Сономбалжирын Буяннэмэх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Овог буруу байна
No edit summary
Мөр 1:
{{Инфобокс Зохиолч
| нэр = СодномбалжирынСономбалжирын Буяннэмэх
| зураг =
| хэмжээ = 200px
Мөр 25:
}}
 
'''СономбалжирийнСономбалжирын Буяннэмэх''' нь хувьсгалт хэвлэл, утга зохиол, урлагийн нэрт зүтгэлтэн. 1902 онд Говь түшээ гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.
 
==Ажил - Амьдрал==
Есөн настайдаа өвөрлөгч нутгийн Жирмийн чуулганы Тогтох тайж үрчлэн авч, гэрээр монгол, хятад, манж хэл заалгаж, гэрийн боловсролтой болсны дараа Өөртөө засах орны дунд сургуульд орж үндэсний бичиг үсгээс гадна орос, хятад хэлийг үзэж, манж, хятад хэлээр Дорно дахины сонгодог уран зохиол уншдаг болж, үндэсний хөгжим барьж сурчээ. С.Б.Буяннэмэх хувьсгалчдын нууц бүлгэм байгуулагдах үеэс тэдний үйл хэргийг дэмжин улмаар нууц бүлгэмийн идэвхтэй гишүүн болж, Монгол ардын намд элссэн байна. Тэрбээр Монголын анхны хувьсгалт хэвлэл “Монголын үнэн” сониныг хилийн чанадад гаргахад идэвхтэй оролцож, Эрхүү хотноо Б.Шумяцкийн хамт тус сонины 6 дугаарыг гаргаж, Хувьсгалчдын ухуулах хуудас хэвлэх, “Монголын ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг” зэрэг намын анхны баримт бичгийг боловсруулалцаж байв. 1922 онд хуралдсан анхдугаар их хурлаас Эвлэлийн Төв Хорооны даргаар сонгогдож, мөн ондоо Москвад болсон Алс дорнодын олон улсын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд оролцож, В.И.Ленинтэй уулзсан байна.
 
1924-1926 онд Өвөр Монголд очиж, “Дотоод Монголын ардын сэтгүүл”-ийг эрхлэн гаргаж байжээ. Дараа нь Буриадад уригдан Багшийн сургуулийн Монгол хэл бичгийн багшаар ажиллаж, “Уран үгсийн чимэг” гэдэг эмхэтгэл болон бусад хэвлэлийн ажилд оролцож, “Алсыг зорьсон алтан загас” үлгэр-тууж, олон арван нийтлал, өгүүллэг, шүлэг бичжээ. 1928 онд байгулагдсан зохиолчдын дугуйланд идэвхтэй оролцож, “Уран үгсийн чуулган” хэмээх анхны эмхтгэл гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 1922 онд Д.Сүхбаатарын нэрэмжит клуб нээгдэхэд “Ойрх цагийн товч түүх буюу Сандо амбан” хэмээх өөрийн жүжгийг анх тоглуулж байжээ. Тэрбээр 1928 оноос эхлэн ХЗЭ-ийн Төв Хороо, Хотын Намын хорооны дарга, Д.Сүхбаатарын нэрэмжит клуб, Цэнгэлдэх хүрээлэнгийн дарга, Уран зохиолчдын дугуйлан, Уран зохиолчдын товчооны дарга болон “Ардын үндэсний эрх”, “Үнэн” сонинд нарийн бичгийн даргаар ажиллаж, “Монгол ардын үндэсний соёлын зам”, “Шинэ толь”, “Улаан туяа” зэрэг сэтгүүлүүдийг эрхлэн гаргалцаж байжээ. С.Б. Оросын хувьсгалын удирдагч В.И.Ленинтэй биеэр уулзсан зохиолч, сэтгүүлчийн хувьд манай тогтмол хэвлэлд хамгийн түрүүнд В.И.Лениний дүрийг бүтээж, “Ленин” (1927), “Биеэр Ленин багш лүгээ учирсан байдлаас” (1930), “Гайхамшигт учрал” (1935) зэрэг нийтлэл, тэмдэглэл, найрууллыг бичжээ.
Мөр 34:
С.Буяннэмэх нь гучаад оны үед Монголын тогтмол хэвлэлд нийтлэл, өгүүлэл, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг бичлэгийн төрөл, зүйл үүсэж төлөвшихөд томоохон хувь нэмэр оруулж, найруулал (“Гайхамшигт учрал”), сурвалжилсан тэмдэглэл (“Шив шинэхэн цуурай”) зэрэг зүйлийг анхлан бичиж байжээ. Тэрбээр сонин хэвлэлд өөрөө үлгэрлэн бичихийн зэрэгцээ идэвхтэн бичигчдэд захиалга, зөвлөгөө өгч, материал бичүүлэн, тэдэнд гарын авлага болох зөвлөмж бичиж нийтлүүлдэг байв. Мөн Монголын хувьсгалт хэвлэлийн нийтлэлд утга зохиол, урлагийн шүүмж судлалын өгүүллийг төлөвшүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ. Түүний уран бүтээл олон талтай, баялаг агуулгатай байсан бөгөөд яруу найраг, үргэлжилсэн зохиол, жүжиг, уран зохиолын болон теарын шүүмж, судлал, сэтгүүл зүйн салбарт өгүүлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг олон төрөл, зүйлийг хамран бичдэг авьяаслаг зохиолч, сэтгүүлч байв. Түүний бүтээлүүд “Монголын шинэ уран зохиол, хувьсгалт хэвлэлийн үүсэл хөгжилд чухал хувь нэмэр оруулж, ард түмнийг хувьсгалт үзэл санаагаар ухуулан сэнхрүүлэхэд ихээхэн ач тусаа үзүүлсэн” (62.355) байна.
Засгийн газар С.Буяннэмэхийн уран бүтээл, ажил хөдөлмөрийг үнэлж 1935 онд “Улсын гавьяат алдарт уран зохиолч” хэмээх цолоор шагнаж байжээ. 1937 онд улс төрийн хилс хэрэг тулган хэлмэгдүүлсэн бөгөөд 1962 онд Улсын Дээд шүүхийн хурлын тогтоолоор цагаатгасан байна.
 
{{DEFAULTSORT:Буяннэмэх, Сономбалжирын}}
[[Ангилал:1902 онд төрсөн]]
[[Ангилал:1937 онд өнгөрсөн]]
[[Ангилал:Монголын зохиолч]]