5G: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 2:
5G нь дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээ нь бүтэн киног нүд ирмэхийн зуур татах, жолоочгүй автомашиныг удирдлагаар хангах чадвартай байх юм. 5G сүлжээ хэрэглэж эхлэх хугацаа 2020 оноос наашгүй байна. Өнөөдрийн утасгүй сүлжээний хамгийн дээд хурдыг 4G сүлжээ үзүүлдэг. Тэгвэл 5 жилийн дараа бид тав дахь үеийн гайхмаар хурдтай сүлжээтэй учрах юм.5G сүлжээг Internet of Things (IoT) буюу бүх төхөөрөмж сүлжээнд холбогддог болох эриний гол дэд бүтэц байна. 5G сүлжээ нь 4G-гээс 66 дахин хурдан ба ямар ч цагийн алдагдал, зөрөөгүйгээр бүгдийг хянах, удирдах боломжтой болох юм.
 
=== '''5G сүлжээнд шилжихэд дараах гол давуу талуудтайталууд''': ===
* '''Шинэ бодит байдал'''. 5G сүлжээ нь Augmented Reality, Virtual Reality хэрэглээнүүдэд томоохон түлхэц болно. Өөрөөр хэлбэл ухаалаг төхөөрөмжийн дурангаар харж байгаа бодит эд зүйлс дээр бодит бус хийсвэр зүйлс нэмэгдэж харагдана гэсэн үг. Жишээлбэл гар утасныхаа камераар урдаа байгаа эд барааг харахад түүний тухай бүх мэдээлэл, дээр нь нэмэгдэж харагдана. Машины салхины шилэн дээр урд харагдаж байгаа газрын мэдээлэл дүрслэгдэнэ. Энэ бүхэнд ямар ч сааталгүй ажиллах хурдтай сүлжээ хэрэгтэй.
* '''Агшин зуурын зугаа цэнгэл:''' Мэдээлэл татах хурд 4G сүлжээнд дээд тал нь секундэд 150 Мегавит хүрдэг.Тэгвэл 5G сүлжээнд энэ хурд доод тал нь 10 Гигабит хүрэх юм.Бүрэн хэмжээний киног 6 минут татахын оронд 4 секундэд татна гэсэн үг.