Аригбуха хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 10:
Хятад ба Цагаадайн улсын зүгээс [[Хархорум хот|Хархорумд]] нэвтрэн орох худалдааны замыг [[Хубилай|'''Хубилай''']] хааснаас болж Аригбөхийн талын цэрэг ард, хоол ундаар гачигдах зэрэг элдвийн бэрхшээлд тулгарчээ. Иймээс цэргийнхээ хүчийг дахин нөхөн сэлбэхэд үнэхээр хүнд болжээ. Мөн [[Цагаадайн улс|'''Цагаадайн улсын''']] '''[[Алгуй|Алгуй хан]]''' урваж Хубилайн талд оржээ. Тэрээр тэнгэр уулын хавийн монголчуудад нэр хүнд олсон байжээ. Энэ учраас Аригбөх монголын баруун талаас хүч дэмжлэг олохоор Хархорумыг түр орхин Алтайн уулсыг давж, Илийн хөндийд хүрчээ. Гэвч удаа дараагын дайн байлдааны хор хөнөөлөөр зүдрэх, ядрахын туйлд хүрсэн Аригбөхийн цэрэг зам зуураа аргагүйн эрхэнд дээрэм тонуул ч хийхэд хүрсэн зэргээс тэр нутгийн ард олны дэмжлэгийг гүйцэд олсонгүй. Аригбөх Алтайг давж Алгуйтай хэдэн удаа байлдаж зугатуулсан байна. Тэр зуур Аригбөх Илийн хөндий дэх нутгийн хүн ардыг бас зовоож, ялангуяа тэнгэр ууланд үлдсэн Алгуйн харъяат монгол цэрэг, даргыг хүйс тэмтрэн хядаж, олны дургүйцлийг хүргэсэн ба мөн түүний цэрэг дотор ч санал сэтгэл алдагдах гарч нилээд хэсэг нь Хубилайд дагаар орсон байна. Аригбөх цаашид тэмцлээ үргэжлүүлэх бололцоогүй болж 1264 онд Хубилайд бууж өгчээ. Чухам ингэж ах дүү хоёрын хоорондын зэвсэгт мөргөлдөөн дууссан боловч монголын хаан ширээний төлөөх тэмцэл зогсоогүй, уул тэмцлийг Хайду ноён толгойлон үргэлжлүүлжээ. Аригбөхийг Шанду хотод очиж бууж өгсний дараа Хубилай түүнийг дуудан уулзаж, Ах дүү хоёрын хэн нь хаан суух ёстой юм бэ ? гэж ихэмсэгээр асуухад, Аригбөх "Миний ёсоор бол би суух ёстой, одоо чи суужээ" гэж хариулсан байдаг. Хубилай дүүгийн амийг хэлтрүүлж,бүтэн жил нүдэнд нь үзэгдэхгүйгээр шийтгэсэн ба түүнтэй талцан хамт явсан ноёдыг алтан ураг-ийн дотор хагарал тэмцэл гаргасан хэрэгт холбогдуулан, хатуу ширүүн цээрлүүлэн шийтгэж олонхийг нь цаазаар авчээ. Аригбөх 1266 онд хүнд өвчнөөр нас баржээ. Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж, монгол нутгийг урьдын адил гүрний төв нутаг хэвээр байлган үлдээхэд чиглэгдсэн байжээ.Гэвч үүнийг өнөө үеийн Хятадын засаг захиргаа Хубилайг Хятад хүн, Хятад дэлхиийг байлдан дагуулсан мэтээр дунд сургуулийн сурах бичигт зааж байгаа нь ёс журамд нийцэхгүй зүйл бөгөөд үүндээ Хятадын засаг захиргаа тайлбар тавих нь зүйн хэрэг билээ. Түүх бол түүхээрээ үлдэх ёстой.
 
== ЭхГэр сурвалжбүл ==
Өвөг эцэг:[[Чингис хаан]]
 
Эмэг эх:[[Бөртэ үжин]]
 
Эцэг:[[Тулуй|Тулуй ноён]]
 
Эх:[[Сорхагтани Бэхи|Сорхогтани бэхи]]
 
==== Ах дүүс ====
# [[Мөнх хаан]]
# '''Жүрих'''
# '''Хутугт'''
# [[Хубилай хаан]]
# [[Хүлэгү хан]]
# '''Бүжүг'''
# '''Мөгэ'''
# '''Сүйхэтү'''
# '''Сүбээдэй (Сабухтай)'''
 
==== Хатад, хөвгүүд ====
 
===== Хатад =====
# '''Илжигмиш хатан''' (Ойрд аймгаас сурвалжтай<ref>Рашид аддин "Судрын чуулган" УБ., 2002. Хоёрдугаар боть. 228 дахь тал орос хэлнээс орчуулж, зүүлт, тайлбар хадсан Ц.Сүрэнхорлоо. </ref>)
# '''Хутухт хатан''' (Найман аймгийн Хүчүгүр омгийнх<ref>Рашид аддин "Судрын чуулган" УБ., 2002. Хоёрдугаар боть. 228 дахь тал орос хэлнээс орчуулж, зүүлт, тайлбар хадсан Ц.Сүрэнхорлоо.</ref>, Халухан, Нэгүдэр нарыг төрүүлсэн.)
# '''Хүтлү хатан''' (Хонгират аймгийн хүн<ref>Рашид аддин "Судрын чуулган" УБ., 2002. Хоёрдугаар боть. 228-229 дахь тал орос хэлнээс орчуулж, зүүлт, тайлбар хадсан Ц.Сүрэнхорлоо.</ref>, хүүхэдгүй)
# '''Ирау-гуй''' (Барулас аймгаас гаралтай татвар эм, Найру бухаг төрүүлсэн.)
# '''Ашитай''' (Хонгират аймгийнх, Тамачийг төрүүлсэн.<ref>Рашид аддин "Судрын чуулган" УБ., 2002. Хоёрдугаар боть. 229 дэх тал. орос хэлнээс орчуулж, зүүлт, тайлбар хадсан Ц.Сүрэнхорлоо.</ref>)
 
===== Хүүхэд =====
# '''Юбугур''' (Ёмухур)
# '''Мэлигтөмөр''' (Минлигтөмөр)
# '''Хутуг'''
# '''Тамачи'''
# '''Найрубуха''' (Нялхбух)
# '''Халухан ахай''' ([[Баяд|Баяуд]] аймгийн Татахтай хүргэнд өгсөн.)
# '''Нэгүдэр ('''Мөнхтөмөртэй сүй тавьсан''')'''
# '''Камтай'''
# '''Номгон''' ([[Ойрд|Ойрдын]] Чапар хүргэнд өгсөн)
 
== Ишлэл ==
* Морис Россаби <<Монголчуудын их гүрний алтан зуун>>