж байв.  Харин 800 Gbps гэдэг нь ганцхан секундын дотор 33 HD кино татаж авах хэмжээний хурд юм. Өөрөөр хэлбэл, 5G бидний амьдралд нэвтрэх үед өндөр чанартай бичлэг, киног секундын дотор хэдэн арваар нь татаж авдаг болох ажээ.
 
Түүнчлэн 5G хэрэглээнд нэвтэрснээр бүхий л зүйл хоорондоо ухаалгаар холбог­дох боломжтой болно. Энэ нь сүүлийн үед хүн төрөлхтний амьдралд идэвхтэй нэвтэрч буй “Internet of Things” буюу хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийг хооронд нь сүлжээгээр ухаалгаар холбох дэвшилтэт технологи өргөн хүрээнд хөгжих боломжийг боломж олгох бөгөөд үүгээр хотууд хоорондоо холбогдож, эмч нар алсын зайнаас мэс засал хийж, машиныг жолоочгүйгээр унах мэтийн дэвшлүүд нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох юм. 
 
Өөрөө өөрийгөө жолооддог автомат машинууд хоорондоо холбогддог болох тул осол аваараас сэргийлж чадна. Мөн алсаас гэрийнхээ цахилгаан халаагуурыг асааж унтраах, сүү дуусч байгаа гэх мэтийг хэлж өгдөг хөргөгч зэрэг нь ердийн л зүйл болж, галт тэргийн аль суудал нь хоосон байгааг зорчигчид буудалд хүлээж зогсохдоо мэдэх гэх мэтийн дэвшлүүд нэвтэрнэ. 
 
Антений технологид гарах дэвшил нь гэнэт сүлжээ тасрах гэдгийг мартуулах 5G сүлжээний тусламжтайгаар эмч нарын оронд роботууд нарийн ярвигтай мэс засал хийх бөгөөд энэ нь аливаа үйл явцад хариу үзүүлэх хүлээлтийн хугацааг асар их богиносгох ажээ. Хүний хариу үйлдэл хийхтэй харьцуулашгүй хурдаар роботууд мэс заслыг түргэн шуурхай хийх бөгөөд энэ тохиолдолд 5G нь 4G сүлжээнээс гэхэд 50 дахин хурдтайгаар үйлдэл хийх боломжтой болгоно. 
 
'''5G-гийн ид шидийг 2018 онд мэдрэх нь'''
 
Энэ бүх дэвшлийг авчрах 5G сүлжээг амьдралд нэвтрүүлэхэд хэдий хэмжээний өртөг зардал гарах нь одоогоор тодорхойгүй байна. Үүн дээр судалгаа хийж буй “Ericsson”, “Huawei” зэрэг компани ч зардал төсөв нь ямар гарахыг хэлж мэдэхгүй байна. Учир нь, 5G-г амьдралд бодитоор хэрэгжүүлэх ажил эхлэх яагаа ч үгүй байгаа юм. 
 
Япон улс 2020 оны олимпыг зохион байгуулах үедээ 5G-г нэвтрүүлсэн анхны орон болохоор эрмэлзэж байна. БНСУ, тэр дундаа “Samsung” 2018 оны өвлийн олимпын үеэр 5G-г түр хугацаагаар нээхээр ажиллаж байна. Тэгвэл “Huawei” компани ч 2018 Москвагийн ДАШТ-ий үеэр 5G-гийн ид шидийг мэдрүүлэхээр яарч байна. Хэдийгээр тэд 5G сүлжээгээр анхдагч болохоор өөр хоорондоо өрсөлдөж байгаа ч ерөнхийдөө энэ сүлжээг дэлхий даяар нэвтрүүлэх ажлын судалгаа хөгжилд хамтдаа асар их хэмжээний хөрөнгө оруулж байгааг хэлэх хэрэгтэй.  
 
5G хэзээ амьдралд нэвтрэх нь тодорхойгүй байгаа энэ үед 6G-гийн тухай яриа ч аль хэдийнэ эхэлсэн бөгөөд 2040 оны үед үүрэн телефоны зургаа дахь үеийн сүлжээ бий болох юм байна.[[Файл:5G_үе_шат.gif|thumb|5G үе шат]]
 
==== '''5G Сүлжээ үе шат:''' ====